Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“SBN” урлагийн алтан үеийнхэнд хүндэтгэл үзүүлнэ
Уртын дуу

“SBN” урлагийн алтан үеийнхэнд хүндэтгэл үзүүлнэ

Урлаг Урлаг06/05/2013Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
d0bf950d3a9e9b2original5173080182013-05-06-10-43[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Энхэрхэн дэлбээг чинь тааланхан 
Эхийн хайраар чамайг ургуулсан юм……..

гэсэн цаанаа л нэг утга агуулга төгс, ая эгшиг хосолсон энэ дууг сонсохоор  нэг тийм тайвшралыг өгдөг сайхан аялгуутай өгөөжтэй дуу. Таны миний ч дуртай дуунуудыг нэг. Зав гарах болгондоо, сайхан дуу аялмаар санагдсан үедээ зуун дамжсан өнөөдөр ч үнэ цэнээ алдаагүй "Цэцэгчний хүслэн"-г сонсоно, бас өөрийнхөө хэмжээнд тэрүүхэндээ аялчихна. Харин

Эрдэнээр эрдэнээр уйлавч
Эргэж олдохгүй  ээж  минь ээ
Алтаар алтаар хайлавч
Ахиад заяахгүй  аав минь ээ

гээд л хүний энэ өчүүхэн амьдралыг хүүрнэсэн аялгуу төгс дууг сонсож нүднээс нулимс мэлмэрнэ. Одоо ч миний таны зүрхэнд уяатай, сэтгэлдээ үргэлж аялдаг тийм сайхан утга уянгын үг, тийм аялгуутай дууг өнөөдөр бидний үе дахин эгшиглүүлж байна.

Эх орны бахархал, эцэг эхийн хүндлэл, хайр сэтгэлийн үнэнч байдал, анд нөхдийн нөхөрлөлийг ая дуугаар илэрхийлсэн бидний алтан үе гэж хүндэлдэг хосгүй авъяастнуудын зүрх сэтгэл, амьдралаас эгшиглэсэн урлагийн бүтээлүүд олон байна. "Торгон хилийн зүг" гэсэн дууг өнөөдөр ч эрчүүд маань аялсаар. Бүхээгтэй ногоон машинтайгаа Бүрий үдшээр хаачихна вэ гэж ирээд л дуулах нь тэртээ он жилүүдийн хүйтэн дайныг Монгол эрчүүдийн эр зоригоор яаж ялсан үнэн түүхийг энэ үе мэдэхнээ. Ийм л сургамж, ухаарал бэлэглэсэн тийм сайхан дуунуудыг өнөөдөр рок попын залуу, дунд үеийн уран бүтээлчид дахин тайзнаа амилуулж байгаа юм байна. Ахмадууд маань өнгөрсөнөө эргэн дурсаж, залуу үеийнхнийгээ дуугаар ухааруулсан энэ том хариуцлагатай ажлыг SBN телевизийнхэн хийжээ. Ардын дунд хоногшин үлдсэн 20 орчим аялгуу төгс дууг дахин эгшиглүүлэх төсөл  санаачилжээ. Өнөөдөр ч бидний сэтгэлд уяатай байгаа яруу эгшигт дуунуудаа эргэн амилуулсан уран бүтээлийн энэ их ажлаа "Манай аялгуу" төсөл гэж нэрлэжээ. Зуун дамжин эгшиглэж байгаа энэ дуунууд өнөөдөр Бидний, Миний, Монголын минь бахархал болсон "Манай аялгуу" юм. Төсөл гэснээс одоо үед их л олон төсөлүүд хийгддэг болчихжээ. Харин тэдэн дундаас хамгийн сонин содон хуучинаа сэргээсэн, ахмад үеийнхээ бүтээлийг дахин алдаршуулсан энэ аялгуулаг төслийг SBN телевиз санаачилсан нь үнэхээр олзуурхмаар. Телевизийн салбартаа л шинэлэг болж гарч ирсэн гэж урлагийнхан болоод үзэгчид нь ам сайтай байна. Уншигч та санаж байгаа бол "Манай аялгуу-1" төсөл өнгөрсөн зун хэрэгжиж нэг хэсэг л энэд тэнд явсан хүн бүр SBN телевиз дээр сувгаа тааруулж дууны тухай дуучны талаар сонирхон ярьдаг хүмүүстэй олон таарсан. FM радиогийн мэндчилгээ бас  л "Сонголт" цомогт нь орсон дуунуудаар эгшиглэж байсаныг би санаж байна. Харин өнгөрсөн өвөл дахин "Манай аялгуу-2" төслөө хэрэгжүүлсэн юм билээ. Тэр төсөлд эгшиглэсэн дуунуудаас миний дуртай хамгийн сайхан бүтээл нь 60, 70-д оныхныг ёстой л байдан дагуулж байсан "Амьдрал хайр дээр тогтдог" гэх ухаарлын дуу бий. МУСГЗ Ш.Дулмаа шүлгийг нь бичиж, дуучин Н.Төмөрхуяг эгшиглүүлж ард түмэндээ хүргэсэн энэ дууг одоо ч бий аялах дуртай.

