Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Б.Сарантуяа: “Сорхугтани” роман /номын тойм/
Утга зохиол

Б.Сарантуяа: “Сорхугтани” роман /номын тойм/

Урлаг Урлаг19/01/2013Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
sorhogton_77987974524182013-01-19-20-30[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Анх танил эгч маань энэ номыг унших тухай зөвлөж байхад нэг их сонирхол төрөхгүй байлаа. Харин дараа нь санаандгүй байдлаар авч уншсан юм. Уншихгүй нэлээн явж алгуурласны эцэст барьж авсан нь энэ. Энэ номыг шимтэн уншихад нэгэн үл таних хүн ч бас маш их нөлөө үзүүлсэн. Тэр бол уран дархан хүн байлаа.

Урдах юмаа хийх зуураа чи аль сургуульд сурдаг хүүхэд вэ? Ер нь ном уншдаг уу гэхчилэн элдэв зүйл асуух яриасаг ах. Би ч хариулангаа, хамгийн сүүлд энэ номыг уншиж байна гээд өнөө авсан номоо цүнхнээсээ гаргаж ирээд үзүүлэв.

Дархан ах “Өө, Сорхугтани хатан” сайхан ном шүү. Унших хэрэгтэй, Сайн байна” гэв. Би тэр ахтай яриа өрнүүлмээр санагдаад, “Хөөх, та уншчихсан юм уу? За тэгвэл юуны тухай гардагийн, та хэлчих” гэлээ Нөгөө ах чинь бага зэрэг инээснээ “Чингис хааны отгон хүү Тулуйн хатан Сорхугтаний тухай роман даа. Тэгээд энэ хатны 4 хүү нь дөрвүүлээ Монголын тал нутгийн эзэн хаан болдог юм. Энэ номыг ялангуяа эмэгтэй хүмүүс заавал унших хэрэгтэй шиг санагдсан. Хэрэв би их мөнгөтэй бол монголынхоо бүх эмэгтэйчүүдэд энэ номыг авч өгч уншуулах байлаа” гэж хэлж билээ. Энэ л үг нь одоо хүртэл миний сэтгэл зүрхэнд хадаатай байна.

Хэрэйдийн Ван хан Тоорилын төрсөн дүү Жаха Хамбугийн охид болох Ибага, Сорхугтани нар эцэг эх болон ах дүү нарынхаа амийг хэлтрүүлэхийн тулд Чингис хааны татвар эм болохоор их хааны орд өргөөг зорино. Тал нутгаар ухаан цэцэн цэлмэг, зүс царай сайт охидыг Эзэн хаан таалж эгчийг нь өөрийн татвар эм болгон авч харин дүү Сорхугтанийг өөрийн бага хүү Тулуйн эхнэр болгон өгнө. Энэ цагаас хойш Сорхугтани өөрийн эрдэм мэдлэг, холч ухаанаар шагшигдан эзэн хаанд үнэлэгдэнэ. Тэр ч бүү хэл түүнийг Сорхугтани бэхи хэмээн хүндлэн нэрийдэх болжээ.

Балчир насандаа анхлан зүүдэлж байсан дөрвөн алтан шумуул шунгиналдан нисэж хамар амаар нь орж тэсэхүйн аргагүй болгон сэрээдэг зүүдийг нь Өэлүн эх дөрвөн их хүүтэй болохын билэгдэл хэмээн тайлж өгч байжээ. Тэр ёсоор Мөнх, Хубилай, Аригбөх, Хүлэгү гэх дөрвөн хүүгээ өөрийн гараар өсгөн ухаан билиг, хүч чадлыг тэнцүүлэн хүмүүжүүлдэг. Тухайн цагт хааны их хатад хөхүүл ээжээр үр хүүхдээ өсгүүлдэг байсан бол харин Сорхугтани хатан өөрийн үрсээ халуун сүүгээрээ, хатан ухаанаараа амлуулан өсгөсөн нь үр хүүхдийнхээ төлөө гэх түүний холч ухаан, хожмын өдрийг бодсоны илрэл гэлтэй.

Их эзэн хааны дараа орыг залгасан Өгэдэй хааны бие чилээрхэх үед ахынхаа өмнөөс золио болон өөрийн амиа өргөсөн Тулуй ИМУ-ын төрт ёсны жинхэнэ хаан байжээ. Өнчин хоцорсон хүүхдүүдээ хүний дайтай хүн болгохын тулд, хаан эцэг нь байсан бол хэрхэн хөвгүүдээ өсгөх бол хэмээн сэтгэж Сорхугтани хатан дөрвөн хөвгүүдээ өсгөдөг. Тухайн үед алтан ургийн хан хөвгүүд эд мөнгөөр дутахгүй, торгонд хөлбөрч өссөн бол харин хатны хөвгүүд эхийгээ даган эрдэм мэдлэгт шамдан суралцаж, эгэл бор ардын амьдралаар амьдарч зөөлөн, хатууг мэдэрч өссөн нь хожмын өдөр амьдралын үнэн мөнийг танихад эерэг нөлөө үзүүлжээ.

