Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Мэдэгдэхгүй аялгуу (өгүүллэг)
Утга зохиол

Мэдэгдэхгүй аялгуу (өгүүллэг)

Урлаг Урлаг07/02/2013Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
not8606936912013-02-07-14-13[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Манай хажуу талын дэлгүүрийн үүдэнд "гармони" хегжим барьсан хараагүй хүн сууна. Yргэлж хөгжимдөн дуулна. Өмнө нь амыг нь дэлгэсэн цүнх харах тоолон юм хайрла гэж хэлж байх шиг санагдана. Өвлийн хүйтэн өдөр ч өдөржин дуулна. Оройхон тийшээ ямар аялгуу, ямар дуу болох нь мэдэгдэхгүй нэгэн зүйлийн гиншилт болж хувирна. Тэр хавиар явах хүмүүсийн нүд чих дасаж өрөвдөх битгий хэл харахаа байх бололтой. Түүнийг тэр даанч эс мэдрэн дуулсаар сууна. Нүдээ халхалсан шил нь цантаж, бээрсэн хуруу нь ертөнцийн аз жаргалын ганцхан эгшигийг эрэх мэт тэмтчинэ. Тэр хулжсан аялгуу хаанаас амархан олдох аж даа. 



Овоо хэдэн задгай төгрөг цүнхэнд орохын алдад тэнэмэл хүүхдүүд ганцхан шур гээд л шүүрээд алга болно. Алдчихсан хойноо л сая цүнхнийхээ амыг тэмтчин хаана. Бүхий л өдрийн дуулж хөгжимдсөний нь үнэ тэр болно. Ядаж яваагаа, ядарч яваа нь хүртэл хайрлахгүй ямар гээчийн цаг үе вэ ч гэж бодогдоно. Энийг ч мартъя. Бүүр их сэтгэлийн тэнхээ гаргаж мартъя гэж бодъё. Нэлээд дэгжин хоёр залуу дэргэдүүр нь өнгөрөх гэснээ азнан хоёр халааснаасаа баахан хог цаас, голоор нь хуваасан сурагч дэвтэр гаргаж ирснээ базан цүнх рүү нь сарр хийтэл шидээд бахтай инээлдэн одоход өнөөх хөөрхий хараагүй хөгжимчин дуулж байснаа дуугаа тасдан . . . миний хүүхдүүд урт насалж яваарай гэж хойноос нь чанга гэгч нь багтаж ядталаа баярлан хэлж билээ. 



Бавуугийн Лхагвасүрэнгийн "Гашуун өвс" номноос

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

“Алтан өд” наадмын эхний шатны дүн гарлаа

24/06/2026
Утга зохиол Урлаг

“Миний хэнз хурга” уралдаан үргэлжилж байна

23/06/2026
Утга зохиол Урлаг

“Утгын чимэг-2025” богино өгүүллэгийн наадмын эхний шатны дүн гарлаа

19/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: BTS-ийн Жимин Парисын загварын долоо хоногт “Dior”-ын элч төлөөлөгчөөр оролцлоо

24/06/2026

“Фантастик” продакшн дүрийн сонгон шалгаруулалт зарлалаа

24/06/2026

Шинэ төрөл зүйлийн загасыг Женнигийн нэрээр нэрлэв

24/06/2026

“Backrooms” A24 студийн хамгийн өндөр борлуулалттай кино боллоо

24/06/2026

Жонгүгийн “Seven” дуу “Spotify”-д гурван тэрбум гаруй удаа тоглогджээ

24/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.