Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Амиа егүүтгэхийг оролдсон алдартнууд
Уртын дуу

Амиа егүүтгэхийг оролдсон алдартнууд

Урлаг Урлаг04/04/2013Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
odod_052999866272013-04-04-12-22[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дэлгэцийн хийгээд хөгжмийн ертөнцийн цөөнгүй алдартнууд амиа егүүтгэх энэхүү “тэнэг” алхмыг нэг бус удаа үйлдэж байжээ. Эдгээрээс түүвэрлэн дараах “10” алдартны тухай шар мэдээллийг дэлгэж байна.

 photo odod_01_zpsdb586b74.jpg

Дрью Берримо 
9 настайгаасаа хар тамхи, мансууруулах бодисонд донтож эхэлсэн Дрью 14 / 15 настайдаа амиа егүүтгэхээр завдаж байжээ. Энэ нь түүнийг хар тамхи мансууруулах бодисны эсрэг эмчилгээнд хамрагдаж байх үед болсон бөгөөд тэрээр эмнэлгээсээ оргож энэ алхмыг хийжээ. Энэ хугацаанд түүнтэй хамт дуучин Дэйвид Кросби гэргийнхээ хамт тусалж дэмжсэн нь түүнийг өдий зэрэгт хүргэхэд ихээхэн түлхэц болжээ. Ингээд Дрью дахин амиа егүүтгэх талаарх огт бодохоо болисон гэдэг юм байна.
 photo odod_02_zpsc72f1910.jpg
Өүвень Уилсон 
Багадаа хоёр ч удаа хамраа хугалуулж байсан дэггүй Өүвень 2007 онд амиа егүүтгэхээр судсаа ханажээ. Шалтгаан нь жүжигчин Кэйт Хадсоноос салсан болон хар тамхи, мансууруулах бодисноос болсон бөгөө ах нь түүнийг олж авраагүй бол тэрээр энэ хорвоод байхгүй байх байжээ.
 photo odod_03_zpsf306e5a2.jpg
Эминем 
Ахлах сургуулиасаа хойш хамтдаа байсан Кимберли Энн Скотоос салсан шархаа дийлэлгүй реппэр Эминем амиа егүүтгэх оролдлогыг нэг бус удаа хийж байжээ. Энэ явдал түүнийг нэрд гарахаас өмнө болж байсан бөгөөд 1996 онд “тиленол”-ыг хэтрүүлэн хэрэглэж үхэхээ дөхөж байсан юм байна.
 photo odod04_zpsd0bd8e79.jpg
Диана гүнж 
Уэлсийн гүнж Дианагийн тухай намтарчилсан нэгэн бүтээлд түүнийг амьдралдаа хэд хэдэн удаа амиа егүүтгэх оролдолого хийж байсан тухай бичжээ. Энэхүү намтарчилсан бүтээлийг Эндрью Мортон бичсэн ба 1992 оны бүтээл юм. Нийтэд мэдэгдсэн ч хатан хааны гэр бүлээс хараахан хүлээн зөвшөөрөөгүй нэг тохиолдол бол хунтайж Виллиамыг тээж байхдаа шатнаас унаж амиа егүүтгэхээр завдсан явдал ажээ.
 photo odod_05_zpsfb747a47.jpg
Бритни Спирс 
Попын гүнжи Бритни амьдралдаа хоёр ч удаа амиа егүүтгэхээр завджээ. Амьдралд нь тохиосон олон ч саад бэрхшээлийг даван гарч өдгөө уран бүтээлдээ идэвхитэй орсон тэрээр эхний удаа машинд дайруулж үхэхээр, дараа нь хар тамхи хэтрүүлэн хэрэглэж амиа егүүтгэх оролдлогыг хийж байжээ.
 photo odod_06_zps6d4e5504.jpg
Фрэнк Синатра (1915 – 1998) 
