Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Роман, Тууж»Оддын эгдүүтэй ноход…
Роман, Тууж

Оддын эгдүүтэй ноход…

Урлаг Урлаг26/04/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
093008_hilton_400X400(1)8047961422012-04-26-20-09[www.golio.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

 

Шоу ертөнцийн алдартнуудын өмссөн зүүсэн нь байтугай идэж уусан нь ч олны сонирхлыг татдаг. Харин энэ удаад тэдний эгдүүтэй бяцхан ноходыг танилцуулж байна.

 Хилари Дафф Жэкийн хамт

Жүжигчин, дуучин Хилари Дафф тоглоомон нохой хэмээгддэг Йорки үүлдэрийн гөлгөө дагуулан Шерманы малын эмнэлэгт ирж буй нь. Хилари болон түүний дүү Хэйли нар дөрвөн гөлөг тэжээдэг. Жэк /Йорки үүлдэр/, Бэнтли /Польш хав/, Коко Шанель, Лола /Чихуахуа/.

Рианнагийн бяцхан Оливер

Дуучин Рианна бяцхан гөлөг Оливерээ тэврэн Нью-Йоркийн Стелла МакКартнигийн дэлгүүрт зочилж буй нь. Жэссика Симпсон, Эллен Деженерс, Кармен Электра гэх мэт оддын дийлэнх нь түүн шиг Малтипу үүлдэрийн хав тэжээдэг. “American Music Awards”-ийн шагналт Рианнад Оливерээс гадна Марли хэмээх польш хав бий.

Ванесса Миннилло, Ник Лачи нар Вукигийн хамт

Саяхан урд хөлөө бэртээсэн Вукигээ эмнэлэгт үзүүлээд харьж буй Ванесса Миннилло. Вукигээс гадна телевизийн хөтлөгч Ванессад Руди, бяцхан Ники, Бубба нэртэй гурван пинчер үүлдэрийн нохойтой.

Парис Хилтоныхыг Кимчи гэдэг

Өв залгамжлагч Хилтон Нью-Йоркоор зугаалахдаа Кимчи нэртэй польш хавнаасаа салсангүй. Түүнийг бяцхан нохдод хайртай гэдгийг нь хүмүүс андахгүй. Тиймээс ч Парис шинэхэн найзаа Солонгосын амьтны дэлгүүрээс худалдан авсан байна. Тэрбээр “Би 12 нохой, гурван муур, Мэрлин болон Монро нэртэй хоёр туулайтай. Мөн гурван тоть, хоёр сармагчин бий. Тэднийгээ Невада дахь эдлэндээ орхисон. Харин Тинкербелл эцэг эхтэй минь хамт байгаа” хэмээн тэжээвэр амьтдаа танилцуулжээ.

Жэссика Симпсоны Дэйси

Дуучин, жүжигчин Жэссика Симпсон Остиний нисэх онгоцны буудалд Малтипу үүлдэрийн нохойгоо тэвэрч буй нь. Тэрбээр “The Dukes of Hazzard” кинонд Дэйси Дюкийн дүрийг бүтээснийхээ дараа бяцхан гөлгөө Дэйси хэмээн нэрлэжээ. Хамгийн дурсгалтай бэлэг болох Дэйсигийнхээ тухай Симпсон “Тэр үргэлж л надтай хамт байдаг. Миний бодлоор тэр намайг сайн ээж болоход минь тусалж байгаа байх” хэмээжээ.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Роман, Тууж Урлаг

Нүүдэлчдийн амьдрал Болгарын гэрэл зурагчны хальсанд

15/02/2021
Роман, Тууж Урлаг

Анжелина Жолигийн 12 хуулбар

11/03/2020
Роман, Тууж Урлаг

Оддын хүүхдүүд ямар болсон бэ?

27/02/2020

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Азийн хотуудын ардын урлагийн наадам Улаанбаатарт болно

12/06/2025

“Яруу найргийн үдэш” арга хэмжээ зохион байгууллаа

12/06/2025

Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрын гоцлооч Б.Гантөмөр олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлжээ

12/06/2025

“Tony awards 2025” наадмын шилдгүүд тодорлоо

12/06/2025

ФОТО: “Tony awards 2025” наадмын улаан хивсний ёслолоос

12/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.