Д.Намдаг бол монголын уран зохиолын сонгодог төлөөлөгч болно.
Өвөг дээдсийн уугуул нутаг Сайн ноён хан аймгийн Аги ҮЙзэн гүний хошуу, одоогийн Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутагт, унасан газар шороо Завхан аймгийн Алдархаан суманд олноо өргөгдсөний анхдугаар он, Манжийн ноёрхол нуран Богд хаант засаг төр тогтсон 1911 оны намрын дунд сарын шинийн найманд, тэр цагт өртөө улааны албанд татагдаж Завханы Донойн хөндий, Алагын дөрөлж гэдэг газар алба залгуулж байсан эцэг Донровын гэрт (24 насанд) мэндэлжээ. Хүү охин төрсөн нь Намдаг, Ичинхорлоо хоёр байлаа. Германд бичсэн өөрийн намтарт 5 сард, Арвайхээрт төрсэн гэх бий. Манжийн төр мөхөж Монголын төр мандахад эцэг Донров уугуул нутаг Тарагт сумандаа нэг настайд нь буцан иржээ. Нэгэн наснаас эхлэн арван дөрвөн нас хүртлээ бойжсон нутгаа тоонот гэр минь хэмээн элгэмсэн бичиж иржээ.
Эцэг Донров (заримд Донгоров)-н тухай нутгийнх нь хүн Сономын Лонжид дурсахдаа, Донгоров ҮЙзэн вангийн хошууны баруун хийдийн жасын адуу хариулж байсан их нуруутай, итгэлтэй хүн байсан. Хүү Намдагаа сургуулид явснаас хойш Герман улс, Яврал хот гэж их ярьдагсан гэжээ.
1922 оны хүн амын бүртгэлд хар Донгоров нас 35, банди Намдаг нас 11, өрх нэг, эмс охид 2 гэжээ.
Багадаа хэрүүлч шар хочтой, юм юманд нэвтрэн орохыг хичээсэн хөдөлгөөнтэй хүүхэд байжээ. 1924 онд МХЗЭ-д элсэж 1925 онд эвлэлийн дөрөвдүгээр их хурлын төлөөлөгчөөр сонгогдон Улаанбаатар хотод иржээ. Хуралд идэвхтэй оролцон Улаанбаатар хотын дунд сургуульд сурах урилга авав.
1911 оны 11-р сарын 16-нд Монголын төр мандсан анхдугаар онд Завханы Алдархаан сумын Алагийн дөрвөлжийн архан Ар шанд гэдэг газарт өртөө улаач Донровын хүү болон мэндэлжээ. Багадаа гэрээр Нутгийнхаа бичиг үсэг мэдэх Мижиддорж, Чойдог гэх ами хүмүүсээр монгол үсэг бичиг заалгасан.
1920 онд (9 нас) Д.Намдаг хошууны бага сургуульд оржээ.
1924 онд (13 нас) 13 насандаа МXЗЭ-д гишүүнд элсжээ.
1925 онд (14 нас) Арвайхээрийн хошуунаас МХЗЭ-н 4-р их хурлын төлөөлөгчөөр сонгогдон Улаанбаатарт ирж, ардын засгын анхны дунд сургуульд элсэн сурах урилга авав.
1926-1927 онд (15 нас) Герман улсын дунд сургуулийн 3-р ангид хэлний бэлтгэлд 1 жил сурав.
1927-1929 онд (16-18 нас) Герман улсын Вихэрсдорф (Berlin, Wickersdorf )сургуульд Бадарч, эмэгтэй Бат сүх, Гомбо, эмэгтэй Хаалай, Намхайцэрэн, Д.Нацагдорж, Сэдэд, эмэгтэй Сэрханд (?Цэрэнханд), Пагмадулам, Цэвээн нарын 10 нөхдийн хамт суралцав. Тус сургуулийн коммунист залуучуудын холбооны гишүүн байв.
1929 онд (18 нас) Германд гурван жил сураад дунд сургуулиа дүүргэн Эд барааны техникумд орсон ч 2 сарын дараа Монголд дуудагдан буцжээ. Улаанбаатарт дунд сургуулийн багшаар ажиллав.
1930 онд (19 нас) Ард кино театр баригдав.
Намар Зөвлөлт Оросоос уригдан ирсэн мэргэжилтэн А.А.Ефремовтай танилцан, цэнгэлдэх хүрээлэнд жүжигчнээр оржээ. Театрын тур сургууль байгуулагдав. 10 сараас Гэгээрүүлэх яамны харъяа Лам нарын бэлтгэл сургуульд газарзүй, латин үсгийн хичээл зааж байжээ.
1931 онд (20 нас) Улсын төв театр
8 сарын 15-нд Улсын төв театрт жүжигчинээр орж, 11 сарын 12-нд тур сургуулийнхан ард олонд хөшгөө нээн С.Буяннэмэхийн Үнэн жүжгийг орос найруулагч найруулан тавиж, Д.Намдаг боолын дүрд тоглон, Улсын төв театр анх үүд хаалгаа нээжээ.
1932 онд Хөвсгөл, Завхан, Архангайд гарсан хувьсгалын эсрэг гэгдсэн бослого 6 сар үргэлжилжээ.
