Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»МУ Гавьяат жүжигчид»Хосуудын нэмэх хасах цэнэгүүд таталцах тохиолдолууд
МУ Гавьяат жүжигчид

Хосуудын нэмэх хасах цэнэгүүд таталцах тохиолдолууд

Урлаг Урлаг21/05/2013Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
kissing-is-good_98792965682013-05-21-11-45[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хоёр эсрэгцэл хоорондоо татагддаг нь хууль. Гэхдээ ийм таталцал удаан үргэлжилдэг бил үү? Зарим тохиолдолд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондох насны зөрүү , зан араншин, дадал зуршил нь хайр сэтгэлийн харилцаанд саад хийдэг бол зарим тохиолдолд харин ч хос хоёрыг холбож өгдөг. Энэ талаар мэргэжилтнүүд тайлбар өглөө.

 photo kissing_is_good_1_zps624ef205.jpg

Насны хувьд: Тохиолдол 1.
Эрэгтэй нь 30 эсвэл 30 гаруй настай, харин эмэгтэй нь 20 настай:Зохицох боломж: их. Түүний ганц бие дураараа амьдрал ард хоцорч, цаг зуурын шохоорхол

 photo kissing-is-good_10_zpscc97ae8a.jpg

Насны хувьд: Тохиолдол 2.
Эмэгтэй нь 30 эсвэл 30 гаруй настай, харин эрэгтэй нь 20 настай:Зохицох боломж: тийм ч их биш. Найз залуу чинь зугаацаж, цэнгэж ханаагүй байгаа. Тэр чамайг бодвол гэр бүлтэй болоход бэлтгэгдээгүй нэгэн. Гэсэн ч үүнийг засах арга бол тэвчээртэй хандаж, ухаалаг байх. Эрэгтэй хүн өөрөө ойлговол 20 насандаа ч ухаажиж болно. Хамгийн гол нь үйл явдлыг хурдасгаж, яаруулах хэрэггүй. Ийм үед та хоёрт хоёуланд чинь хугацаа хэрэгтэй. Чамд түүнийг байгаагаар нь хүлээж авч сурахад, харин түүнд та хоёрын харилцаа удаан хугацааных гэдэгт дасахад хугацаа хэрэгтэй.
 photo kissing-is-good_7_zpse08510fb.jpg
Санхүү, боломж бололцооны хувьд: Тохиолдол 1
Эрэгтэй нь боломжийн гэр бүлээс гаралтай, харин эмэгтэй нь тийм биш:Зохицох боломж: их. Эрэгтэй хүн дурлахаараа бүсгүйдээ урьд өмнө түүний үзэх/эдлэх боломжгүй байсан зүйлийг нээж өгөх нь сайхан санагддаг. Энэ нь тэднийг ойртуулж, харилцааг нь бататгаж байдаг.

 photo kissing-is-good_8_zpsfdb738dd.jpg

Санхүү, боломж бололцооны хувьд: Тохиолдол 2
Эмэгтэй нь боломжийн гэр бүлээс гаралтай, харин эрэгтэй нь тийм биш:Зохицох боломж: бага. Ихэнх эрчүүд санхүүгийн хувьд найз бүсгүйгээсээ илүү байх ёстой гэж боддог. Тиймээс эрэгтэй нь санхүүгийн хувьд эмэгтэйгээсээ доогуур түвшинд байдаг бол тэжээгчийн үүргээ гүйцэтгэж чадахгүй, эмэгтэйнхээ хэрэгцээг хангаж чадахгүй байна гэдгээ мэдрэх болно. Энэ байдлыг өөрчлөх арга бол залуугийнхаа хамгийн сайн хийж чаддаг зүйлийг олох. Тэгээд түүнээс тогтмол зөвлөгөө, тусламжийг нь хүсэх. Тэр чамд хэрэгтэй гэдгийг түүнд мэдрүүлэх хэрэгтэй.

