Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Санаанд оромгүй, хөгжилтэй,тэнэг ч юм шиг сексийн тухай асуулт хариулт
Дуу хөгжим

Санаанд оромгүй, хөгжилтэй,тэнэг ч юм шиг сексийн тухай асуулт хариулт

Урлаг Урлаг01/04/2013Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
answer_and9081627082013-04-01-17-10[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 Хэдэн сантиметр? Хэдэн минут? Хэрэв өөрөөр хийвэл яах вэ? Сексийг үргэлж олон асуулт дагадаг нь нууц биш. Санаанд оромгүй, хөгжилтэй, сонирхолтой, зарим нь үнэхээр тэнэг ч юм шиг сексийн тухай асуултуудад авах үнэн хариулт.

1. Хэлүүний хэмжээнээс шалтгаалан дур тавилт өөр байдаг уу? Үгүй. Хэмжээнээс үл хамааран мэдрэлийн цэгийн тоо (ойролцоогоор 8000) адил байдаг. Тиймээс ямар ч хэмжээтэй байсан гэсэн адилхан л мэдрэмж төрнө.
2. Секс хийснээр хэдэн калори шатааж болох вэ? Цагт ойролцоогоор 300 ккал.
3. Тэгвэл би секс хийж таашаал авангаа бас илүүдэл жингээ хасч болох нь ээ? Онолын хувьд тийм. Долоо хоногт хоёр удаа хагас цаг секс хийхэд жилийн дотор 2 кг турж болно.
4. Хөвчирсөн эр бэлэг эрхтэн ямар хугацаанд хөвчирсөн байдлаа хадгалж чаддаг вэ? Нэг цагаас илүүгүй. 3,4,5 цаг хөвчрөх нь онгирох зүйл огтхон ч биш. Энэ бол өвчний шинж тэмдэг шүү.
5. Найз залуу маань сексийн үеээр унтаад өгсөн. Үүнийг юу гэж ойлгох вэ? Тайвшир! Асуудал чамд биш, түүнд байна. Хайрт чинь ядраа л байлгүй дээ. Харин үе үе чам дээр унтчихаад байвал эмчид үзүүлсэн нь дээр.
6. Эр бэлэг эрхтэн хугардаг гэсэн үнэн үү? Тийм. Гэхдээ үнэн худлыг нь өөрөө туршиж үзэх гэсний хэрэггүй л болов уу…
7.Заримдаа сексийн дараа би өөрийн эрхгүй уйлчихдаг. Энэ хэвийн зүйл үү? Секс хийх үед жинхэнэ гормоны цунами болж өнгөрдөг. Тэгэхээр чи тийм л уярамтгай болсон байна.
8. Эр эсүүд зорьсон газар луугаа ямар хурдтайгаар хурдалдаг вэ? Тайвнаар хөдлөвөл цагт 20-25 сантиметр. Секс хэдий хугацаанд үргэлжилдэг вэ? 3-13 минут. Эрдэмтэдэд итгэвэл шүү дээ.
10. G цэг эмэгтэй хүн болгонд байдаг уу?Ер нь бол тийм.
11. G цэг хаана байдаг вэ? Ихэнхи бүсгүйчүүдийнх үтрээний амсраас 3-5 см гүнд байрладаг.
12. Эрчүүдэд G цэг гэж байдаг уу? Яг тийм цэг бол байхгүй. Гэвч төстэй зүйл бий. Тэр бол түрүү булчирхай. Энэ цэг нь эрэгтэй хүний төмсөг, анус хоёрын дунд байдаг.
13. Хэзээ нэгэн цагт эмэгтэйчүүдэд зориулсан виа гра зохион бүтээх болов уу? Эмэгтэйчүүдийн орон дахь асуудлууд ихэвчлэн физиологийн биш сэтгэл зүйн шинж чанартай байдаг. Тиймээс сэтгэлийг эмээр эмчлэх нь юу л бол.
14. Заримдаа сэрэл хөдөлхөөр найтаагаад эхэлдэг. Сексийн харшил уу? Сэрэл хөдлөх үед хамрын чинь эд эс цусаар дүүрч байгаа, үүнээсээ болж найтааж байгаа юм.
15. Хүүхэд олохын тулд ямар байрлалаар секс хийвэл зүгээр вэ? Нуруун дээрээ дээш харж хэвтээд эрэгтэйгийнхээ мөрөн дээр хөлөө тавина. Гайхалтай байрлал шүү.
16. Бэлэг эрхтний хэмжээ чухал байвал…? Төмсөг нь том байна гэдэг нь тестостерон, үрийн шингэний ялгаралт, боловсруулалт сайн байна гэсэн үг. Энгийнээр хэлбэл тийм залуу халуухан гэсэн үг.>
17. Тэр нэг удаа сексийн хамтрагч маань миний нүүрэн дээр тавьж болох уу гэж асуусан. Тэгэж тавих ямар хэрэгтэй юм болоо? Бараг бүх л порно кинонд ийм үзэгдэл гардаг. Хамтрагч чинь үзсэн зүйлээ бодит байдал дээр туршиж үзмээр санагдсан байх.
18. Секс хийснийхээ дараа заавал бие засах хэрэгтэй юу? Тэгэх ёстой гэсэн зүйл бол байхгүй. Гэхдээ бие засвал зүгээр. Тодорхой хэмжээгээр элдэв бактери, халдвараас хамгаална.
19. Зүүдэндээ үнэхээр секс хийх боломжтой гэж үү? Тийм. Үүнийг сексомний гэдэг.
20. Үрийн шингэнд хэдэн калори байдаг вэ? Цайны халбагаар хэмжвэл нэг цайны халбаганд 36 ккал байдаг.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Баярлалаа ээжээ” тоглолтод оролцох уран бүтээлчдийг танилцууллаа

01/03/2026
Дуу хөгжим Урлаг

Цээл хоолойт дуучид “Би хаана төрөө вэ” бүтээлийг амилууллаа

28/02/2026
Дуу хөгжим Урлаг

Гавьяат жүжигчин Т.Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин дүрэлзэн асна

26/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

21 эмэгтэй уран бүтээлч хамтран үзэсгэлэн гаргана

04/03/2026

Манай циркчид Испанийн наадмаас мөнгөн цом хүртжээ

04/03/2026

Засагт хан хошууны тамганы хуулбар, тамганы хайрцаг хадгалагдаж байна

04/03/2026

Живсэн хөлөг онгоцноос Юань гүрний үеийн шаазан эдлэлүүд олджээ

03/03/2026

Марк Цукерберг 170 саяар харш худалдаж авчээ

03/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.