Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Хүүхэд багачуудын дунд “Гар зургийн уралдаан” зарлаж байна
Нийгэм

Хүүхэд багачуудын дунд “Гар зургийн уралдаан” зарлаж байна

Урлаг Урлаг20/05/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
calendar2734491162013-05-20-16-44[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Олон улсын хүүхдийн эрхийн өдөр тун удахгүйн болох гэж байна. Гагцхүү энэ л өдөр хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжиж боловсрох, нийгмийн амьдралд оролцох болон аливаа дарамт хүчирхийллээс хамгаалуулах эрхээ хэрхэн эдэлж чадаж байгаа эсэхэд томчууд бид дүгнэлт хийдэг билээ.

Тэгвэл энэ өдрийг тохиолдуулан хүүхэд багачуудад урлагийн боловсрол олгох, уран зургийн авъяасыг нь хөгжүүлэхэд зорилгооор "Гар зургийн уралдаан" зарлаж байна.

Хамрах хүрээ: 5-9 нас
10 – 15 нас хүртлэх 2 ангилал

Тэмцээн явагдах хугацаа:
Бүтээлүүдийг 2013 оны 5-р сарын 15-30 хооронд хүлээж авна.

Гар зургийн сэдвүүд:
“Амьтдын ертөнц”, “Арслан”, Эр эм тахиа”, “Имж”, “Яст мэлхий”, “Заан”, “Имж”, “Луус”, “Аквариум”, “ Урт чихтнүүд”, “Ширэн ойн гүн дэх хөхөө”, “Шувууны үүр”, “Олдворууд”, “Хун”

Тавигдах шаардлага:
• Зургийг заасан хугацаанд ирүүлэх
• Зургийг өгөгдсөн сэдвийн дагуу зурах
• Тод томруун, өнгөлөг байх.
• Гар зургийн бүх төрлөөр А3 хэмжээтэй цаасан дээр зурсан байх
• Хүүхэд өөрийн гараар тухайн зургийг зурсан байх
• Өөрийн санааг илэрхийлсэн байх
• Бүтээлийн хамт овог нэр, нас, анги, сургууль, хот, дүүрэг, харилцах утас зэрэг хувийн мэдээллийг хавсаргана
• Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг буцаан олгохгүй /санд хадгална/

Шагнал урамшуулал:
• Уралдаанд ирүүлсэн зургаар 6-р сарын 1-ны өдрийн Морин хуурын чуулгын “Амьтдын ертөнц” тоглолтонд үзэсгэлэн гаргана.
• Эхний 3 байранд шалгарсан хүүхдүүдэд Морин хуурын чуулгын нэрэмжит шагнал /мөнгөн шагнал дагалдана/.

Уралдааны зохион байгуулалт
• Зургийг 2013 оны 5-р сарын 30 хүртэл Улсын Филармонийн байранд хүлээж авна.
• 2013 оны 5-р сарын 31 нд шүүгчдийн бүрэлдэхүүн шилдэг бүтээлүүдийг шалгаруулна.
• Шилдэг бүтээлийн эздэд 6-р сарын 1-ны өдөр 14:00 цагаас Улсын Филармонид болох Морин хуурын чуулгын “Амьтдын ертөнц” тоглолтонд шагналыг гардуулна.
Дэмжигч: Соёл, спорт, аялал, жуулчлалын яам

Зохион байгуулагчид:
Улсын Филармони, Морин хуурын чуулга
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Соёлын Төв өргөө, Улсын Филармони
Утас: 976-11-323672, 88758947
Хөөрхөн дүү нартаа амжилт хүсье!

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Панч моншийн фэнүүд IKEA дэлгүүрийн сүлжээний чихмэл тоглоомын нөөцийг дуусгажээ

05/03/2026

“Дурлалын ундаа” хошин дуурийг хоёр удаа тоглоно

05/03/2026

Сийлбэртэй ган дөрөө XIX зууны үед холбогдоно

05/03/2026

ФОТО: “Про” театрын уран бүтээл “Түүний буруу” орчин үеийн сэтгэлзүйн драмын жүжгээс

04/03/2026

Жастин Бибер төрсөн өдрөө хайрттайгаа хоёулхнаа өнгөрүүллээ

04/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.