 photo kissing-is-good_6_zpsd507967d.jpg

Зан араншингийн хувьд: Тохиолдол 1
Эрэгтэй нь дотогшоо чиглэсэн хүн, эмэгтэй нь гадагшаа чиглэсэн хүн:Зохицох боломж: дундаж. Эмэгтэй нь бодол санаа, сэтгэл хөдлөлөө эргэн тойрныхонтойгоо хуваалцаад сурчихсан байна. Эхний үед эрэгтэй нь эмэгтэйдээ таалагдахын тулд нээлттэй юм шиг байх болно. Харин дараа нь эрт орой хэзээ нэгэн цагт өөрөө үүнээсээ залхаж, ганцаараа байхыг хүснэ. Энэ үед эмэгтэйд нь яг л хаягдчихсан, мартагдчихсан юм шиг санагдана. Энэ тохиолдолд эмэгтэй нь эрэгтэйгээ байгаагаар нь хүлээж авч, өөрчлөх гэж хичээхгүй байх хэрэгтэй. Гадагшаа чиглэсэн эмэгтэй хүний хувьд энергийн эх үүсвэр нь гадаад ертөнц байдаг бол дотогш чиглэсэн эрэгтэй хүний хувьд дотоод ертөнц нь түүнийг тэтгэдэг. Тиймээс найз залуугаа илүү дутуу мэдээлэл, сэтгэл хөдлөлөөрөө дарах гэсний хэрэггүй. Түүнтэй хэрэгтэй гэснээ хуваалцаад, үлдсэнийг нь найзуудтайгаа хуваалц.

 photo kissing_is_good_4_zpsc9b590a8.jpg

Зан араншингийн хувьд: Тохиолдол 2
Эмэгтэй нь дотогшоо чиглэсэн хүн, эрэгтэй нь гадагшаа чиглэсэн хүн:Зохицох боломж: бага. Эрэгтэй нь идэвхтэй нийгмийн амьдралтай байх бөгөөд бүсгүйгээ ч гэсэн өөр шигээ байлгахыг хүснэ. Чимээгүй, даруухан, дотогшоо чиглэсэн биш яг л өөр шигээ байлгахыг хүснэ. Харилцаагаа хадгалж, бүтэмжтэй хэвээр нь хадгалахыг хүсвэл залуугийнхаа уриалгыг хүлээж авч, гадуур найзуудтай нь хамт цагийг өнгөрөөж байх хэрэгтэй.

 photo kissing_is_good_2_zpsb4fbccb8.jpg

Дадал зуршлын хувьд: Тохиолдол 1
Эрэгтэй нь эмх замбараагүй, эмэгтэй нь зохион байгуулалттай. Зохицох боломж: их. Ийм хосуудын хооронд санал зөрөлдөөн, үл зохицол гарах ч эмэгтэй нь асуудлаа шийдвэрлэж чаддаг. Магадгүй эрэгтэйгийнх нь таамаглашгүй байдал бүсгүйд нь таалагддаг. Тиймдээ ч хайртай залуутайгаа хамт байхдаа ийм эмэгтэй хүн ертөнцийг арай өөр нүдээр харж чаддаг.

 photo kissing-is-good_9_zps6b068a61.jpg

Дадал зуршлын хувьд: Тохиолдол 2
Эмэгтэй нь эмх замбараагүй, эрэгтэй нь зохион байгуулалттай. </span>Зохицох боломж: их. Ийм эрэгтэй хүний хажууд бүсгүй нь аюулгүй, тайван байж чаддаг. Энэ нь ч өөрт нь таалагддаг. Бүсгүй нь залуугийнхаа амьдралд гэнэтийн шинэлэг зүйл авчирдаг тул ийм хоёулаа сэтгэл хангалуун байж чаддаг.

 photo kissing_is_good_5_zpsbc3d121e.jpg

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч, дуучин Цэндсүрэнгийн Энхманлай (1956-2025)

10/05/2025

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.