Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Бусад»MУГЖ, Поп хатагтай, дуучин Б.Сарантуяа
Бусад

MУГЖ, Поп хатагтай, дуучин Б.Сарантуяа

Урлаг Урлаг08/08/2012Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
anhaa_(25)2607413002012-04-27-15-22[www.golio.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дуучин Сарантуяа 

Алдаршсан шалтгаан:
 Дуучин 

Нэр: Сараа 

Бүтэн нэр: Батмөнхийн Сарантуяа 

Төрсөн өдөр: 1970-04-20 

Мэргэшил: Дуучин

Боловсрол: Дээд 

•    Орос дунд сургууль 

•    ХАА-н Их Сургууль 

•    Соёл урлагийн Их Сургууль

Эзэмшсэн хэл: Герман, Орос, Англи 

Аав: Барилгийн инженер 

Ээж: Хэлний мэргэжилтэй 

Эгч:  Б.Сарангуа

Эрэгтэй дүү: Б.Төмөр 

Хүү: Б.Эрхэмбилэг 



Нөхөр: 

•    Дуучин Н.Ганхуяг, салсан. 

•    Бизнесмэн Л.Болдхуяг, салсан. Тэд нэг хүүтэй.

Хуучин байсан хамтлаг: 

•    Мөнгөн харандаа 

•    Хөх тэнгэр

Дуртай хамтлаг: Queen, Whitney Housten 

Анхны цомог: Зүүдний говь, 1992 

Сараагийн тухай 20 сонирхолтой баримт



1. “Зууны манлай эстрадын дуучин” Б.Сарантуяа Улаанбаатар хотод 1970 оны дөрөвдүгээр сарын 20-нд төржээ. Энэ өдөр УИХ-ын гишүүн С.Зориг агсан, А.Гитлер нар мэндэлсэн юм. 



2. Түүний аав нь монгол, ээж нь якут гэдгийг бид сайн мэднэ. Поп хатагтай маань эцэг, эхээс гурвуулаа бөгөөд нэг эгч, нэг эрэгтэй дүүтэй. Дашрамд дурдахад эгчийг нь Б.Сарангуа, дүүг нь Б.Төмөр гэдэг юм билээ. 



3. Хөдөө эмээгийндээ зуны амралтаар очиж байсан үе, Якутын буурал ээж дээрээ зочилж байсан үе, дунд сургуульд сурч байсан үе гээд л түүний хүүхэд насны сайхан дурсамж олон бий. Тэрээр нэгэн ярилцлагадаа “Тэдгээрээс яг одоо нэг зүйл сэтгэлд илүү тод санагдаж байна. Анх 23-р сургуулийн нэгдүгээр ангид Любовь Антоновна багшийн сурагч болсон тэр үе. Алтан шаргал үстэй тэр багш л намайг дуунд, бас амьдралд хайртай болгосон” гэж дурссан байдаг. 



4. Зөвлөлтийн есдүгээр сургууль төгссөн поп хатагтай маань орос хэлийг тун сайн сурсан төдийгүй англи, герман хэлээр ч дажгүй сайн ярьчихдаг. Бяцхан нууц дэлгэхэд түүнийг монхор хамартай болохоор “Монташка” хэмээн хочилдог байв. 



5. Б.Сарантуяа дунд сургуульд байхдаа ангийн найз охин Р.Лхамжав /одоогийн дуучин Лхамаа/-тайгаа “Мөнгөн харандаа” хамтлагт дуулдаг байсан бөгөөд тэд “Модерн Токинг”, “Битлз”-ийн дуунуудыг дуулдаг байжээ. Дашрамд сонирхуулахад ирээдүйн поп хатагтай маань тухайн үед хит болж байсан “Би чамд хайртай” киноны “Анхны хайр” дууг үнэхээр гоё дуулдаг байсан гэдэг. 



6. Биеийн тамир, химийн хичээлд муу байсан Б.Сарантуяагийн хамгийн дургүй хичээл нь биеийн тамир байсан аж. Поп хатагтай энэ талаар “Дунд сургуульд байхдаа биеийн тамирын хичээлд тааруухан байсан. Арай л гэж сайн дүн авна. Ганц дургүй хичээл минь байсан. Долдугаар ангид байхдаа шарлаад биеийн тамирын хичээлд орохоо больсон” хэмээн өгүүлсэн нь бий. 



7. “Мөнгөн харандаа” хамтлагт дуулдаг байхдаа урилгаар дунд сургуулиудад олонтаа очиж тоглодог байсан тул тэр үеэс нэр хүндтэй болж, алдаршиж эхэлсэн учир үеийнхээ хөвгүүдийн анхаарлын төвд байдаг байж. Түүнд хайр дурлалын захиа цөөнгүй ирдэг байсан ч онцгой хөвгүүд байгаагүй учир тоогоогүй гэнэ билээ. 



8. Харин поп хатагтай маань анхны хайр, анхны үнсэлтээ бараг өөрөөсөө ч нуух нь холгүй байдаг бололтой. Юутай ч түүнийг 15-16 настай байхад анхны хайр нь ирсэн ч бүтээгүй аж. Одоо ч түүнд зарим эрэгтэйчүүд дурладаг юм билээ. Тухайлбал одоогоос хэдэн жилийн өмнө хоёр давхрын тагтан дээр нь нэгэн хүн цэцэг уясан удаатай. Энэ талаар Б.Сарантуяа “Одоо хүртэл түүнийг олоогүй. Тэр эрэлхэг, даруу хүн нэр усаа хэлээч ээ! Намайг хүнд хэцүү цагт урам хайрлаж байсан учраас талархал илэрхийлэхийг би чин сэтгэлээсээ хүсдэг. Ямар ч дуучинд ингэж байгаагүй байх. Бас намайг хүндэлдэг, хайрладаг фен клубт баярлаж байдаг.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Бусад Урлаг

Ю.Цэдэнбал ба “Тэнгэрийн таалал”

21/07/2016
Бусад Урлаг

Нэрт хөгжимийн зохиолч, удирдаач, МУАЖ,Төрийн шагналт Самбын Гончигсумлаа

07/05/2015
Бусад Урлаг

Төрийн соёрхолт яруу найрагч Цогдоржийн Бавуудорж

03/02/2015

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч, дуучин Цэндсүрэнгийн Энхманлай (1956-2025)

10/05/2025

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.