Хаан ширээний төлөөх тэмцэл аль ч цаг үед байсааар иржээ. Сорхугтани хатны үед ч мөн адил өвөр зуураа тэмцэлдэх ийм үе байв. Харин тэр үеийг өөрийн холч ухаанаараа шууд болон шууд бусаар зөв чигт заан чиглүүлж, алтан ургийн удам тасалдуулаагүй хатны үүрэг нөлөө их байжээ. Хэдий төрт ёсны хэргийг хаан хүн эрхлэх боловч, хааны унтсаныг сэрээж, умартсаныг сануулах ажил бол хатдын үүрэг ажээ. Өнөө цаг үед ч гэсэн энэ ухаан бидэнд хэрэгтэй. Хэдий айл гэрийн ноён нурууг эр хүн авч явах боловч, түүнийг зөв тийш залж чиглүүлэхийг эхнэр хүн, айл гэрийн эзэгтэй хүлээх үүрэгтэй.

Сорхугтани хатан үгийн цаана үг дайж утга илэрхийлдэг энэ ухаан билгээрээ их хаан, ихэс дээдсийн шийдвэрт ч нөлөөлж чаддаг байжээ. Энэ романд өгүүлэх хатны эрдэм мэдлэг, ухааныг энд дурдаж барахгүй. Эртнээс зохион байгуулалттай байсан болов уу, гэлтэй дөрвөн хүүдээ зааж сургасан эрдэм мэдлэг хожим их монгол улсын дөрвөн зүгийг эзлэхдээ тэр л мэдлэгийнхээ дагуу захиран засах үүргийг хүлээнэ. Үүнээс харахад хатны холыг харах ухаан ямар уужуу байсан юм гэж бодоход хүргэнэ.

Сорхугтани бэхи хатныг дэлхий ертөнцийн эх гэж нэрлэж ч болохоор. Учир нь Колумб Америк тивийг нээгээгүй байхад энэ дэлхий бараг бүхэлдээ Сорхугтани болон түүний хөвгүүдийн мэдэлд очсон байв. Тухайн үед эрх мэдлийн төлөө бусад хатад өөрсдийн хөвгүүдээ зөвхөн эзэн хаан суулгахын төлөө байсан бол харин Сорхугтани хатан хөвгүүддээ хүн байхын тухай заан сургадаг байжээ. “Хаан гэдэг зөвхөн захиран заахын нэр биш. Хүч чадлаар хүнийсэтгэлийг нэг удаа тогтоон барьж болно. Эдийн чадлаар хоёр тогтоож болно. Харин ухааны чадлаар бүр мөсөн татаж чадна” хэмээгээд үр хүүхэддээ ухаан билигтэй байхыг чухалчлан заадаг байжээ.

Зохилч энэхүү бүтээлээ туурвихдаа түүхэн баримтыг гуйвуулалгүй үнэн мөнөөр нь уран сайхны хэллэгтэй хоршуулан бичсэн нь танин мэдэхүйн чухал ач холбогдолтой болжээ. Мөн эх түүхээрээ бахархах сэдлийг төрүүлж цаашид ч түүхэн зохиол унших хүслийг төрүүлж өглөө.

Бид уудам тал нутаг шигээ уудам сэтгэж чадна.

urlag.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Яруу найрагч Б.Батзаяа “Санахгүй байна гэхдээ сайхан байна” өгүүллэгийн номоо уншигчдад хүргэнэ

03/05/2025
Утга зохиол Урлаг

Ч.Ганжавхлан “Хол биш-2″ номоо гаргалаа

01/05/2025
Утга зохиол Урлаг

Яруу найрагч Ц.Дэлгэрмаа “Шагундалагийн ертөнц” туужийн ном гаргажээ

28/04/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Йелийн их сургуульд дуучин Bad Bunny-гийн тухай хичээл орж эхэлнэ

13/05/2025

“𝘼𝙍𝘼𝙑𝙏 𝙈𝙊𝙏𝙊𝙍𝙎”-д автомашины нээлттэй өдөрлөг болно

13/05/2025

“Алтан бөмбөрцөг” наадмын үеэр шилдэг подкастыг шалгаруулна

13/05/2025

Хүүхдийн урлан бүтээх төвийн 2024-2025 оны хичээлийн жилийн хаалтын үйл ажиллагаа болно

13/05/2025

Уран бүтээлч Д.Дорждэрэм бие даасан найм дахь үзэсгэлэнгээ “Бүрэн бусын онол” нэрээр толилуулна

13/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.