Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Цаснаас ургасан сарнай (өгүүллэг)
Утга зохиол

Цаснаас ургасан сарнай (өгүүллэг)

Урлаг Урлаг15/04/2013Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
tsas549753221882013-04-15-17-15[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 Их дэлгүүрийн цонхоор эх хотоо харахад сэтгэл сэргэмээр сайхан. Өдөржингөө ажилд дарагдаж шар усаа хуртал данс тооцоотой хутгалдсан би биеийнхээ чилээг гаргахаар дадсан зангаараа цонхны дэргэд очиж зогсохдоо нэг сонин юмыг олж харсан юм.

Их хотын үдэш өдөр юм шиг л гэрэлтэй байлаа. Хаялах цасан болрын өнгөөр гэрэлтэж, хүүхдүүд шинэхэн орсон цасыг нүцгэн гараараа атган бие биерүүгээ шидэлцэн тоглох нь цагийн зүү үдшийн найман цагийг заах нь хаана ч юм бэ? Гэмээр хол санагдана. 

Нүүрэнд нь инээмсэглэл тодхон залуу хунгар цаснаас зөөлхөн атгаад цас овоолж харагдана. Энгэрээсээ сарнай гаргаж овоолсон цасан дээрээ суулгалаа. Тэгээд өндийж босоод цагаа харж санаа алдсанаа төд удалгүй дахин цагаа харна. Залуу ойр ойрхон цагаа харах нь анхны болзоонд ирсэн нь мэдэгдэж байлаа. Цав цагаахан цасан дунд сарнайн улаахан дэлбээ улам тод үзэгдэж байгал ертөнц хүний сэтгэлгээ хоёрын зохицол төгс төгөлдөр харагдаж байв. 

Хүмүүс тэрийг хардаа ямар гоё байна вэ? Гэж шуугилдах нь залууг жаахан ичээж байлаа. Хүмүүсээс санаа нь зовсондоо ч тэр үү? Болзоот бүсгүйдээ зориулж авсан сарнайгаа хөлдөөчихвий гэж эмээсэндээ ч тэр үү? цаснаас сарнайгаа сугалж энгэртээ далд хийлээ. Төд удалгүй энгэрээсээ сарнайгаа болгоомжтой гаргаж дахиад л өнөөх овоолсон цасан дээрээ суулгалаа. Залуу сарнайтайгаа яг л нялх үрээ энхрийлж буй эх хүн шиг зөөлхөн харьцах ажээ. 

Залуу цагаа харсанаа жаахан гунигтай болчихлоо. Эргэн тойрон шуугилдаж шинэхэн цасаар тоглож байсан хүүхдүүдийн дуу ч бас холдчихжээ. Бодвол болзоондоо бүсгүй нь ирээгүй болтой. Залуу нүүрээрээ тэнгэр өөд ширтэж урагш, хойш хэсэг алхсанаа яваад өгөв. 

Хос залуус манай үүгээр үүр цайтал цувж өнгөрдөг өнөө л янзаараа холхилдож байв. Тэд бүгд л цаснаас ургасан сарнайг харж аз жаргал дүүрэн инээмсэглэсээр зөрч өнгөрч байлаа. Сарнай тэр үдэш хүн бүрт аз жаргалыг авчирч, харин тэр залуу л гунигтай буцсан юмдаа. Удалгүй үүр цайж, үүрийн шаргал туяанд сарнай улам их үзэсгэлэнтэй харагдаж байлаа. Дэрсэн шүүр тас бууж сарнай шүүрний үзүүрт холхон шидэгдэлээ. Өнөөдөр цэцэглэж байгаа нь маргааш хог болдог шиг өчигдөр гуньсаны чинь төлөө чамд жаргал ирнэ найз минь…

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Зохиолч А.Гатапов “Найрамдал” медалиар шагнуулав

11/06/2026
Утга зохиол Урлаг

Бээжингийн олон улсын номын үзэсгэлэнд Монгол Улс оролцоно

10/06/2026
Утга зохиол Урлаг

Букерын шагналын 2026 оны ялагчаар Тайвань зохиол шалгарлаа

03/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“KPop Demon Hunters”-ын Ejae хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлтэд Андреа Бочеллитой хамтран дууллаа

12/06/2026

“Махабхарат: Шударга ёсны төлөөх дайн” цувралын 100 ангид хиймэл оюуныг ашиглажээ

12/06/2026

Үлэг гүрвэлийн арьсаар бүтээсэн цүнх Парисын дуудлага худалдаагаар зарагдсангүй

12/06/2026

Ариана Гранде өөрийнх нь хөгжмийг улс төрийн зорилгоор ашиглахаа зогсоохыг шаардлаа

12/06/2026

Таван өөр зам, өөр зан чанар, өөр түүхээс тэд бүтсэн ч хөгжмөөр хувь заяагаа холбосон “Mxrningstar”

12/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.