20-р зуунд зохиогдсон ийм сайхан урлагийн бүтээлүүдийг зуун дамжин мөнхрүүлж чадсан хөгжмийн зохиолч, яруу найрагч, дуучдын ихэнх нь харамсалтай нь энэ хорвоо дээр байхгүй нь  сэтгэлд уйтай. Харин тэдний алдар гавъяаг мөнхлөх, амьдарч байсан цаг хугацааг нь үнэлж энэ үе хүндлэх үүднээс SBN телевизийн хамт олон томоохон тоглолтыг зохион байгуулахаар  болжээ. Энэ мэдээг сонсоод би их баярласан.  Сор болсон бүтээлүүд 5-р сарын 10-ны 19 цагт Улаанбаатар Паласын концертын их танхимд  эгшиглэхнээ. Ахмад үеэ дурсаж, тэр үеэ хүндлэх тийм л сайхан мэдрэмж өгөх ДУРСАМЖ ХҮНДЭТГЭЛИЙН КОНЦЕРТ "Манай аялгуу"-г зав гаргаж заавал үзнээ би. МУГЖ Ж.Алтанцэцэг, МУСТА С.Наран, МУСТА Харанга хамтлагийн дуучин Б.Лхагвасүрэн, СТА Т.Дэлгэрмөрөн гээд сэтгэлээрээ, зүрхээрээ, хоолойгоороо дуулдаг өвөрмөгц хэв маягтай олон сайхан хамтлаг дуучдын хуучны дууг амилуулсан тоглолтын тасалбарыг HiFi records-н бүх салбаруудаас авахнээ. Тэр газрыг зорьж очих завгүй бид мэтийн улс нь 1950-руу залгаад ажил дээрээ эсвэл гэртээ үнэгүй хүргүүлчих юм байна. Харин энэ урлагийн төсөлд хамрагдсан одоо ч биднийхээ дунд эрүүл саруул амьдарч байгаа ахмадууддаа SBN телевиз хүндэтгэл илэрхийлэх юм байна лээ.

Энхэрхэн дэлбээг чинь тааланхан
Эхийн хайраар чамайг ургуулсан юм………
ийм л сайхан мэдрэмж бас тайвшрал байдаг. Одоо ч аманд аялуулж байгаа энэ сайхан дуунуудыг дахин сонордуулж байгаа SBN телевизэд баярлалаа.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Хүн дүрст роботуудын 3х3 хөлбөмбөгийн тэмцээн болжээ

30/06/2025

“The social network” киноны хоёрдугаар анги гарна

30/06/2025

“Play is so important”

30/06/2025

Дени Вилленёв Жеймс Бондын шинэ ангийг найруулна

30/06/2025

Хүрэл баримлын гайхамшгийг таниулах “Журааны ертөнц” үзэсгэлэн нээлтээ хийлээ

30/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.