Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Монгол уртын дуу” сургалтын бүртгэл үргэлжилсээр
Нийгэм

“Монгол уртын дуу” сургалтын бүртгэл үргэлжилсээр

Урлаг Урлаг13/04/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2013-04-13_0148093516711582013-04-13-16-51[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Нийслэлийн Улаанбаатар чуулга нь ард олондоо ардын урлагийг түгээн дэлгэрүүлэх эрхэм зорилгийнхоо хүрээнд олон арван ажлуудыг хийсээр ирсэн бөгөөд эдгээр ажлуудын үргэлжлэл болгож тус чуулгаас уртын дуу зааж сургах "Монгол уртын дуу" хэмээх сургалт хөтөлбөр хэрэгжүүлээд байгаа юм.

Монгол ардын уртын дуу нь дэлхий дахины ардын дууны шинж төлөвтэй харьцуулан үзэхэд нэн өвөрмөц, гайхам сонин урлаг юм.  Уртын дуу гэгч уудам тэнэгэр нугалаатай, олон янзын уянга төгөлдөр чимэгтэй, хүний сэтгэлийг догдлуулан хөгжөөгч аялгуу билээ. Уртын дуу нь дотроо айзам, урт, бэсрэг гэсэн олон төрлүүдтэй. Бидний өвөг дээдэс уртын дууг “Айзангийн гучин хоёр, хангайн найм” гэж ялган хувааж байжээ. 2002 онд болсон дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний нээлтэд МУГЖ Г.Хонгорзул уртын сайхан дуугаа эгшиглүүлсэн нь дэлхий даяар манай язгуур урлаг, тэр дундаа уртын дууг сонирхож эхэлсэний нэг жишээ юм.

Ийнхүү Нийслэлийн Улаанбаатар чуулгаас хэрэгжүүлж буй "Монгол уртын дуу" хэмээх сургалт хөтөлбөрийн бүртгэл тус чуулгын байранд энэ сарын 14-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 99833653, 99085484, 70118411 дугаарын утсаар лавлах боломжтой аж.

Нийслэлийн Улаанбаатар чуулгын албан ёсны "facebook" хуудасруу "ЭНД" дарж зочлоорой.


Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026

Унших соёлыг өвлүүлэгч, дэлгэрүүлэгч цэцэрлэгүүдийг шалгаруулав

18/03/2026

13 үе дамжсан товшуур хөгжим

18/03/2026

Дрис Ван Нотеноор овоглох гар урлалыг дэмжих сан байгуулна

17/03/2026

Дэвид Гилморын гитар 14,6 сая ам.долларын үнэ хүрлээ

17/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.