Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»“Болор цом – 30” наадмын дэд байрын шагналт Б.Мягмаржав
Утга зохиол

“Болор цом – 30” наадмын дэд байрын шагналт Б.Мягмаржав

Урлаг Урлаг20/05/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хоёрдугаар шатанд уншсан "Реквием" бүтээлийг нь хүргэж байна.

Баримжаа алдрах их талыг туулан харьж явна
Барим тавим нүдний үзүүрт толгод гялалзана
Толгодын дээр нэгэн бара тодорсоор
Тосоод угтдаг ижий минь биш байгаа
Ташуур өргөх төдий хүлгийн туурай яралзлаа
Талын толгойнхоо хүн чулууг мартан байж би ижийгээ үгүйлжээ
Зэгсэн толгой гудалзах намрын өглөө гаднаа буулаа
Зэлэн дундуур эргэж хотолсон сүргээ харлаа
Саадаг үнээнийх нь цаанаа ягаан алчуур цухуйна
Саальтай хормой нь дарайсаар босоод ирдэг юм биш байгаа
Өөрийн эрхгүй сэтгэл гүйн алдаад бүдэрлээ
Өвчилж төрсөн дүүгээ мартан байж би ижийгээ санажээ
Тоглож өссөн гэрийнхээ хаалгыг зүрх алдан байж татлаа
Тогоо дүүрэн сүү, сэтгэл дүүрэн гуниг мэлтэрнэ
Хүнгэнэн асах голомтоо тойрсон ахан дүүсийн дундаас
Хүүгээ үнсэх гээд босоод ирэх юм биш байгаа
Хүрд зүрдхэн эргэх хойморийн бор авдар дээр
Хүрэн торгон дээлтэй хөрөг болсныг тань мартан байж би ижийгээ санажээ
Маргашгүй үнэнийг учирлахдаа хорвоо та
Мандан жаргах нараараа өдөр болгон үглээд байхаар нь
Маргааш гэж бий гэж андуу эндүү ухаарчээ би
Ирэх буцахын жамыг учирлахдаа хорвоо та
Эргэх дөрвөн цагаараа он тоолон давтаад байхаар нь
Ирэх жил гэж бий гэж эндүү ташаа боджээ би
Мөнх бусын орчлонд ижийгээ амжиж хайрла гэж
Мөн л би хорвоо шиг үглэн давтан дуулах боллоо
Ятга шанзыг уйлуулж мянга дуулаад ч үгэнд ороогүй хүмүүнд
Яажшуухан дуулбал ижийгээ нэг амжиж хайрлах юм болоо

Б.Мягмаржав

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

“Туурайн төвөргөөн” ном уншигчдад хүрлээ

23/02/2026
Утга зохиол Урлаг

Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирлаар М.Батбаярыг сонгожээ

16/02/2026
Утга зохиол Урлаг

Тугалхүүгийн Баасансүрэн Монгол Улсын Ардын багш цол хүртлээ

16/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жэймс Камерон: “Netflix”, “Warner Bros.-ийн хэлцэл биеллээ олбол кинотеатрын салбар хэцүүдэж мэднэ

25/02/2026

Монголын сийлбэрчид мөнгөн медаль гардлаа

25/02/2026

“Met Gala 2026”-ийн сэдэв зарлагдлаа

25/02/2026

Луврын музейн захирал огцорчээ

25/02/2026

Жүжигчин Д.Цолмон: Сэтгэл зүйн гүн рүү орж байж дүр амилдаг

25/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.