Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Б.Баатар: Урлагийн хамгийн харгис нь жинхэнэ уран бүтээлч байнга өөрийгөө занаж явдаг
Дуу хөгжим

Б.Баатар: Урлагийн хамгийн харгис нь жинхэнэ уран бүтээлч байнга өөрийгөө занаж явдаг

Урлаг Урлаг20/03/2013Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
baatar01338853698502013-03-20-12-43[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 Урлагийн ертөнц гэдэг хөвөнд боосон чулуу гэлтэй харахад сайхан гэгээн ч гэлээ зүтгэсэн хүндээ чамгүй хатуу самар юм. Тэр дундаа дүр бүхний үнэн төрхийг гаргуулах гэж чөмгөө дундартал, оюунаа чилээсэн жүжгийн найруулагч урлагийн үнэнч боол нь гэлтэй. Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн нэрт найруулагч Б.Баатартай ажил мэргэжлийнх нь талаар ярилцлаа. 


-Найруулагч болно гэдэг таны бага насны мөрөөдөл байв уу? 

-Надад найруулагч болох ямар ч сонирхол байгаагүй. Би аравдугаар ангиа төгсөөд Электрон тооцооны машины инженерийн ангийн хуваарь авсан юм. Тэгээд зодоон хийж нэг нөхөрийн толгой хагалчихаад хасагдсан. Тиймээс телевизид хоёр жил туслах найруулагчаар ажилласан. Тэнд хоёр жил болоход урлагийн бүхий л болох болохгүйг үзсэн. Түүний дараа Киевийн театр урлагийн дээд сургуульд явсан даа. Оросын школоор бол дандаа ажиллаж байсан хүн авдаг. Урлагийн гал тогоонд байсан нөхөрийг л авна. Урлаг эргээд нэхэх юм нь их хатуу учраас тэгж байгаа хэрэг. 



-Таныг харахад их ширүүн. Жүжигчидтэй ажиллахдаа бүр ч ширүүн байх даа? 

-Би байгаагаараа л байдаг. Миний өөрийн араншин хүнд тэгж харагддаг байх. Яагаад гэвэл юмыг өөрийнхөөрөө шууд хэлдэг. Би олон хүнтэй ажилладаг учраас тийм олон хүнд тохируулж ажиллана гэж байхгүй. Нэг л араншингаараа байх хэрэгтэй. Мэдээж би чиний дуу чинь ингэж ээрээд байна, дүрээ ингэж гаргаад байна гэж хэлэхгүй яах юм. Үнэндээ бол найруулагч хүн жүжигчний гал хамгаалагч, боол юм шүү дээ. 



-Гэхдээ л олон жүжигчидтэй ажиллахад ямар нэгэн байдлаар бухимдах, уурлах үе гардаг байх аа?

-Нэг жүжиг тавихад их ажил болно. Нэг дүрийг гаргаж авах гэж жүжигчдийн дотоод эмзэг тал руу нь хандах явдал байна. Жишээ нь, нэг эмэгтэй жүжигчнийг уйлуулах, дүрийг нь амилуулах хэрэг гарч байгаа юм. Уйллаа ч нэг л сайн дүр нь гарч өгөхгүй болохоор нь тэр хүний эмзэг газар руу нь хатгаад, тэр дүрийг гаргаад авчихаж байгаа юм. Тэр жүжигчин надад уйлаад та хүний зовлонгоор тоглолоо л гэж байсан ч дараа нь жүжиг тавиад дуусахад найруулагчаа баярлалаа л гэдэг байхгүй юу. Дүр гаргаж авахын тулд л ингэж байгаа болохоос биш тэр хүний дотоод амьдралд оролцоод байгаа юм биш. 



-Сүүлийн үед жүжгийн зохиол гэж алга боллоо. Ямар бодол байна? 

-Үнэхээр жүжгийн зохиол алга болсон. Л.Ванган, Д.Намдаг, Б.Лхагвасүрэн, Д.Урианхай гээд л болно. Тэгэхээр жүжгийн зохиолчийг мэргэшүүлэх хэрэгтэй болсон гэж боддог. Өнөөдөр ганганаж, гунганасан олон яруу найрагч залуу байна. Тэд ерөөсөө дотроо барьцаж бичээд байгаа юм. Өөрсдөө уншдаггүй. Өөрийгөө л сонсгох, уншуулах гээд байдгаас биш хүнийг анзаарахгүй байгаа хэрэг. Манай аваргууд чинь өөрсөдтэйгөө биш Шекспиртэй барьцаж бичдэг байсан юм. Ч.Лодойдамба гуай Шолоховын “Дөлгөөн Дон”-ыг уншаад л Шолохов ийм юм биччихсэн байхад би яагаад чадахгүй гэж барьцаад л “Тунгалаг тамир”-ыг бичсэн. Иймээс тэд сайн байжээ. Ялангуяа жүжгийн зохиолыг бол маш сайн унших хэрэгтэй. Одоо тэр Д.Нацагдоржийн “Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдмийг өвөртлөн ирнэ” гэдэг бол аймаар үг. 



-Урлаг бол их харгис талбар гэдэг. Та үүнтэй санал нэг байна уу? 

-Урлагийн хамгийн харгис нь жинхэнэ уран бүтээлч байнга өөрийгөө занаж явдаг. Баатараа чи бусдыг хуулсан байна шүү, Баатараа чи ингэх ёстой шүү гэж насан туршдаа өөрийгөө занаж явдаг. Түүнээс биш урлаг чиний нүдийг сохлох гээд, гэмтээх гээд байдаг харгис эд биш. Хүний өөрийн дайсан бол чи өөрөө л байдаг. Түүнээс чиний дарга биш, бусад тойрон хүрээлэгчид ч биш.



А.Байгалмаа

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Radiohead” хамтлаг долоон жил завсарласны дараа аялан тоглохоор боллоо

08/09/2025
Дуу хөгжим Урлаг

“MTV VMAs” наадмын шилдгүүд тодорлоо

08/09/2025
Дуу хөгжим Урлаг

Дуучин Мадоннагийн амьдралаас сэдэвлэсэн кинонд Жулиа Гарнер тоглохоор болжээ

07/09/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дотоожоор хийсэн үсний даруулга худалдаанд гарчээ

11/09/2025

“Аватар” кино шиг капсул төхөөрөмжөөр алсаас робот удирдах боломжтой боллоо

11/09/2025

“The Conjuring” киноноос сэдэвлэсэн цуврал бүтээнэ

11/09/2025

Гүр дууны агуулгад орчлон ертөнцийн тухай ойлголтыг өргөн утгаар тайлбарласан байдаг

11/09/2025

ФОТО: “Би ч гэсэн жаргамаар байна” жүжгээс

11/09/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.