Анх телевизийн салбарт реалити шоу моданд ид орж байсан үед олонд танигдаж, улмаар хамтлаг байгуулаад амжсан “SYNC” хамтлагийн тамирчин Мөнх-Оргилтой бид энэ удаа энгүүн яриа өрнүүллээ. Ард түмэндээ ая дуугаа өргөхийн хажуугаар, эх орныхоо нэрийг дэлхийд дуулгаж яваа тамирчин залуутай ярилцсан яриаг хүлээн авна уу?
– Юуны өмнө манай сайтын урилгыг хүлээн авсанд баярлалаа. "SYNC" хамтлаг хамгийн анх байгуулагдаж байсан үеэс эхлэн яриагаа эхлэе.
– За та бүхэнд ч гэсэн баярдадаа. Анх удаа танай сайтад ярилцлага өгж байна. Би анх 2006 онд “Миний гэр” реалити шоунд оролцож анх хамтлагийнхаа 3-тай танилцаж байлаа. Анх тус шоунд 600-гаад оролцогчоос 10-уулаа шалгараад “Миний гэр” хэмээх байшинд орж байлаа. Тус шоу 2006 онд эхлээд явсаар байгаад 11 сарын турш үргэлжилсэн. 6 сарын хугацаанд хөдөөгүүр яваад л байшин бариад л их сайхан байсан. Тэгээд байшингаа барьж дуусаад 5 сарын турш хаашаа ч гарахгүй байшиндаа амьдарч байсан. Тэндээс л жинхэнэ амьдрал эхэлсэн дээ. Миний гэр 1 нь болохоор вакум орчинд оролцогчдийг байлгаж, хувь хүн талаас нь илүүтэй харуулсан бол, 2 дахь “Чи шүү” шоу маань илүү урлагийн талын авъяастай оролцогчдийг шалгаруулж аваад дуулахад нь бүжиглэхэд нь дэмжиж тусалж өгөх зорилготой шоу байсан. Бид нар ярилцаж байгаад хамгийн анх Beatless-ын дуунуудаар тоглолт хийж байсан. Анх 4үүлээ хамтлаг болно гэж ч бодолгүй "Yesturdey" дууг дуулж байсан. Шоуны хугацаанд бид 4 ер нь гадаадын алдартай хамтлагуудын дуунуудыг дуулаад л чөлөөт цагаараа их дуулдаг байсан. Шоу дууссаны дараа манай хамтлагийн Дөлөө 4-үүлээ нийлээд хамтлаг байгуулвал яахуу гэдэг санал гаргаад анх хамтлагаа байгуулж байсан. Тэгээд хамтлагаа байгуулаад ,нэрээ өгөөд л эхэлж байсан тэр үеэс хойш бас 5,6 жил өнгөрчээ.
– Хамтлаг анх байгуулагдсанаасаа хойш бүрэлдэхүүнд бас нэлээдгүй өөрчлөлт гарч байх шиг байсан. Сүүлnйн үеийн байдлаар ямар бүрэлдэхүүнтэй байна.
– Манай хамтлаг байгуулагдах гол шалтгаан нь манай Дөлөө байсан. Дөлөө өөрөө хамтлагаа анх байгуулж, нэрээ ч өөрөө өгч байсан. Дөлөө маань СУИС-ын төгөлдөр хуур,дуулаачийн ангид сурдаг. Нэлэд ачаалалтай завгүй байдаг. Яг мэргэжлийн хичээлтэй нь , хамтлагийн бэлтгэл давхцдаг байсан болохоор хичээлдээ илүү цаг гаргах шаардлагатай болж, түр хугацаагаар хамтлагаасаа гарсан. Харин бид 3-ын хувьд би СУИС-ыг дуурийн дуулаачаар төгссөн бол Энхүүш Тис,Амраа Их засаг дээд сургуулуудийг тус тус дүүргэсэн. Ингээд Дөлөө маань хамтлагаасаа гараад бид 3 энэ бүрэлдэхүүнээрээ нэлээдгүй олон уран бүтээл хийсэн. Өнгөрсөн жилээс Дөлөө маань хамтлагтаа эргэн ороод одоо хамтдаа уран бүтээлээ хийж байна.
