Сайн байцгаана уу? Mонголынхоо мянга мянган бүсгүйчүүддээ хандан өөртөө тохиолдсон нэгэн явдлын талаар хүргэе гэж бодлоо. Одоогоос 4 жилийн өмнө нөхөр минь гадуур хонож архи ууж гэрт байхаа больсон. Би гэдэг хүн уйлаад л араас нь хөөцөлдөөд байлаа. Нөхөр минь алхам тутамдаа хэрүүл өдөж, уурлаад л гараад явдаг болсон.
Энэ байдлаараа 1 жил болсоны эцэст нууц амаргтай болсныг нь би утсыг нь оролдож байгаад мэдсэн. Амьдрал гэдэг учир утгаа алдаж ёстой л нэг “Би хэн бэ?” гэдэг бодол толгойд орж, уйлж унжиж бүр үхмээр санагдсан. “Юу дутсан гэж, яасан гэж?” гээд л орилоод л байлаа нөхөр маань юу ч хэлэхгуй байсан. Тэгээд би уурлаад хамаг юмыг нь хамаад л хөөгөөд гаргасан. Гэтэл ёстой буруудаж, нөгөө хүүхнийдээ амьдрах боллоо.
Хэдэн өдөр зүгээр л гэрт хэвтсэн. Хэнтэй ч юу ч ярихыг хусээгүй уйлаад л. Тэгээд л нөхрөө уучлах ёстой юм байна гэж бодсон. Би тэр хүнийг насан туршдаа хайрлана л гэж хуримаа хийсэн учраас. Тэгээд ч амьдралаа, алхаж сурах гэж тэнцэж ядан зогсоо хуухдээ бодсон. Уйлж унжиж, уурлаж загнаж байж нөхрөө гэрт нь ируулээд, нөгөө бүсгүйтэй нь уулзтал “Нөхөр чинь намайг орхихгүй бол би хаяхгүй. Гэхдээ нөхөр чинь намайг хэзээ ч орхихгүй дээ” гэж ам бардам хэлж байлаа.
Тэгж хэлснийх нь маргаашнаас би өөртөө илүү их анхаарал тавих болсон. Хүүхдээ хадмындаа аваачиж өгөөд, үсээ тайруулж, илүү задгай хувцас өмсөж, холбоо тасарсан найзууд руугаа ярьлаа. 25-хан насандаа хүнтэй сууж хуухэд гаргасан ч тэр үед толинд харахад би залуухан халуухан бүсгүй хэвээрээ байсан. Гэрийнхээ тавилгыг өөрчилж, өөр олон төрлийн хоол хийж нөхөртөө хуртэл өнгөлөг хувцас сонгож ор хөнжлийн даавуугаа сольж, гэрт өөрчилж болох бүхнийг л хийсэн. Харин нөхөр минь гэрт арай эрт ирдэг болсон. Хүүхдээ өхөөрдөм хөөрхөн хувцаслаж, хуухэдтэйгээ тоглож хамтдаа орой гадаа гардаг боллоо. Эхэндээ нөхөр минь тоогоогүй ч хуу минь аавдаа эрхэлж ааваа гэж дуудан араас нь гүйх бүрт тэр илүү хөгжилтэй болж хамтдаа тоглох болсон.
Энэ бүхний эцэст нөхөр маань дугаараа сольж, тэр хүүхнээс бүр холбоогоо тасалсан байсан. Би эцэст нь бодоод байхад нөхөр минь нэгэн хэвийн амьдрал, уйтгартай үглээ эхнэрээс залхаж өөрийнхөө орон зайг мэдрэхгүй байсан юм билээ. Тэгээд ч эмэгтэй хүн гэдэг хүнтэй суугаад л нөхөр хүүхэд гээд өөрийгөө хаядаг шинэ бүхнийг хойш нь тавьдаг. Харин эрчүүд гэдэг шинэ бүхнийг эрж хайж тэмүүлж, бас хаа нэг өөрийнхөө үнэ цэнийг мэдрэхийг хүсдэг юм билээ.
Харин одоо амьдрал минь жаргалтай байгаа нөхөр минь үргэлж инээж, гэрт минь аз жаргал инээд хөөр бухэн эргэн ирсэн. Би өглөө бүр амьдралыг шинэ мэт эхлүүлэхийг хичээдэг. Нөхөр минь ч энэ амьдралын эзэн, энэ гэр бүлийн нэгэн хэсэг болохоо ойлгож гэр бүл ямар чухал гэдгийг ухаарсан. Бид 2 дах хүүхдээ хоног тоолон хулээж байна. Тэр үед ч амьдрал минь дахин шинээр эхлэх болно. Бүсгүйчүүд минь эрчүүдийг зөөлөн боловч ухаалгаар хайрлаарай.Тэгж чадвал таны амьдрал аз жаргалаар дүүрэн байх болно шүү.
www.URLAG.mn