Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Амьдралын мөчлөгийн хямрал танд илэрч байна уу?
Үндэсний хөгжим

Амьдралын мөчлөгийн хямрал танд илэрч байна уу?

Урлаг Урлаг26/02/2013Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Women_Khomenko_55354730682013-02-26-15-18[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ойрын үед чи нэг л өөрчлөгдөөд байгаа юм шиг санагдаад байвал хэдэн настайгаа нэг бодоод үзээрэй. Чи яг одоо аль нэг насны “синдром”-ынхоо үе дээр ч явж байж мэднэ.Хүнийг сэтгэлийн амьтан гэж ярьдаг. Тиймдээ ч наслалт гэдэг зөвхөн биологийн асуудал биш сэтгэл зүйтэй ч бас ихээхэн хамаатай. Хүн амьдралдаа сэтгэл зүйн хэд хэдэн хямралын мөчлөгийг туулж өнгөрүүлдэг байна. Энэ тавгүйтлийг амьдралын мөчлөгийн хямрал, нас насны синдром гэх зэрэг янз бүрээр нэрлэдэг. Сэтгэл гутралын асуудал эрэгтэй эмэгтэй хүнийн аль алинд нь ялгаагүй 20-45 насанд илүү их ажиглагддаг байна.Амьдралын мөчлөг дээрх эдгээр асуудлаас танд аль нэг нь тулгарч байгаа эсэхийг сонирхоод үзээрэй.

Photobucket

“Насанд хүрэх” синдром /18-27 нас/: Дөнгөж “том хүн” болсны дараах амьдралд цаашид яах учраа олохгүй самгардсанаас өөрийгөө ойлгохоо болихыг “quarter life crisis” буюу шууд орчуулвал амьдралын ¼-ийн үеийн хямрал гэж нэрлэдэг. Энэ насны хүмүүс ихэвчлэн шалтгаангүйгээр ганцаардаж, үе үехэн амьдралын зорилгоо мэдэхээ байж, төөрөлдөж, өөртөө итгэх итгэлээ алддаг. Мөн өөрийн хийж байгаа зүйлдээ болон хамт байгаа хүндээ байн байн эргэлзэх байдлаар илэрч болно. Биеэ дааж амьдралаа авч явах шаардлага тулгарч эхэлдэг энэ насан дээрээ зарим бүсгүйчүүд өөрийгөө бүрэн таньж чадаагүйгээсээ болоод чухал сонголтуудыг яаран хийх тохиолдол байдаг. Ажилдаа, гэр бүлдээ, харилцаандаа, санхүүгийн нөхцөл байдалдаа байр сууриа олж тогтворжиж чадархгүй байгаагаас өөрийгөө дарамтанд байгаа мэтээр мэдрэх нь энэ насныханд элбэг тохиолддог. Ихэнх хүмүүсийн хувьд энэ хямрал 18-27 насны хооронд 2 жил орчим үргэлжилдэг бол сэтгэлийн хат, тэвчээр, бэрхшээлийг даван туулах чадварыг бага, өсвөр насандаа олж чадаагүй хүмүүсийн хувьд түүнээс ч олон жил үргэлжилж болно.
Photobucket
Дунд насны хямрал /30-40 нас/: 60-ын талыг насалсныхаа дараах 10 жилд хүн 1-2 жилийн турш дунд насны хямралд автдаг. Монгол эрэгтэйчүүдийн хувьд энэ хямрал ихэвчлэн 35-37 насанд тохиолддог аж. Энэ үед хүмүүс өөрийнхөө амьдралыг бусдынхтай харьцуулж, өдийг хүртэл болоод л ирсэн амьдралдөө огцом өөрчлөлт хийхээр шийдэх нь элбэг байдаг. Энэ насны зарим эмэгтэйчүүдийн хувьд гэртээ удаан сууж нийгмийн харилцаанаас өөрийгөө тусгаарласнаас болж асуудлууд тулгардаг. Тэд өмнөх шигээ нийгэмшиж, бусадтай энгийн харилцаанд хэрхэн орохоо мэддэггүй. Энэ үед ч нөхрүүдийнх нь хямрал ч бас давхацдаг. Эмэгтэйчүүд өөрөө өөртөө илүү их санаа зовж байдаг бол харин эрчүүд нийгэмд эзлэх байр суурь, карьерийн асуудалдаа анхаарал хандуулдаг. Энэ зөрчлөөс болж хосуудын хооронд болон гэр бүлийн харилцаанд маргаан гарах нь бий.
Photobucket
Дундаас дээш насны хямрал /40-50 нас/: Энэ үед эмэгтэйчүүдийн хувьд хүндхэн үе тохиолддог. Учир нь бие физиологийн хувьд өөрчлөлт орж нас ахиж байгааг нь мэдрүүлсэн дохио олонтоо илэрдэг. Сүүлийн үед нийгмийн янз бүрийн асуудлуудаас болж эмэгтэйчүүдийн цэвэршилт эртсэх хандлага ажиглагдаж байгааг британы сэтгэлзүйч нар тодорхойлсон байна. Мөн энэ үед хүүхдийнх нь өсвөр насны үе давхцахдаг нь ихэнх гэр бүлүүдийн дунд ажиглагддаг. Эдгээр сэтгэл зүйн энэ өөрчлөлтөөс болж гэр бүлийн уур амьсгал “хүйтэрдэг” байна.

Photobucket
www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Австрийн удирдаач, төгөлдөр хуурч, Маттиас Флецыбергер тавдугаар сарын 25-нд Монголд тоглолтоо хийнэ

21/05/2025

Өнөөдөр жүжигчин О.Тэмүүжингийн төрсөн өдөр

21/05/2025

Дензель Вашингтон Каннын кино наадмын хүндэтгэлийн шагнал хүртлээ

21/05/2025

“Хот ба түүний хийсгэлэн хана” роман уншигчдад хүрч байна

21/05/2025

Хүүхдийн баяраар таны хүүхдэд санал болгох үзвэрүүд

21/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.