– Шинэ уран бүтээлийн ажилдаа орсон уу? Ямар дуун дээр ажиллаж байна вэ?
– Ер нь бид нар өнгөрсөн жил 3 дуу клипжүүлж гаргасан. Нэг жилийн хугацаанд мөн 2 дахь CD-гээ бэлэн болгосон байгаа. Бид нар он гарангуут шинэ уран бүтээл ихийг хийе гэсэн боловч манай Амраа эрүүл мэндийн шалтгаантай байгаа учраас ажлаа түр хойш нь тавиад байна. Гэхдээ Амраагийн маань бие нь эрс сайжирч байгаа. Энэ ондоо төлөвлөсөн ажлууд олон байгаа.
– Мөнх-Оргилын дүүг бас дуучин гэдгээр нь уншигчид мэднэ. Дүүгээ танилцуулахгүй юу?
– Манай дүү чинь уг нь Төмөр замд ажилладаг. Бас хажуугаар нь D45 хэмээх хамтлагт дуулдаг байсан. Одоогоор хамтлагаасаа гарсан. Ажил нь амжихгүй 3 хоног вагонд яваад ,2 хоног амардаг болохоор ерөөсөө уран бүтээл хийж амжихгүй байх шиг байгаа юм аа.
– Ард түмэндээ ая дуугаа өргөхийн зэрэгцээ ,Мөнх- Оргил маань дэлхийд данстай тамирчин хүн?
– Би таеквондогийн спортоор хичээллээд 18 жил болж байна. Анх жоохон хүүхэд байхаасаа л энэ спортоор хичээлэж эхэлж байлаа. Тэр цагаас маш олон хүүхдүүдийг энэ спортоор хичээллүүлж байна. Клуб байгуулаад 11 жил бас болжээ. Анх “Этмо” гэдэг нэртэй клуб ажлуулж байгаад 3 жилийн өмнөөс нэрэ солиод “Алагтай цэцэг” цэцэг гэдэг нэрээр одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. Тодорхой хэмжээнд таеквондогийн спортоор нэлээдгүй амжилт гаргаж байлаа. Энэ жилийн тэмцээнүүдийн хувьд цагаан сарын дараагаар эхэлнэ. Өнгөрсөн жилийн хувьд 4 дүгээр сард Улсын аваргад түрүүлээд ,мөн Азийн аваргад түрүүлсэн. 2012 он их өгөөжтэй жил байлаа. 3 томоохон тэмцээнд ороод 3-ууланд нь түрүүлсэн. Тэрийг маань ч төр засгаас үнэлж “Алтан гадас” одонгоор шагнасан. Бас клубынхээ шавь нараар их бахархах дуртай. Яг миний бэлтгэсэн тамирчдаас дэлхийн аварга 6 төрсөн байна. Азийн тивийн аварга 8 төрсөн байна. Спортийн хувьд бол өөртөө байгаа бүхий л зүйлээ зориулж байна даа.
– Энэ жилийн жилийн хувьд хамгийн том ямар тэмцээн танийг хүлээж байна?
– Таеквондогийн спортийн хувьд 2 жилд нэг удаа тэмцээн болдог. Ази болон дэлхийн аваргийн тэмцээн 2 жилд нэг удаа зохиогддог. Сондгой тоотой жил дэлхийн аварга нь болдог. Энэ жил 7 сард Болгарт дэлхийн аваргийн тэмцээн болох юм. Тэр тэмцээндээ түлхүү бэлдэж байна. Он гарснаас хойш 7 кг хасаад байна. Дэлхийн аваргад оролцож түрүүлэх томоохон зориолтийг өөртөө тавьсан. Өөрөө оролцохын хажуугаар бас миний 8 шавь дэлхийн аваргийн тэмцээнд оролцоно.
– Мөнх-Оргилын хувьд мэргэжлийн тулаанд тулалдаж байв уу?
