Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Бүсгүй таны яасан ч яарч болохгүй зүйлс
Үндэсний хөгжим

Бүсгүй таны яасан ч яарч болохгүй зүйлс

Урлаг Урлаг20/03/2013Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
bitgii_yar1546948786232013-03-20-17-36[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хаа сайгүй яарсан хүмүүс. Амьдрал буцалж, секунд бүр нь ямар нэг зүйл сануулдаг хотдоо би хайртай. Гэхдээ яаруу нийгмээс болоод, сэтгэл хөдлөл, мэдрэмжиндээ ч яаруу хандахыг би лав өөртөө зөвшөөрдөггүй. Харин чи?  Ямар зүйлсэд яасан ч яарч болохгүй талаар зөвлөж байна.

 photo jiremslelt_zps51a4ac48.jpg

 

1. Ам бүлээ нэмэхэд

“Ачийнхаа зулайг үнэрлэмээр байна” гэж хэлсэн ээжийгээ өрөвдөж хайрласандаа ч юм уу, “Хоёулаа хурдан хүүхэдтэй болъё” гэсэн нөхрийнхөө үгэнд сэтгэл хөөрөөд ийм шийдвэрийг яаруу гаргаж болохгүй. Хамтдаа амьдраад наад зах нь 2 жил болсны дараанаас хүүхдийн тухай ам нээж эхлээрэй. Хоёр жилийн дараа л бие биенийхээ сайн муу талуудад дасаж, яаж зохицохоо ойлгож эхэлдэг. Бие биенийгээ хангалттай сайн таньж чадаагүй хирнээ, “шинэ хүн”-ийг хамтдаа өсгөж хүмүүжүүлнэ гэдэг маш хэцүү. Мөн хоёулахнаа өнгөрөөх шөнүүдийн жаргалыг ч ханатлаа амтлах хэрэгтэй.

 photo bitgii_yar01_zpsa35243ae.jpg

2. Гэрлэхэд
Та хоёр үнэхээр бие биедээ хайртай бол, дараа хэзээ л бол хэзээ гэрлэчихэж болно. Тиймээс яарах хэрэггүй, уулзалт болгон чинь болзооны хэдхэн цагаар л хязгаарлагдаж, бие биенийхээ гэрийнхнийг эзгүйчлэн байж хамтдаа шөнийг өнгөрүүлж байгаа нь ч бас дараа нь бодоход хөгжилтэй дурсамж болно. Найз залуу чинь хурдан чамайг эхнэрээ болгомоор байна гэж ятгаж байсан ч өөрийнхөө зүрх сэтгэлийг баттай болтол “баттай” үйлдэл битгий хийгээрэй. Энэ бол чиний амьдралдаа ганцхан хийх чухал сонголт, гэрлэлтийн туршид тохиолдох олон саад бэрхшээлээс ядаж чимхийн төдийд амсаж, түүнийг даван туулж үзсэнийхээ дараа шийдвэрээ гаргахыг Гоолингоо нь чамаас хүсэж байна. Гэрлэлтээ батлуулах бол юухан байх вэ, дүүрэг дээр очиж гарын үсэг зураад л болно, тийм биз дээ?

 photo bitgii_yar154_zpsb64c090f.jpg

4. Эрдмийн зэргээ нэмэхэд
Чамаас бусад нь бүгд магистр, доктороо хамгаалчихсан юм шиг санагдаж байгааг мэдэж байна аа. Гэхдээ зөвхөн юм бүхнээс хоцрохгүйн тулд хийсэн сонголт зөв байдаггүй гэдгийг санаарай. Одоог хүртэл хүсэл мөрөөдлөө олоогүй байгаа бол, өөртөө дахиад жаахан цаг олго. Магадгүй жинхэнэ мөрөөдөл чинь ямар ч эрдмийн зэрэг шаарддаггүй зүйл байсан ч юм билүү? Насан туршид аз жаргалтайгаар хийж чадах ганц зүйлээ олчихоод, түүндээ хэрэгтэй мэргэжилээр эрдмийн зэргээ нэмбэл хамаагүй илүү үр дүнтэй.

 photo bitgi_yar_zps97fda312.jpg

5. Хайртай гэж хэлэхэд
Би чамд хайртай гэдэг үгийг Үрлээ шиг тийм амархан хэлээд байж болохгүй шүү. Хэр баргийн юман дээр хээвнэгхэн инээж зогсдог ч гэсэн, эрчүүд бол зүрх сэтгэлтэй хүмүүс. Зүгээр л сэтгэлийн хөөрлөөрөө хэлсэн үгээр чинь амьдралаа шийдчихвэл яана? Хатагтай нар аа, бид эрчүүдийн зүрхийг эзэмддэг үзэсгэлэнт хатан байх ёстой болохоос, шархлуулагч мөсөн хатан байх ёсгүй.

 

 photo shopping_zps036a3c83.jpg

6. Харсан даруйдаа худалдаж авахад
Hermes-ийн биркини байсан ч, Лүүбүүтаны улаан улт байсан ч шууд худалдаж авах хэрэггүй. Дараа нь тэр мөнгөөрөө илүү дээр зүйл авдаг байж дээ гэж харамсаж магадгүй. Ямар нэг хувцас нүдийг чинь унагавал нэг харчихаад л орхичих. Маргааш нь ч гэсэн тэр хувцас чиний толгойноос гараагүй, шуналыг чинь хөдөлгөсөн хэвээр байвал очоод авчих. Харин хэдхэн цагийн дараа тэр тухай аль хэдийн мартчихсан явж байвал, авах хэрэггүй. (…гэснээс энэ аргыг зөвхөн хувцсан дээр ч биш, эрчүүд дээр ч гэсэн хэрэглэж болох юм байна шүү)

 photo bitgii_yar0215_zps884656c5.jpg

7. Хүнийг дутуу үнэлэхэд
Хүнийг ганцхан хараад бүрэн дүүрэн, үнэн дүгнэж чаддаг хүн нэг ч байхгүй. Учир нь хүний мөн чанар, жинхэнэ араншин нэгхэн хоромт ил гарна гэж байдаггүй. Түүнтэй ярилцаж, муу сайн өдрүүдийг хамтдаа өнгөрүүлж байж л “хэн” гэдгийг нь таньж чадна. Тиймээс хэн нэгнийг анх хараад дүгнэлт өгөх хэрэггүй. Хэдий тэр чамтай танилцах үедээ алдаа гаргасан байж болох ч, алдаагаар нь биш оноогоор нь хүнийг үнэлэх нь  бүсгүй таны зарчим байх ёстой. Хэн нэгнийг хэзээ ч дутуу үнэлж болохгүй, бидний хүмүүсээс хардаг хэсэг бол мөсөн уулын зөвхөн орой хэсэг. Түүний доор хичнээн агуу том мөсөн уул байгааг бид удаан хамт байхаас нааш мэдэхгүй.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.