Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Сайн, муу, хэрцгий-2: Эргэж ирсэн нь” кино бэлэн болжээ
Нийгэм

“Сайн, муу, хэрцгий-2: Эргэж ирсэн нь” кино бэлэн болжээ

Урлаг Урлаг02/05/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
23527679534bb5f0original9457102332013-05-02-09-00[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Өдгөөгөөс яг хоёр жилийн өмнө кино зохиолч, найруулагч А.Миеэгомбын бүтээсэн адал явдалт инээдмийн төрлийн “Сайн, муу, хэрцгий” хэмээх сонин нэртэй кино Монголд анх удаа 3D форматаар гарч дуулиан тарьж байсныг та бүхэн санаж байгаа байх. Тэгвэл энэ удаа уг киноны үргэлжлэл буюу 2-р анги бэлэн болжээ. Киноны нэр “Сайн, муу, хэрцгий-2: Эргэж ирсэн нь”.

Анхнаасаа хоёр ангитайгаар бичигдсэн энэ киноны үргэлжлэл буюу 2-р ангид нь өмнөх ангийн гол дүрүүдийг бүтээж байсан Х-ТҮЦ продакшны жүжигчин асан Төөтөө буюу өдгөө “Эмоци” продакшны захирал болоод буй СТА, жүжигчин Д.Төвшинтөр, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин, СТА Г. Эрхэмбаяр, “Захиалгат инээд” хамтлагийн жүжигчин Б.Даулетжан нар тогложээ.

Туслах дүрүүдэд УГЖ Ё.Цог болон түүний ач охин, “Дэлхийн мисс-2012” наадамд эх орноо төлөөлөн оролцож байсан “Шилдэг өнгө” хамтлагийн жүжигчин Х.Баярмаа, “Шинэ үе” продакшны жүжигчин, СТА Т.Билгүүн, “Эмоци” продакшны жүжигчин, СТА Б.Баатархүү, СТА Г.Нарансолонго, “Маск” продакшны жүжигчин, СТА Д.Дэлгэрсайхан, жүжигчин Г.Чулуунцэцэг, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Ч.Баярмаа нар тоглосон байна. Энэ удаа 3D биш 2D буюу энгийн форматаар бүтээгдсэн энэ кинонд шоронгийн оргодлуудын өмнөөс хэлмэгдэн торны цаана суусан Нарийнхүү, Банжуу, Өлзий нар “Жүүд” хочит нэгэн нууцлаг эрхмийн туслалцаатайгаар суллагдаж амьдралдаа эргэн орсноор киноны үйл явдал сонирхолтойгоор өрнөх юм байна

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026
Нийгэм Урлаг

Нийтийн номын санд ном хандивлажээ

24/08/2026
Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Улсын хүүхэд залуучуудын театр намар цагийн нээлтээ “18 дахь хаврын хайр” драмын жүжгээр хийнэ

29/08/2026

Дэлхийн дахиныг байлдан дагуулсан “No Other Choice” киноны эх роман “Сүх” нэртэйгээр Монголын уншигчдад хүрч байна

29/08/2026

Жүжигчин И Бён Хун шинжлэх ухааны уран зөгнөлт триллер кинонд тоглоно

28/08/2026

Фань Бинбин Бусаны кино наадмын “Carte Blanche” хөтөлбөрийг бүрдүүлэхэд оролцжээ

28/08/2026

Өнөөдөр жүжигчин Жэк Блэкийн төрсөн өдөр

28/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.