Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Одод»Дуучин П.Жимсээ урин цагийг бэлэгдэж “Таван эрдэнэ”-ийг эгшиглүүлнэ
Одод

Дуучин П.Жимсээ урин цагийг бэлэгдэж “Таван эрдэнэ”-ийг эгшиглүүлнэ

Урлаг Урлаг03/04/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
jimsee_5_-_Copy8817371712013-04-03-12-29[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Mонгол түмэн онд мэнд орсоноо бэлэгдэж хаврын эхэнд, сар шинийн баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ сайхан баяр өнгөрмөгц хаврын урин орж малчны хотонд төлийн дуу цангинаж эхэлдэг. Ийнхүү малчин түмэн маань шинэхэн гарсан төлөө дуу хуураар тойглож өлгийдөн авдаг сайхан зан заншил, ёс уламжлалтай ард түмэн бөгөөд ийм эрхэм сайхан ард түмэндээ зориулж тэртээх 1978 оноос эхлэн Монголын радиогийн “Малчин” нэвтрүүлгийн сүлд дуу болон айл бүрийн хойморт эгшиглэсээр байгаа “Таван эрдэнэ” хэмээх дуугаар нэрлэсэн гайхалтай тоглолтоо нийтийн дууны нэгэн төлөөлөл болсон дуучин Пүрэвжавын Жимсээ тун удахгүй толилуулах гэнэ.

Б.Лувсандоржын шүлэг, З.Батсүхийн аялгуугаар бүтэж ЦДБЭЧ-ын гоцлол дуучин МУГЖ Д.Тунгалаг анхлан дуулсанаар амилсан “Таван эрдэнэ” хэмээх уг гайхалтай дууг энэ цаг үед дуучин Пүрэвжавын Жимсээ дахин сэргээн дуулсан нь малчин түмний хайр хүндлэлийг хүлээж тэдний сүлд дуу болон эгшиглэсээр байгаа юм.

Ийнхүү малчин түмний шүтээн болсон уг дуугаар нэрлэсэн тоглолтын зохион байгуулалтад тэртээх 1978 оноос эхлэн “Малчин” нэвтрүүлгийг бэлтгэн сонсогч түмэндээ хүргэсээр яваа олон гайхалтай эрхэмүүд хүндэтгэн оролцож байгаа бөгөөд энэ цаг үед тоглолтын зохион байгуулалтыг төгс хийдгээрээ нэрд гараад буй олон арван алдартнуудаас бүрдсэн 70 гаруй хүний бүрэлдхүүн хэдийнэ ажилдаа орсон гэнэ.

Сонирхуулхад “Таван эрдэнэ” хэмээх энэхүү гайхалтай дууны зохиогчид болоод анхлан дуулсан уран бүтээлч нь бурханы оронд заларсан хэдий ч дуучин Пүрэвжавын Жимсээ уг тоглолтоороо тус уран бүтээлчдийн авъяас билэгийг мөнхлөн сэтгэлийн их өргөл өргөхөөр хүсэж байгаа гэнэ.

Түүнчлэн МУСГЗ Л.Балхжав, МУУГЗ Ш.Гүрбазар, МУУГЗ Г.Мэнд-Оёоо,  МУУГЗ Ч.Сангидорж, МУСТА Б.Пүрэвсүрэн, МУСТА Т.Найданжав, МУСТА Л.Төмөрбат, МУСТА Н.Баянмөнх нарын хөгжим, яруу найргийн олон олон алдартнуудын сор болсон бүтээлүүдийг хит болгон дуулж чадсан түүний анхны бие даасан тоглолт тун удахгүй болох ажээ.

Таныг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Одод Урлаг

Яруу найрагч Н.Минжинсайханы “Амьдрал чамдаа” шүлэг, дууны хос цомог хэвлэгдлээ

16/08/2022
Одод Урлаг

“Дэлхийн мисс”-т оролцох эрхээ авсан А.Бөртэ-Үжин Пуэрто Риког зорилоо

23/11/2021
Одод Урлаг

Ө.Пүрэвжаргал “Хурд”-ын Д.Отгонбаяртай хамтран дуулна

03/05/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Опозит” хамтлагийн “Болор цом” тоглолтзургаадугаар сарын 7-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

19/05/2025

“Eurovision” тэмцээнд Австрийн дуучин JJ буюу Йоханнес Питч түрүүлжээ

19/05/2025

ФОТО: “Шийдсэн хүн” уран сайхны киноны нээлтээс

19/05/2025

37 дахь удаагийн “Номын баяр”-ын шилдгүүдийг шалгарууллаа

19/05/2025

Өнөөдөр Гавьяат жүжигчин, ДБЭТ-ын балетын тэргүүн гоцлооч О.Анужингийн төрсөн өдөр

19/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.