Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Японы цайны ёслолын урлагаас суралцахуй
Уртын дуу

Японы цайны ёслолын урлагаас суралцахуй

Урлаг Урлаг09/04/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
tea_photography_(10)5228601212013-04-09-12-11[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Цайны ёслол бол япон үндэсний ёс заншлын дагуу цай чанаж зочиноо дайлдаг урлагийн нэг юм.Түүнд зөвхөн нэг аяга цайгаар үл барам эзэн ба зочид хоорондын найрсаг уур амьсгал, цайны багаж хэрэгслийн талаар гүнзгий ойлголт, өрөөнд тавьдаг зураг болон цэцгийн өнгө үзэмжийн зохицол гэх мэтийн тал бүрийн зүйл хамаарагддаг тул япончууд цайны ёслолыг ерөнхий урлаг хэмээн үзэж ач холбогдол өгдөг билээ.
 photo japanese_tea_ceremony7_zps18a55573.jpg

Цайны ёслол анх бий болохдоо буддын шашины Зэн урсгалын үзэл бодлын нөлөө ихтэй байсан тул Ваби гэдэг ойлголтыг эрхэмлэдэг болсон. Ваби гэж юу вэ гэвэл гаднаа гялалзсан биш харин даруухан, навсарсан зүйлийг илүүд үзэж түүн дотроос үзэмжийн төгөлдрийг хайж олох гэсэн ойлголт юм.

 photo japanese_tea_ceremony6_zps1e53e53a.jpg

Түүнчлэн цайны ёслол Азүчи-Момоямагийн үед Сэн-но Рикюү гэдэг мэргэжлийн цайны ёслолын багш улам боловсронгуй болгосон. Өнөөдөр Сэн-но Рикюүгийн уламжлалыг залгамжилсан гурван гол урсгалаас гадна өөр хэд хэдэн урсгалууд байдаг.

 photo japanese_tea_ceremony9_zps392f1e6a.jpg

Цайны ёслолд хэрэглэдэг цайны идээ нь нунтаг ногоон өнгөтэй япон цай болох ба түүнийг аяганд хийн дээрээс нь буцалсан ус нэмэж, зориулалтын сойз хэлбэртэй зүйлээр хутган хөөсрүүлэн зочиндоо өргөн барьдаг.

 photo japanese_tea_ceremony8_zpsf088ea14.jpg

Зочин нь эзэн болон хажуудаа сууж буй зочдод ёслон цайны аягыг атган нар зөв эргүүлж үнэт цайны аягыг хүндэтгэж даруухан сэтгэлээ илэрхийлэхийн тулд буруу талын амсалд амаа хүргэж уух гэх мэтийн ёс байдаг.

 photo tea_photography18_zps5435c2e7.jpg

Гадаад хүмүүст зориулсан цайны ёслол их явагдаж байгаа. Тэнд зочдоо шалан дээр япон маягаар суулгах биш харин сандал дээр суулгах гэх мэтээр ёсыг нилээд хялбаржуулсан байдаг тул ямар ч ёс мэдэхгүй оролцсон ч санаа зовох зүйлгүй юм. 

 photo japanese_tea_ceremony10_zps81fe6354.jpg

Хэрэв та бүхэн цайны ёслолд сууж үзэе гэвэл бичгийн хэрэгслийн дэлгүүр олж Кайши гэдэг зориулалтын цаасан алчуур олоод авч яваарай гэж зөвөлмөөр байна. Япончууд таныг япон ёс заншлыг яасан сайн мэддэг вэ гэж гайхаж магадгүй.

   photo tea_photography10_zps8fd2a5db.jpg  photo japanese_tea_ceremony11_zps172d9b7b.jpg       photo japanese_tea_ceremony5_zps93c3d6b0.jpg  photo japanese_tea_ceremony3_zps47b52f9d.jpg

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Бүжгийн тэмцээнд түрүүлсэн баг “Changwon K-Pop World” фестивальд оролцоно

21/06/2025

“Gallagher” хөрөг дуудлага худалдаанд очлоо

20/06/2025

“Squid Game” цувралын гуравдугаар бүлэг Нью-Йорк хотноо дэлхийн нээлтээ хийлээ

20/06/2025

Монголын зохиолчид Бээжин хотод уншигчидтай уулзлаа

20/06/2025

“Чимээгүй хотын жолооч” кино шилдэг найруулагч, шилдэг жүжигчний шагнал хүртжээ

20/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.