Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»85 дахь удаагийн “Оскар”-ын эзэд тодорсоор
Уртын дуу

85 дахь удаагийн “Оскар”-ын эзэд тодорсоор

Урлаг Урлаг26/02/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
oskar_20139771277342013-02-25-14-34[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ханекегийн “Хайр” “Оскар” хүртлээ

Австрийн кино найруулагч Михаэль Ханекегийн “Хайр” бүтээл гадаад хэл дээрх шилдэг кино төрөлд “Оскар” хүртлээ. Америкийн кино академийн дээд шагнал “Оскар” гардуулах ёслол яг одоо Лос-Анжелесийн “Долби” театрын тайзнаа болж байна. Гадаад хэл дээрх шилдэг кино төрөлд Ханекегийн кинотой Данийн Николя Арселын найруулсан “Хатан хааны хайрын түүх”, Канадын  Ким Нгуейны “Дайны шулам”,Норвегийн Хоакис Роннинг болон Эспен Сэндберг нарын бүтээл  “Кон-Тики”, Чилийн Пабло Ларрейгийн “Үгүй” зэрэг кинонууд нэр дэвшин, өрсөлдсөн юм.

Энн Хэтэуэй туслах дүрээр “Оскар” гардав

Хэдхэн хормын өмнө эмэгтэй туслах дүрийн төрөлд “Оскар”-ын эзнийг зарлалаа. Эмэгтэй туслах дүрийн шилдэг жүжигчнээр Энн Хэтэуэй "Les Misérables" кинонд бүтээсэн дүрээрээ тодорч, “Оскар” гардаад байна.Харин эрэгтэй туслах дүрийн шагналыг “Суллагдсан Жанго”-гоор Кристоф Вальц хүртсэн тухай бид өмнө нь мэдээлсэн.

 

Квентин Тарантино “Суллагдсан Жанго”-гоороо “Оскар”-ын эзэн боллоо

 

 Шилдэг кино найруулагчийн төрөлд Квентин Тарантино ялагчаар тодорлоо. Тэрээр өнгөрсөн онд бүтээсэн “Суллагдсан Жанго” бүтээлээрээ “Оскар” гардсан юм. Квентин Тарантино ийнхүү хоёр дахиа “Оскар” гардаж буй нь энэ юм.

Женнифер Лоуренс "Оскар"-ыг авьяас, гоо үзэсгэлэнгээрээ байлдан дагуулав

 

"Silver Linings Playbook" хэмээх киноны гол дүрээрээ залуу жүжигчин Женнифер Лоуренс “Шилдэг эмэгтэй гол дүр”-ийн төрлөөр “Оскар” гардаж, шуугиан тарилаа. Холливудын хамгийн үзэсгэлэнтэй залуу жүжигчдийн тоонд багтаж буй Лоуренс ийнхүү бас хамгийн авьяаслаг нь гэдгээ дэлхий дахинд нотолж чадлаа.

Түүнтэй энэ төрөлд Жессика Честейн, Квенжане Уоллис, Наоми Уоттс, Эммануэль Рива нар өрсөлдсөн юм.

Ийнхүү энэ удаагийн “Оскар”-т эмэгтэй гол дүрийн төрөлд нэр дэвшигчид хоёр дээд амжилт тогтоов. Нэр дэвшсэн Квенжане Уоллис дөнгөж есөн настай бөгөөд ийнхүү “Оскар”-т гол дүрээр өрсөлдсөн хамгийн залуу жүжигчин болж түүхэнд бичигдлээ. Харин Эммануэль Рива 86 насандаа нэр дэвшиж, хамгийн өндөр настайдаа нэр дэвшсэн жүжигчин болж бичигдсэн байна. Женнифер Лоуренсийн хувьд 22 настай. Хэдхэн хоногийн өмнө “Алтан бөмбөрцөг”-ийг гардсан. Өмнө нь “Оскар”-т хоёр  ч удаа нэр дэвшиж байсан юм.

www.URLAG.mn
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Дурсамжаар бүтээв. Төгсгөлийн бүлэг” үзэсгэлэн дэлгэлээ

18/06/2025

Наадмын нээлтийг өглөө, орой хоёр удаа толилуулна

18/06/2025

Үндэсний номын сан зуны цагийн хуваарьт шилжлээ

18/06/2025

Д.Бекхэм, Г.Олдмен, Р.Долтри нарыг хүлэг баатраар өргөмжилжээ

17/06/2025

Хүн дүрст роботуудын анхны олимп Грект болно

17/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.