Төрийн соёрхолт дуучин Д.Болд цуцалтгүй хөдөлмөрч нэгэн гэдгээ ойрын хугацаанд яруу тодоор харуулсаар байна. “Монгол поп-2” цомгоо гаргахын сацуу “Намрын тухай бодол”, “Үүлэн домог” дууны клипээ фенүүддээ толилуулаад байгаа. “Мөнхийн үсэг групп”-тэй хамтран ханын хуанли хийсэн нь цагаан сар дөхөөд ч тэр үү эрэлт, хэрэгцээ ихтэй байгаа сурагтай. Үүгээр зогсохгүй iTunes дээр “Монгол поп-2” цомог борлуулагдаж эхэлжээ. Ингэснээр тус цомгийг дэлхийн өнцөг булан бүрээс хүссэн үедээ худалдан авах боломжтой боллоо.
Мөн хоёрдугаар сарын 4-нд хийх Хэвлэлийн бага хурал дээр ухаалаг гар утас, төхөөрөмжид зориулсан “Bold application”-аа танилцуулах гэж байна. Энэхүү апп-г гар утас, төхөөрөмжиндөө суулгаснаар түүний бүх клипийг үзэх боломжтой болох ба шинэ мэдээ мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой болох юм. Энэ талаархи илүү их мэдээллийг хэвлэлийн бага хурал дээр зарлах юм гэсэн. Энэ 2013 онд Төрийн соёрхолт дуучин Д.Болд “Монгол поп-2” тоглолтоо сонирхуулахаас гадна “R’nd B” шинэ цомгоороо фенүүддээ бэлэг барихаар төлөвлөжээ.
Таныг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn