Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Гэгээн Валентины баярт зориулсан тоглолтууд
Уртын дуу

Гэгээн Валентины баярт зориулсан тоглолтууд

Урлаг Урлаг15/02/2013Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
happy_valentine2847972172013-02-14-09-52[www.urlag.mn]431593082013-02-14-13-30[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнөөдөр Гэгээн Валентин, дурлалт хосуудын баярын өдөр тохиож байна. Тэртээх 16-р зууны тэртээгээс тэмдэглэн ирсэн энэ өдөрт зориулан монголын уран бүтээлчдийн олон гайхалтай тоглолт, шоу арга хэмжээнүүд болох юм. Ингээд та бүхэндээ өнөөдөр болох урлаг соёлын арга хэмжээнүүдийг мэдээллээс хүргэж байна.

  • Өөрийн өвөрмөц өнгө аяс бүхий дуугаараа олонд танигдсан дуучин Г.Тэнүүн “Гэгээн хайр”-ын өдөр ковер тоглолтоо хийх гэж байна. Тоглолтонд өөрийн дуунуудаас гадна бүх цаг үеийн шилдэг гэсэн хайрын дуунуудаар хосууддаа бэлэг барих аж. Тоглолтын хөтлөгчөөр Г.Анхаа болон TV Cocktail-ийн залуус ажиллах бөгөөд шинэ содон хөтлөлтийг үзэгчидэд хүргэх юм байна.

Тоглолт амьд хөгжим, амьд хоолойгоор амьсгалах бөгөөд “Тэнүүн band” болон филормонийн төгөлдөр хуурч Анар, Гитарчин Хосоо, Нисванис хамтлагийн бөмбөрчин Анар оролцох ажээ. Түүнчлэн Вокалистаар “Universe best songs” наадмын шилдэг оролцогч Урнаа, Энгүүн, “Sound of kiss”-ын Номин, дуучин Б.Солонго, “Камертон-2” шоуны шилдэг оролцогч Б.Оргил, Б.Замбалгарав нар оролцохоор болжээ.

“Romantik night” тоглолт I Loft Function House-т болох бөгөөд тоглолтонд ирсэн залуусдаа“Picnic debut” цомгоо бэлэглэх юм байна. Гэхдээ 50 ширхэгийг л өгөх гэнэ. Мөн Г.Тэнүүн өөрийн бие даасан тоглолтоо 12 сард хийх төлөвлөгөөтэй байгаа ажээ.

  • Хошин урлагийн ууган хамтлаг болох “Шилдэг өнгө” продакшны “Давхардаж ирсэн дурлал” хэмээх цоо шинэ хошин шоу тоглолт МҮЭСТО-нд өнөөдрөөс эхлэн 19:00 цагаас бүтэн сарын турш тоглогдох юм.

Тус хошин шоу тоглолтонд  “Шилдэг өнгө” продакшны уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох бөгөөд шилдэгийн шилдэг үзүүлбэрүүдтэй жинхэн элэг авмаар тоглолт болох нээ.

  • “A sound” хамтлагийн гэгээн хайрын өдөр дурлалт хосуудад зориулан  “Forever 247” тоглолтоо хийнэ.  Тус тоглолт “SS club”-т 20.00 цагт  болно. Мэдээж энэ үдэш зөвхөн хайр, дурлалын тухай хит дуунууд эгшиглэх юм. “A sound” хамтлагийн фенүүд хэдийнэ тэсэн ядан хүлээдэг болсон “Forever 247” тоглолт ийнхүү гурав дахь жилдээ уянгалах гэж байна.

Хосууд хайрын үдэшт 20 мянган төгрөгийн тасалбараа тус тоглолтонд саатах боломжтой юм. Сонирхуулахад, “Hi-Fi records”-оос жил бүр уламжлал болгон тодруулдаг шилдэг цомгийн эзнээр буюу өнгөрсөн оны шилдэг цомгоор “A sound”  хамтлагийн “Зуун наст” цомог шалгарсан юм.

  • Улсын филармонийн гоцлол дуучин Н.Наранбаатар, жааз дуучин Ц.Хулан нар Улсын филармонийн танхимд хамтарсан тоглолт хийнэ. Тэд өнгөрсөн зун жааз тоглолтоо тавьж сонсогчдоос өндөр үнэлгээ авсан билээ. 

Өнөөдөр тоглогдох тоглолтын үеэр дуучин Ц.Хулан шинэ уран бүтээлээ хүргэхээс гадна дуучин Н.Наранбаатартай “What a wonderful world”, “Something stupid” зэрэг бүтээлийг сонордуулах аж.

  • Монголын хип хопын ууган хамтлагуудын нэг "DIGITAL" хамтлагийнхан үнэнч шүтэн бишрэгчид, фэнүүддээ зориулан "Зүрхрүү" хэмээх нэртэй бие даасан тоглолтоо UB паласын концертийн их танхимд тоглоно. Тус тоглолтонд хамтлагийнхаа 14 жилийн турш хийсэн уран бүтээлүүдээс сонсогчдынхоо сайн мэдэх шилдэг 20 уран бүтээлээ хүргэх гэнэ.

Тоглолтын тасалбарын үнэ 20000-50000 төгрөг буюу 50000 төгрөгний үнэтэй тасалбар нь танхимын гол суудлуудад байрлах ба дурлалт хосуудад зориулсан баярын бэлэг болох "Би чамд хайртай" цомог тасалбарт нь дагалдах юм. Дашрамд дуулгахад хөдөө орон нутгынхаа сонсогчиддоо зориулан тоглолтын маргааш буюу хоёрдугаар сарын 15-нд Дархан, 16-нд Эрдэнэт, 17-нд Хөтөл, 18-нд Сэлэнгэ, 19-нд Шарын гол, 20-нд Зүүн хараа зэрэг хотуудад тус тус тоглох ажээ.

Түүнчлэн Европын 12 орнуудаар энэ сарын 25-наас гуравдугаар сарын 15-ны хүртэл нэг сарын хугацаатайгаар аялан тоглолтоо хийхээр болжээ. ..

Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.