Шивээсийг анх бий болгосон хүмүүс бол Индианчууд. Тэд өөрсдийн овгийн бэлгэдэл болгож шивээс хийлгэдэг байсан байна. Шинжлэх ухааны хэлээр бол арьсны дерма буюу жинхэнэ давхрын өнгөц хэсэгт гадны нөлөөгөөр ямар нэгэн будагч бодисны хуримтлал хиймлээр үүссэнийг хэлдэг. Өөрөөр хэлбэл арьсны давхаргад арилдаггүй бэх ашиглан пигментийг өөрчлөх замаар хийсэн биений өөрчлөлтийн хэлбэрийг шивээс гэдэг байна.
Шивээсийг 2 мм-ээс гүн хийж болохгүй бөгөөд зөвхөн арьсны нэгдүгээр давхаргад зүүний үзүүр орох ёстой байдаг. Үүнээс гүн хийвэл хувилах, сорви тогтох гэх мэт хүндрэл гардаг. Зүүний хувьд стандарт хэмжээ гэх байхгүй бөгөөд тухайн шивэх гэж байгаа зураг дүрснээс хамааран бүдүүн, нарийн гэх зэрэг хэмжээтэй байна.
Шивээс хийлгэсний дараа ус хүргэхгүй байх нь чухал бөгөөд хэрэв ус хүргэхгүй байж чадвал 20 хоногийн дараа эдгэрдэг. Янз бүрийн ариутгалын бодис хэрэглэж болохгүйгээс гадна хуурайшуулж болохгүй. Өдөрт 2-3 удаа тос түрхэж байх нь чухал.
Биедээ шивээс хийлгэх нь залуусын нэг төрлийн гангараа төдийгүй шивээс нь дэлхийн хэмжээнд урлагийн нэгэн төрөл болтлоо хөгжөөд байна.Япон бол шивээсний хөгжлөөрөө тэргүүлдэг төдийгүй үндэсний уламжлалаа болгож чадсан орон юм. Ингээд та бүхэндээ эмэгтэйчүүдийн гоо сайхныг илэрхийлсэн сайхан бүсгүйчүүдийн шивээсний зургийг хүргэж байна.
www.URLAG.mn