– Нэг л удаа мэргэжлийн тулаанд оролцож байсан. Эхний орсон мэргэжлийн тулаандаа түрүүлээд тэгээд л орхиосон. Тэгээд ч манай холбооноос зөвшөөрлөггүй. Одоо бол ахиж орохгүй. Тиймэрхүү саналууд ирдэг ч дээрээ удирдлагатай учраас болдоггүй.
– Согтууруулах ундаа хэр хэрэглэдэг вэ? Тохируулж хэрэглэж чаддаг уу?
– Хэрэглэнээ хэрэглэнэ. Ерөнхийдөө найз нөхөдтэйгөө, баяр ёслолын үеэр зохих хэмжээгээр нь хэрэглэдэг. Өөрийгөө тохируулж л хэрэглэдэг гэж боддог.
– Сүүлийн үед өөрийг чинь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нэгэн залууг зодож бэртээсэн талаар мэдээлэл цацагдах болсон. Энэ талаар албан ёсны дээр тайлбар өгөөч?
– Энэ асуултийг л хурдан асуугаасай гэж бодож байлаа. Ерөнхийдөө бол тэр өдөр 2013-01-16ны өдөр манай найзын төрсөн өдөр болж байсан. Тэр зодоон болсон гээд байгаа “Orange” клубийг би хэсэг найзуудын хамт түрээслэн ажлуулдаг. Би тэгж хүн зодно ч гэж юу байхав. Тэр өдөр найзынхаа төрсөн өдрийг тэмдэглээд байж байхад ,урьд нь ч надтай ямар нэгэн зүйл дээр үргэлж зөрөөд , үл ойлголцол гаргаад байдаг залуу ирсэн. Бид ч найзуудаараа сайхан баярлаад л байж байсан. Тэгээд тэр залууд би хандаж хэдэн үг хэлээд, шилийг нь санамсаргүй газар унагасан. Тэгээд би хүн зодсон хэрэгтэй болчихсон. Тэр залуугийн яриад байгаа шиг би тэрийг зодоод ,намайг цагдаа авч явсан ямарч асуудал байхгүй.
– Мөн мисс Долгионтой өөрийг чинь, дотно харилцаатай албан тушаалаа ашиглаж шагнасан гэсэн мэдээлэл цацагдаж болсон?
– Энэ бол хүний нэр хүндэд халдаж байгаа хэрэг. Миний хувьд Долгионыг 5,6 жилийн өмнөөс таньдаг байсан бөгөөд гэмгүй үерхдэг найзууд. Ямар ч ор үндэсгүй мэдээлэл цацагдсан байсан. Манай холбооноос энэ жил оны шилдэг оюутан шалгаруулах ёслолын ажиллагаан дээр намайг шагнал гардуулаач гэсэн. Ёслолын ажилагаан дээр очоод л Долгионыг шилдэгээр шалгарсаныг мэдсэн. Тэр шилдэг оюутан шалгаруулах шүүгчдийн бүрэлдэхүүнд би өөрөө байгаагүй. Сургуулиуд шилдэг оюутныхаа тодорхойлолтыг манай холбоонд ирүүлснээр шалгаруулалт явагддаг. Долгионы хувьд 2012 онд эх орноо төлөөлөн олон тэмцээнд оролцсон болохоор шалгаруулсан гэсэн. Би хайртай хүнтэй.
– Найз бүсгүйгээ бидэнд таницуулаач,энэ мэдээлэлийг хайртай бүсгүй чинь хэрхэн хүлээж авсан бэ?
– Миний хайрыг татсан бүсгүй үх ухаалаг сайхан бүсгүй бий. Бид 2 нэлээдгүй хугацаанд хамтдаа байна. Угаасаа худлаа мэдээлэл учраас нэг их ач холбогдол өгөөгүй. Гэхдээ л яаж ч бодсон хайртай залууг нь өөр бүсгүйтэй холбоод бичихээр эвгүй шүүдээ. Танай сайтаар дамжуулан маш их хайртай шүү гэж хэлмээр байна. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсэе.
www.FACTnews.mn