Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Зураач Д.Бадам: Би ганцхан “Өвөг дээдэс” нэртэй зураг зарсандаа одоо ч харамсдаг.
Үндэсний хөгжим

Зураач Д.Бадам: Би ганцхан “Өвөг дээдэс” нэртэй зураг зарсандаа одоо ч харамсдаг.

Урлаг Урлаг13/03/2013Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
badam8058320422013-03-13-09-36[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл


 Соёл, спорт, аялал жуулчлалын яамны сайд Ц.Оюунгэрэлийн ивээл дор Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо, Соёл урлаг хөгжүүлэх сан хамтран “Ертөнцийн гэгээ” эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн 976 галерейд энэ сарын 6-наас эхлэн гарч байгаа билээ..



 Үзэсгэлэнд оролцож байгаа Урчуудын эвлэлийн хорооны нэрэмжит шагналт зураач Д.Бадамтай уулзаж уран бүтээлийнх нь талаар хөөрөлдөв. 



-Энэ үзэсгэлэнд та ямар бүтээлээр оролцож байна вэ?

-“Хот айл” бүтээлээр оролцож байна. Би монгол зураг зурдаг юм.



-Та Монголдоо болоод өөр улс оронд үзэсгэлэнгээ гаргаж байсан уу?

-Монголдоо таван удаа харин гадаад оронд олон удаа гаргасан. Тухайлбал, ХБНГ, БНЭ, ОХУ, Голланд, Япон зэрэг улс оронд зургийн үзэсгэлэн гаргаж байсан. Гадаадынхан монгол зургийг илүү их сонирхож үздэг. Бас худалдан авдаг юм.



-Таны зураг зурах дуртай улирал?

-Намар бүр л уран бүтээлийн их олз олдог. Намарт их олон өнгө байдаг учир эндээс олон сайхан санаа төрдөг юм. Минийхээр бол уран бүтээлийн санаа олж үйцээ дарах цаг бол намар. Түүнийгээ бодож бясалгаад л өвөлдөө гэртээ суугаад зурж гарна даа. Ер нь бүтээлийн эрэл хайгуул зогсолтгүй хийнэ .



-Таны хамгийн их сэтгэл хөдөлсөн агшин?

-1989 онд хэсэг уран бүтээлчид Өмнөговь аймгаар аялсан юм. Тэр нутгийн байгалийн үзэмжийг гайхан биширч ёстой л нүд нээгдсэн. Энэ бол мартагдашгүй хором байлаа.



-Яагаад зураач болохоор шийдэв?

-Энэ бол надад цаанаасаа заяагдсан үйл юм. Дунд ангид байхдаа зураг зурах гэж шимтэн бүр нойргүй хонодог байлаа. Миний амьдралын учир утга юм даа. 



-Таны бүтээлийн онцлог юу вэ?

-Монгол зурагийг зөвхөн монгол хүн л зурна. Тиймээс дэлхийд гайхуулах урлаг. Би бол монгол зурагг уран зургийн хэллэг оруулж зурдаг. Үүгээрээ бусдаас ялгаатай.



-Монгол зураг зурдаг зураач олон уу?

-Монголд зураач их олон. Гэхдээ монгол зураг зурдаг зураач бол гарын 10 хуруунд багтана. Монгол зураг дэлхийд гайхагддаг урлаг болоод байна. Миний зурсан зургийг гадаадын иргэд худалдан авдаг.



-Худалдана гэхээс бүтээл бүхэн давтагдахгүй учир танд хайран санагдахгүй юу?

-Би ганцхан “Өвөг дээдэс” нэртэй зураг зарсандаа одоо ч харамсдаг. Тухайн үед бүтээлээ авч үлдэх ямар ч боломжгүй байсан юм. Хийсэн бүтээлээ борлуулж л бид амьдарч байна бас дараагийн бүтээл хийх материалаа ч авдаг. Заримдаа бүтээлийг маань хамгаалах төрийн бодлого байдаг ч болоосой гэж бодоод буруу цагт төрж дээ гэж бодож байсан удаа бий. Гэхдээ хямралын цагаас гараад удаагүй тул мөдхөн сайхан цаг ирнэ гэж итгэж байгаа.



-Уран бүтээлийн удам залгах хүн танайд байна уу?

-Манай бага охин зураач болох гээд сурч байна. Мундаг зураач болохгүй юм гэхэд үлдсэн бүтээлийг маань гаргаад хаяхгүй ойлгож бас хамгаалах байх гэж бодож байгаа.



-Уран бүтээл туурвихад цаг их ордог байх даа?

-Эмэгтэй хүнд бол хүндхэн ачаа. Эмэгтэй хүний үүргийг мартах цаг их гарна сайн ханийн буянд уран бүтээлийн замаасаа урваагүй өдий хүрлээ. Улаан нялх хүүхдээ хаяад явна шүү дээ. Нэг бүтээл гаргахад заримдаа ясаа цайтал ширгэж суух удаа ч байна. Ер нь хүнээс их тэвчээр шаарддаг юм. Гэвч зурхад зурахгүй л бол би хэн ч биш болох айдас байдаг. Үнэхээр дурлан байж зургаа зурна.





А.Байгалмаа

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Австрийн удирдаач, төгөлдөр хуурч, Маттиас Флецыбергер тавдугаар сарын 25-нд Монголд тоглолтоо хийнэ

21/05/2025

Өнөөдөр жүжигчин О.Тэмүүжингийн төрсөн өдөр

21/05/2025

Дензель Вашингтон Каннын кино наадмын хүндэтгэлийн шагнал хүртлээ

21/05/2025

“Хот ба түүний хийсгэлэн хана” роман уншигчдад хүрч байна

21/05/2025

Хүүхдийн баяраар таны хүүхдэд санал болгох үзвэрүүд

21/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.