Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Ж.Батсайхан: Монголын урлагийн түүхэнд оюутнуудаараа мюзикл тоглуулж байсан түүх надаар эхлэнэ
Үндэсний хөгжим

Ж.Батсайхан: Монголын урлагийн түүхэнд оюутнуудаараа мюзикл тоглуулж байсан түүх надаар эхлэнэ

Урлаг Урлаг03/04/2013Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2013-04-02_2306339089140852013-04-03-14-06[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  20-н жилийн түүхт ойн тохиож буй “СИТИ” дээд сургуулийн харьяа “Урлагийн сургууль”-ийн багш оюутнуудын хамтын бүтээл Английн хөгжмийн алдарт зохиолч Эндрю Лойд Веберийн "Исүс Христ Сүперстар" рок мюзикл өчигдөр УДЭТ-ын тайзнаа амжилттай тоглогдлоо. Энэхүү мюзиклийг Монголын рок поп урлагийн загалмайлсан эцэг хэмээгддэг “Соёл-Эрдэнэ” хамтлагийн анхдагчдын нэг СИТИ”дээд сургуулийн Эстрад хөгжмийн тэнхимийн, дэд профессор Ж.Батсайхан анхлан санаачилсан бөгөөд тус мюзикл тоглогдох үеэр түүнтэй ярилцсанаа ушигчиддаа хүргье.

– Монголын рок поп урлагийн загалмайлсан эцэг хэмээгддэг “Соёл-Эрдэнэ” хамтлагийн үүсгэн байгуулагчдын нэг ийм эрхэм хүнтэй ярилцаж байгаа маш их баяртай байна. Таны ажил амьдралын гараа хэрхэн эхлэж байсан талаар ярилцлагаа эхлүүлье.
– Монголд рок поп урлагийн үндсийг тавьсан “Соёл-Эрдэнэ” хамтлагийг үүсгэн байгуулагчдийн нэг гэж хэлүүлж яваадаа ах нь их баяртай байдаг юм. Би 1997-1998 оноос багшилж эхэлсэн. СУИС, “МХТКХДС”, “Монголжингоо” гээд хэд хэдэн сургуульд багшилж байлаа. Одоо бол “СИТИ” сургуулийн эстрад хөгжмийн тэнхимийн багшаар ажиллаж байна. Ажиллах хугацаандаа дэлхийн алдартай гурван мюзиклийг тавих санаачилга гаргаж оюутнуудаар тоглуулж байлаа. Гурвууланг нь төгсөх оюутнуудын дипломын ажлаар хийлгүүлж байв. Хамгийн анх Английн хөгжмийн зохиолч В.Хюгогийн зохиол “Парисын дарь эхийн сүм” мюзиклийг франц хэл дээр тавьсан. Мөн Эндрю Ллойд Веберийн энэ "Cats" мюзиклыг өнгөрсөн сард амжилттай тоглсон юм. Харин энэ удаад бол "Исүс Христ Сүперстар" рок мюзиклээ сургуулынхаа ойд зориулан амжилттай тоглож байна даа.

–Эдгээр жүжгүүдийг сонгох болсон шалтгаан юу байв. Ер нь монголын үзэгчид хэр хүлээж байх шиг байна.
– Би 1970-аад оны үеэс оюутан байхаасаа л мюзиклийг сонирхож эхэлсэн. Эдгээр мюзиклийг байнга сонсдог байлаа. Яахав манайд янз бүрийн олон арван мюзиклүүд тавигдаж байсан л даа. Гэхдээ дэлхийн сонгодгууд хэмээгддэг “Парисын дарь эхийн сүм”, “Cats”, "Исүс Христ Сүперстар" зэрэг мюзиклүүдийг оюутнууд тэр дундаа “СИТИ” дээд сургуулийн оюутнууд монголд  анх удаа амжилттай тоглож байгаа нь үзэгчдэд үнэхээр таалагдаж байгаа юм.

-Энэхүү дэлхийд алдартай мюзиклүүдийг монголын үзэгчдэд толиулахаар бэлтгэл сургуулилтаа хэдий хугацаанд хийсэн бэ.
– Анх удаа тоглохдоо бол 3 сар гаруй хугацаанд бэлдэж байсан. Энэ удаад бол 45 хоног тууштай бэлтгэл хийгээд тоглолоо. Ер нь бол дэлхийн мундаг мюзиклүүдийг хэдэн жилээр бэлтгэдэг л дээ. Аан манай сургуулийн хувьд бол урлагийн байгууллага биш учраас хичээл, сургалтын хажуугаар мюзиклийн бэлтгэлээ хийсэн. Бидний хувьд мэдээж бага хугацаа биш болохоор нөр их хөдөлмөр зарцуулсан гэж бодож байна.

