Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Клип»Гоо үзэсгэлэнгийн домог
Клип

Гоо үзэсгэлэнгийн домог

Урлаг Урлаг18/01/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
goo_uzesgelen9191187412013-01-18-01-21[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Биеийн сайхан нь гунддаг, сүнсний сайхан нь урагшлан хөвдөг гэсэн үг ямар утгатай вэ?

Танд нэгэн түүх ярьж өгье. Чөлөөлөлд хүрэхийн тулд Нигамананда хэдэн сарын турш Бенарест сууж, чанд нарийн хатамжлал үйлдэж байв. Нэгэн өдөр тэрээр маш их өлсчээ. Гэвч огт идэх юмгүй байлаа. Тэрээр арвин тансаг идээ ундны охин тэнгэр Аннапүрнад дотроо аниргүйгээр: “надад яагаад идэх юм огт байдаггүй юм бэ?” гэж хэлжээ.
Тэгтэл гэнэт хаанаас ч юм бүү мэд хир даг болсон бохир заваан хувцастай, үзэшгүй муухай царайтай нэгэн хөгшин эмгэн ууттай юм барьж хүрч ирээд: – Энэ уутыг хадгалж байхгүй юу? Дотор нь идэх юм байгаа. Би энүүхэнд байдаг нууранд очоод угаал үйлдээд ирье. Тэгээд хоёулаа хамтдаа хооллоё гэв. 
 
Нигамананда эмгэнийг хоёр гурван цаг хүлээсэн боловч эргэж ирэх шинжгүй байлаа. Хүлээж ядаад уутыг нээж үзтэл амтат сайхан хоол, жимс гарч ирэв. Тэрээр уутанд байсан бүгдийг ганцаараа идчихэж гэнэ.
Тэр шөнө Нигаманандагийн зүүдэнд Аннапүрна ирж үзэгдээд: – Хэн ч өлсгөлөн хэвээрээ хоцордоггүйг харсан биз дээ. Би хүн бүгдийг хооллож тэжээдэг гэж хэлэв. 
 
– Хүн бүгдийг тэжээдэг гэнэ үү? Намайг та хэзээ хооллосон юм бэ? Өлсөж цангасандаа би таныг дуудсан. Тэгтэл харин хир буртагт баригдсан хөгшин эмгэн надад хоол авчирч өгсөн. Та бол үзэсгэлэнтэй гэгээн дүртэй байдаг шүү дээ.
– Би чам дээр тийм дүрээр явж очсон юм аа.
 
– Яагаад тийм дүрээр ирсэн гэж? хэмээн Нигаманандаг асуусанд тэрээр:
 
– Хэлбэр дүрс бүхэн минийх байдаг болохыг би чамд харуулахыг хүссэн юм. Чи одоог хүртэл биеийн сайхныг сүнсний сайхнаас илүүд үздэг хэвээрээ байна. Тийм болохоор чинь үзэшгүй муухай царайтай хүн ч гэсэн сайхан сэтгэлтэй байдгийг би харуулахыг хүссэн юм. Одооноос эхэлж өгөөмөр сайхан, нинжин сэтгэлийн дэргэд биеийн сайхан нь юу ч биш гэдгийг санаж, ухаарч явахыг хичээгээрэй гэж хариулжээ.
Сайхан бие нэгэн цагт гунддаг. Сайхан сүнс харин төгс төгөлдөр нэгдлийн завинд суугаад Бурханы Сэтгэл ханамжийн Эргийг зорьж урагшлан хөвдөг юм.
urlag.mn
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Монголын зохиолчид Бээжин хотод уншигчидтай уулзлаа

20/06/2025
Утга зохиол Урлаг

“Яруу найргийн үдэш” арга хэмжээ зохион байгууллаа

12/06/2025
Утга зохиол Урлаг

Төрийн шагналт, Ардын уран зохиолч С.Эрдэнийн бүтээлүүдийг АНУ-ын Конгрессын номын санд тавилаа

05/06/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Evanescence” хамтлаг 2026 оны эхээр шинэ цомгоо гаргахаар төлөвлөжээ

01/07/2025

Хувцас загварын гэрэл зурагчин Энрико Лабриола манай улсад үзэсгэлэнгээ дэлгэнэ

01/07/2025

Наадмын нээлт, хаалтыг 21 аймгийн төв талбайд шууд дамжуулна

01/07/2025

“The Hu – Uvs 100” тоглолт болно

01/07/2025

Дуучин Б.Амархүү өнөөдөр 38 нас хүрч байна

01/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.