Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“The Mongolian Live Sessions” төсөл нээлтээ хийлээ
Уртын дуу

“The Mongolian Live Sessions” төсөл нээлтээ хийлээ

Урлаг Урлаг09/05/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
IMGM80953824499112013-05-08-12-59[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Монголын рок, попын авьяастнуудын дуу хоолойны чадал цар хүрээг дэлхийн хэмжээнд таниулах, шилдэг уран бүтээлчдийн амьдаар дуулах чадварыг харуулж тэдгээрийг алдаршуулах зорилготой “The Mongolian Live Sessions” хэмээх төслийг "Prosound" студи санаачлан монголын рок, попын төлөөлөл болсон уран бүтээлчидтэй хамтран хэрэгжүүлж байгаа юм.

Уг төслийн нээлтийн хэвлэлийн хурал өнөөдөр "Чингис" зочид буудлын хоёр давхарт байрлах "Тэмүжин" ресторанд болсон бөгөөд энэ үеэр хамгийн анхны уран бүтээл болох "Sweetymotion" хамтлаг, төгөлдөр хуурч Б.Чинбат нарын хамтарсан, Ардын жүжигчин Д.Мияасүрэнгийн шүлэг Төрийн шагналт Д.Пүрэвдоржийн аялгуу "Алтан намар" дууны клипийг сонирхуулсан юм.

Нэг дуучин, нэг хөгжимчин амьдаар дуулж хөгжимдөж, тэдний хооронд бий болох торгон агшинг хамгийн ойроос бодитойгоор мэдрүүлэх боломжийг олгодог. Тиймээс 16-н уран бүтээлчдийн амьд дуулалт болсон тоглолтын найман видео бичлэгийг ямар ч засвар өөрчлөлтгүйгээр үзэгч түмэнд толилуулахаар зэхээд байгаа гэнэ. Харин уг бүтээлүүд долоо хоног бүрт нэг видео цацагдах хэлбэрээр үзэгчдэд хүрэх аж.

Ийнхүү монголын рок поп урлагийн шилдгүүдийг нэгтгэсэн “The Mongolian Live Sessions” төсөлд “Харанга” хамтлагийн гоцлол дуучин Х.Лхагвасүрэн гитарчин Өөжгийтэй, Төрийн соёрхолт, дуучин Д.Болд төгөлдөр хуурч Т.Пүрэвсүхтэй, зууны манлай эстрадын дуучин, Гавьяат жүжигчин Б.Сарантуяа Д.Мөнх-Оргилтой,”Номин-Талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн Мөнх-Эрдэнэтэй, реппер Rokit Bay DJ Заяатай, “Sweetymotion” төгөлдөр хуурч Б.Чинбаттай, “A Sound” хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэн соло гитарчин Ц.Алтангэрэл буюу Аткатай, Гавьяат жүжигчин, дуучин Б.Дашдондог  “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин А.Болорхүүтэй хамтарсан уран бүтээлүүдээ толилуулах юм байна.

Сонирхуулахад "Sweetymotion" хамтлаг, төгөлдөр хуурч Б.Чинбат нарын хамтарсан, Ардын жүжигчин Д.Мияасүрэнгийн шүлэг Төрийн шагналт Д.Пүрэвдоржийн аялгуу "Алтан намар" дууны клип өнөөдөр 15:00 цагаас "you tube" хуудсаар цацагдах ажээ.

 photo IMGM8111_zps46f57cd8.jpg  photo IMGM8110_zpse32d8c89.jpg  photo IMGM8109_zpsd54dbe92.jpg  photo IMGM8106_zpsb36ee11d.jpg  photo IMGM8107_zps6a649f95.jpg  photo IMGM8105_zps56eeb7f6.jpg  photo IMGM8096_zps00030ea3.jpg  photo IMGM8095_zps3d97a757.jpg  photo IMGM8113_zps6011ca4b.jpg  photo IMGM8112_zpsc627a096.jpg
Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Хүн дүрст роботуудын 3х3 хөлбөмбөгийн тэмцээн болжээ

30/06/2025

“The social network” киноны хоёрдугаар анги гарна

30/06/2025

“Play is so important”

30/06/2025

Дени Вилленёв Жеймс Бондын шинэ ангийг найруулна

30/06/2025

Хүрэл баримлын гайхамшгийг таниулах “Журааны ертөнц” үзэсгэлэн нээлтээ хийлээ

30/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.