– Сүүлийн үед манайд мюзикл их хөгжиж байгаа. Ер нь мюзиклийн талаар манайхны ойлголт ямархуу санагддаг вэ?
-Мюзикл баруунд их моод болж байна. Монголд яг мюзиклийг гардан тавьсан түүх байдаггүй. Манай оронд 1970-1980-аад оны сүүлээр мюзикл биш  рок опера тоглолт хийдэг байсан. Дэлхийн сонгодог мюзиклийг бол төдийлөн тавьж байгаагүй. “СИТИ” дээд сургуулийн оюутнуудын маань тоглосон “Cats” мюзикл бол анхдагч болж байгаад баяртай байна. Хожим бодоход монголын урлагийн түүхэнд тэр дундаа мюзиклийн түүхэнд оюутнуудаараа  мюзикл тоглуулсан түүх надаар эхлэх байх гэж бодож байна.

Монголчууд мюзиклийн тухай ойлголт бага. Улаанбаатар хотын хэдэн хувь нь хөдөө орон нутгийнх байдаг билээ. Тэгээд ч манай мундаг сэхээтнүүд бүгд гадаад руу гарсан. Дэлхийн сонгодог бүтээлийг ойлгож үзэх хүн цөөхөн байна. Нөгөө талаар хүүхдүүдэд багаас нь  хөгжмийн боловсрол олгох бодлого алга. ЕБС-иудад  хөгжмийн хичээл бараг орохгүй шахуу байна. Хүүхэд багаасаа л хөгжмийн боловсролтой байж мундаг урлагийн хүн болно. Харин өнөөдрийн мюзикл тоглолтоос ажиглахад хүүхдүүд их анхааралтай үзэж байгаа харагдсан.

– Мюзиклийг заавал эх хэл дээр нь тавих ёстой байдаг юмуу. Монгол хэл дээр орчуулан тоглож болно биздээ.
– Мюзикл бол цэвэр сонгодог талын биш хөнгөн жанрын төрөлд багтдаг. Мюзиклийг дуулж бүжиглэж, мэргэжлийн түвшинд тоглоно. Ямар ч мюзиклийг эх хэлээр нь тавих хэрэгтэй. Сонгодог бүтээлийг тухайн орны хэлээр нь дуулах ёстой гэсэн бичигдээгүй дүрэм бий. Тухайлбал, Италийн дуурь байлаа гэхэд итали хэлээр нь дуулж байж л үзэгчдэд хүрнэ. Даяаршиж буй энэ нийгэмд орчуулж дуулбал сонирхолтой байж болох юм. Манай оюутнууд их авьяастай. Сая "Исүс Христ Сүперстар" рок мюзиклийг тоглоход франц хэлээр 45 хоногийн дотор сурчих жишээтэй.  Ер нь хөгжимчин, дуучин хүн ямар ч хэлэнд ойр байдаг. Дуучин хүн ямар ч хэлээр дуулж чаддаг учраас хэл бол асуудал биш.

– Таны цаашдын уран бүтээлийн зорилго юу байна. Ер нь ямар уран бүтээл хийхээр төлөвлөж байна вэ?
– Мюзикл хамгийн өндөр хөгжсөн орон Америк, Франц байдаг. Гадаадын уран бүтээлчидтэй хамтран уран бүтээл хийхэд болохгүй зүйлгүй гэж бодож байгаа.  Бид сургуулийнхаа 15 жилийн ойгоор Монголд тоглогдсон мюзиклүүдийн хөгжмийн  зохиолчдыг урьж авчрах гээд амжсангүй. Саяхан Чех, ОХУ-ын уран бүтээлчдээс манай сургуультай хамтарч мюзикл тавих санал ирсэн. Магадгүй ирэх жилээс хамтарсан мюзикл тавих байх.

-Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа. Танд уран бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөе.

-Танай сайтын хамт олонд ч гэсэн ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе баярлалаа.

Ярилцсан Э.Цэнд-Аюуш

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Азийн соёлын “ODASIS” хөтөлбөрийн тоглолт боллоо

19/06/2025

“Boston Dynamics”-ын роботууд “Авьяаслаг Америкчууд”-ын тайзнаа бүжиглэв

19/06/2025

Ж.Вердийн “Макбет” дуурийг ганцхан удаа тоглоно

19/06/2025

“Go mongolia” үндэсний брэндийг “Каннс лаионс-2025” фестивальд танилцуулж байна

19/06/2025

G-Dragon согтууруулах ундаанд донтсон өсвөр насныхны эмчилгээнд 880 сая вон хандивлажээ

18/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.