Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу».Нэрээ “сольсон” алдартнуудын сонирхолтой түүх
Уртын дуу

.Нэрээ “сольсон” алдартнуудын сонирхолтой түүх

Урлаг Урлаг30/01/2013Сэтгэгдэл байхгүй5 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
ca2a8b6b96e3f9a920f2ba609ed0f8838160115802013-01-30-12-40[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 Олны танил уран бүтээлчдийн ихэнхи нь эцэг эхээс заяасан төрөлх нэрээ янз бүрийн шалтгаанаар өөрчилсөн байдаг.Нэрээ “сольсон” тэдгээр олны танил олон алдартнуудын төлөөллүүдтэй танилцуулахын зэрэгцээ алдарт хүргэсэн тэдний “тайзны нэр” хэрхэн бий болсон тухай сонирхолтой түүхүүдээс хуваалцаж байна.
1. Стефани Жоанн Анжелина Жермэнато
Photobucket
Лэйди Гага нэрээрээ алдаршсан этгээд нэгэн уран бүтээлч бүсгүй маань ирэх онд шинэ цомгоо гаргахаар ажиллаж байгаа тухай мэдээллийг хүргэж байсан билээ. Түүнийг урлагийн замналд хөтөлсөн цөөнгүй продюсеруудын нэг Роб Фүсари түүнд эл нэрийг өгсөн бөгөөд тэрээр Лэйди Гагаг ирэх бүр өрөөндөө “Queen” хамтлагийн “Radio Ga Ga” дууг сонсдог байжээ.Түүнчлэн Лэйди Гагаг ирэх бүр “Сайн уу” гэх бус “Рэйдио Гага” гэж мэндэлдэг байсан гэнэ. Тэр үед Лэйдид тайзны нэр бодож олох хэрэгтэй байсан бөгөөд нэг өдөр Роб Лэйди Гага руу “Radio Gaga” гэж нэрлэхээр санал болгож бичсэн мессэж илгээх байсан нь “Lady” болон хувирч “Лэйди Гага” гэж илгээгджээ. Ингээд Лэйди Гага эл нэрийг сонгож алдрын замналд хүрсэн гэдэг.
2. Одри Кэтлинь Растон
Photobucket
Хувцас загвар болон тайз дэлгэцийн од, Их Британий жүжигчин, хүмүүнлэгийн элч Одри Хэпбөрний жинхэнэ нэрийг Одри Кэтлинь Растон гэдэг байжээ. Түүний аав Жон Растон өөрийн овгийг Жон Хэпбөрн Растон болгон өөрчилсөн бөгөөд Жон өөрийгөө Шотландын хатан хаан Мэригийн гурав дахь нөхөр Жэймс Хэпбөрний хүү гэж итгэдэг нэгэн байжээ. Ингээд хожим Одри “Растон” нэрийг гээж зүгээр л Одри Хэпбөрн болгосон байдаг юм байна. 
3. Хидер Рене Свийт
Photobucket
Рок уран бүтээлч Мэрилин Мэнсоны гэргий асан үзэсгэлэнт Дита Вон Тийзийн нэр нь Дита Вон Трийз байсан бөгөөд “Playboy” сэтгүүлийг чимж анхлан гарахад нь нэрнийх нь “р” үсгийг гээж Дита Вон Тийз хэмээн нийтэд танилцуулснаас хойш ийнхүү нэрлэгдэх болжээ. Түүний нэрний Дита нь Германы үггүй кино жүжигчин Дита Парлогийн нэрнээс, харин Вон Трийз нэрийг утасны дэвтрээс хайж санамсаргүй олсон нэр гэнэ.
4. Лорэнс Лэйбл Харви Зайгер
Photobucket
 
Америкийн анхны 24 цагийн мэдээ, мэдээллийн “CNN” кабелийн телевизийн “Larry King Live” шоугаараа алдартай сэтгүүлч Ларри Кин-ийг Ларри Зайглер гэж дууддаг байсан бөгөөд Ларри Кин гэх нэрний түүхийг сөхвөл шоуныхаа анхны дугаарыг хөтлөх үе байсан юм гэдэг. Шоу эхлэхээс 10 минутын өмнөхөн түүнийг нийтэд хэн гэж танилцуулах тухай асуудал яригдахад тэрээр Ларри Зайглер гэхээр нэг л биш, чухам хэн гэж танилцуулах вэ хэмээн багагүй эргэлзэж суусан гэнэ. Тэгтэл дарга нь шууд л сонин шүүрч аваад нэг нэр харсан нь Кин-ий ликёрын бөөний худалдааны  “King’s Wholesale Liquor” тухай зар байсан гэдэг. Ингээд эл зарын “Кин” нэрийг авч Ларри Кин гэдэг олны танил цолыг өгч байсан ажээ.
5. Фэрро Булсара
Photobucket
 