Америкийн нэрт жүжигчин, дуучин Фрэнкийн нийтэд мэдэгдсэн амиа егүүтгэх оролдлого нь түүнийг хоёр дахь гэргий Эва Гарднераас салсны дараа болсон бөгөөд үүнээс гадна нэг удаагийн оролдлого байдаг гэнэ. Гэвч амьдрах хувьтай тэрээр эдгээр егүүтгэлтийн сүүлийн хормуудад амь аврагдаж байсан гэдэг.
 photo odod_07_zps477d03f7.jpg
Хэли Берри 
“Муур эмэгтэй” жүжигчин Хэллигийн хувьд анхны нөхөр Дэйвид Жастисаас салсан нь түүнд сэтгэлийн их дарамт учруулж арга буюу машиндаа угаартаж амиа егүүтгэх алхмыг сонгоход хүргэж байжээ. Энэ тухайгаа тэрээр “People” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурьдсан ба тухайн агшинд угаартаж үхэхийн даваан дээр байхад нь ээж нь ирж гаргаснаас өөрийг санадаггүй гэжээ.
 photo odod_08_zps4680c743.jpg
Оззи Озбөрн 
Хөгжмийн урлагт амьдралынхаа 40 гаруй жилийг зориулан яваа Оззи өсвөр наснаасаа эхлээд амьдралдаа нилээд хэдэн удаа энэхүү тэнэг алхмыг хийх гэж оролдож байсан тухайгаа хүлээн зөвшөөрсөн байдаг бөгөөд “Suicide Solution” дуундаа энэ тухайгаа илэрхийлсэн байдаг гэж үздэг. Гэвч зарим эх сурвалжид бичсэнээр тэрээр энэхүү дуугаа AC/DC хамтлагийн хөгжимчин Бон Скотын амьдралаас сэдэвлэж бичсэн бөгөөд Бон архийг хэтрүүлэн хэрэглэснээс болж нас баржээ. Энэ дууг сонссон өсвөр насны Жон МакКоллум хүү амиа егүүтгэж Оззи нэг хэсэг шүүхэд дуудагдаж байсан гэнэ.
 photo odod_09_zps8a4b9a5c.jpg
Элизабет Тэйлор (1932 – 2011) 
Холливудын алтан үеийн гайхалтай жүжигчин Элизабет амьдралынхаа туршид цөөнгүй удаа амиа егүүтгэхээр завдаж байсан бөгөөд сэтгэл санаагаар унаж, архи тамхинд ихээр орсон нь амиа егүүтгэх гол шалтгаан байдаг байжээ. Тэрээр бараг бүх л насаараа элдэв өвчинд их ороогддог байсан нь сэтгэлийн дарамтад их оруулдаг байсан ба тав дахь нөхөр Ричард Бөртоноос салсан нь хүнд цохилт болж улмаар нойрсуулах эмний тунг хэтрүүлж амиа егүүтгэхэд хүргэж байсан гэнэ.
 photo odod_10_zps6812f766.jpg
Элтон Жон 
Дээрх оддын ихэнхи нь бүтэлгүй хайрын шархнаасаа болж амиа хорлохыг завдсан байхад Элтон Жоны хувьд тэрээр Лиза Вүүдроу хатагтайтай гэрлэнэ гэсэн амтлалтаа биелүүлж чадаагүйгээсээ болж амиа егүүтгэхээр шийджээ. Азаар гэрийнх нь хажуугаар явж байсан найз нь түүнийг олж аварсан ба хийн баг өмсөөд үхэх гэж байжээ.
www.URLAG.mn
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Бүжгийн тэмцээнд түрүүлсэн баг “Changwon K-Pop World” фестивальд оролцоно

21/06/2025

“Gallagher” хөрөг дуудлага худалдаанд очлоо

20/06/2025

“Squid Game” цувралын гуравдугаар бүлэг Нью-Йорк хотноо дэлхийн нээлтээ хийлээ

20/06/2025

Монголын зохиолчид Бээжин хотод уншигчидтай уулзлаа

20/06/2025

“Чимээгүй хотын жолооч” кино шилдэг найруулагч, шилдэг жүжигчний шагнал хүртжээ

20/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.