Английн алдарт “Queen” хамтлагийн домогт дуучин Фредди Меркури нэрээрээ алдаршсан хөгжимчин, дуучин түүний жинхэнэ нэрийг Фэрро Булсара гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй ажээ. ХДХВ/ДОХ өвчнөөр хорвоог орхисон тэрээр бага насаа Энэтхэгт өнгөрүүлсэн ба Бомбэй дэх Их Британи стилийн сургуульд байхдаа Фредди гэгдэх болсон байна. Харин залгаа Меркури нэрийг анхны цомогтоо орсон “My Fairy King” дуугаа зохиохдоо бодож олсон гэдэг юм байна. 
6. Дэстини Хөүп Сайрэс
Photobucket
 
Мишээл тодруулсан инээмсэглэл юугаараа хорвоог гэрэлтүүлсэн дуучин Майли Сайрэсийн жинхэнэ нэрийг Дэстини Хөүп Сайрэс гэдэг бөгөөд үргэлжид хорвоогийн сайн сайхан бүхнийг бүтээхийн бэлгэдэл болгон эцэг эх нь түүнд эл нэрийг өгсөн гэдэг. Майли багадаа инээд муутай нэгэн байсан бөгөөд “Смайли” гэдэг хочтой байсан гэнэ. Тэрээр хожим эл нэрээ Майли болгон өөрчилсөн ажээ.  
7. Кристофер Күтчер
Photobucket
 
Нью Йоркийн загварын агентлагтай Кристофер Күтчер нэрээрээ гэрээ байгуулан ажиллаж байсан тэрээр Крис хэмээн танигдсан чадварлаг загвар өмсөгч нэгэн байсан гэдэг. Хожим Кристофер Эштон Күтчер нэрээ Эштон болгон өөрчилсөн юм байна.
8. Алиша Моор
Photobucket
 
“Хайрын тухай үнэн” хэмээх бие даасан зургаа дахь цомгоо гаргаад уран бүтээлийн олз омог арвинтай яваа дуучин Пинкийн жинхэнэ нэрийг Алиша Бэт Моор гэдэг бөгөөд түүний Пинк нэрийг найзууд нь түүнд өгчээ. Учир нь ичингүйрч сандарсан тэрээр учиргүй улаа бутран улайдаг байсан бөгөөд найзуудынхаа өгсөн эл хочийг хожим тайзны нэрээ болгосон гэдэг.
9. Тара Лэй Пэтрик
Photobucket
“The Pussycat Dolls” хамтлагийн чадварлаг бүжигчин, “Playboy” сэтгүүлийн үзэсгэлэнт гламур моделиор ажиллаж олноо танигдсан жүжигчин, дуучин, бүжигчин, модель Кармен Электрагийн жинхэнэ нэрийг Тара Лэй Пэтрик гэдэг ажээ. Түүний эл нэрийг домогт дуучин Принс санал болгож өгсөн бөгөөд тэрээр ийнхүү түүний санал болгосноор Кармен Электра нэрээрээ алдаршжээ.
10. Дэметриа Жинь Гайнс
Photobucket
Америкийн рок хөгжимчин Фредди Мур, жүжигчин Брьюс Уиллис болон Эштон Күтчер нартай дэр нэгтгэж явсан Холливудын сайхан бүсгүй Дэми Мур анхны нөхөр Фредди Мураас салснаас хойш эл нэрийг тайзны нэр буюу олонд хүндлэгдэж, танигдсан нэрээ болгон өдийг хүргэсэн нь энэ билээ. Тэрээр ирэх онд нээлтээ хийх “Very Good Girls” кинонд тоглохоор болсон байна.
11. Марк Синклайр Винсент
Photobucket
2013.05.24-нд нээлтээ хийхээр төлөвлөгдөж буй “Fast & Furious 6” киноны уран бүтээлч Америкийн нэрт жүжигчин Марк Синклайр Винсентийн олонд танигдсан Вин Дизель нэрийг түүнд хоёр найз нь өгчээ. Нэг найзынх нь хэлснээр Вин нь Винсент нэрийн товчлол бол харин Дизель нь зогсолтгүй эрч хүчээр бялхсан бүтээлч, хөдөлмөрч болохоор ийн нэрлэсэн утгатай гэнэлээ. Түүвэрлэн сонгосон нь л эдгээр алдартнууд болохоос Элтон Жон, Кэти Перри, Николас Кэйж, Лана Дел Рэй, Пи. Дидди, Брэд Питт, Женнифер Анистон зэрэг салбар салбар оддыг дурьдаж болох билээ.
www.URLAG.mn


 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.