1932 онд (21 нас) Шорон
5 сарын 16-нд До яаманд баригдаж Д.Нацагдорж, С.Буяннэмэх нартай хамт улс төрийн хилс хэрэгт гүтгэгдэв. Шинэ эргэлтийн бодлогын үрээр нугалаатны бодлого нуран унаж 10 сарын дундуур Д.Нацагдорж, Д.Намдаг шоронгоос гарчээ. Нийт 12 хүн Манж гоо улсын 1 жил ой тэмдэглэсэн, тайж Д.Нацагдорийн банкет хэмээх зохиомол хэргээр баригджээ. Тэмцэл жүжгээ бичиж эхлэв.
1933 онд (22 нас) Найруулагч
Улсын төв театрт жүжигчинээс найруулагч болов дэвшив. Анх удаа С.Буяннэмэхийн Эрдэнэт соёмбын эзэн, Эрэлхэг жанжин Сухбаатар жүжгийг найруулан тавьжээ.
1934 онд (23 нас) Учиртай гурван толгой
Д.Нацагдоржтой хамтран Учиртай гурван толгой алдарт дууриа мөн Би биш жүжгээ найруулан тавив. Тэмцэл алдарт жүжгээ хэвлуулэв. 10 сарын 12-нд Монголын уран зохиолчдын хуучин, шинэ гишүүдийн хурал болж, Д.Нацагдорж, С.Буяннэмэх, Т.Нацагдорж, Өлзий-Очир, Ө.Чимэд, Цэндийн Чимэд, Доржсүрэн, Ламжав, Наваан-Юндэн, Д.Намдаг, багшийн сургуулийн Хасдорж, Мижээ, Намжилдорж, Жамц нар оролцжээ.
1935 онд (24 нас)
Хүрээ тойруулж, хүрд эргүүлэхдээ нэрт анхны өгүүлэл Үндэсний соёлийн замд хэвлэгдэв.10 сарын 11-нд Уран сайхны улс төрийн зөвлөлийн уран зохиолчдын товчооны гишүүдийн хуралд Санжид, Ринчен, Сэнгээ, Чимид, Цэнд-Очир, Содном, Нацагдорж, зөвлөлийн дарга Ши,Аюуш, товчооны дарга С.Буяннэмэх нарын 22 хүний хамт оролцжээ.
1936 онд (25 нас) Сүрэг чоно
Амь ба амидралын үнэ, Мөлжигч ба туслагч жүжгээ бичив. Сүрэг чоно туужаа эхлэв. Гоголийн Байцаагч түшмэл жүжгийн Хлестаковийн дүрд тоглов.
1937 онд (26 нас)7 сарын 13-нд Шинэ зам жүжгээ (Тэмцэл жүжгийн хувилбар) тогложээ. С.Буяннэмэх баригдаж, Д.Нацагдорж нас барав. Улсын баяраар Амь ба амьдралын үнэ жүжгээ тавив.
1938 онд (27 нас)
Жүжгийн зохиолын оргил Сүрэг чоно жүгжийг 4 сарын 15-нд Төв театрт тоглов. 3 сард Уран зохиолчдын холбооны удирдлагыг шинэчлэхэд нарийн бичгийн даргаар сонгогдов.
1939 онд (28 нас) Сүрэг чоно жүжиг кино хальснаа буужээ.
1940 онд (29 нас) Улсын төв театрын мэргэжилтэн Уваровагийн найруулга удирдлагаар Халх гол жүжгийг МАXН-н 19 жилийн ойд зориулан тоглож сайшаал хүртжээ. Улсын цирк үүсэв.
1941 онд (30 нас) Шарай голын 3 хаан
Шарай голын 3 хаан алдарт хөгжимт драмын жүжгийг С.Сэнгээ, Г.А.Уварова анх найруулан тоглов. 1944 мөн 1961 онд хөгжимт драм болгон тависан. Бүдээ хүүхэн жүжгийг нь Төв теарт тоглов.
1941-1949 онд (30 нас) Хэлмэгдэл, Тагнуул
10 сарын 9-нд, 9 жилийн дараа германы эсэргүү тагнуулын байгууллагын идэвхтэй гишүүн хэргээр ахин баригдаж хилс хэргээр шоронд суув.
1943 онд (32 нас) 12 сарын 18 хүртэл 2 жил мөрдөнд сууж 7 жилээр яллагдан Төв засанд шилжин хоригджээ. Тогос хээр шүлгийн номоо бичиж байв.
1944 онд (33 нас) 5 сарын 1-нд Д.Намдагийн Шарай голын 3 хаан жүжгийг Э.Оюун, А.Рабинович нар шинэчлэн найруулж Улсын хөгжимт драмын театрт тогложээ.
1945 онд (34 нас)Шоронд байх үед Б.Ринчен Цогт тайж кино дэлгэцнээ гарав.
1947 онд (36 нас) Эрх чөлөө
7 сарын 10-нд наадмийн өдөр 7 жил шоронд суугаад суллагдав. 11 жилийн турш 1958 он хүртэл сонгуулийн, хэвлэн нийтлэх эрх хязгаарлагдмал байв. Их хурам жүжгээ бичив.
Анхны партисан Балдандоржийн охин, анхны хань Лхам нь эцэг, нөхрөө хэлмэгдсэнд шаналан шоронгоос гарахад насан өөд болсон байжээ.
1948 онд (37 нас) Ш.Нацагдоржтой хамтарч Залуу уе жүжиг бичив.
1949 онд (38 нас) Ч.Лодойдамбатай хамтарч Нэг ангийхан жүжиг бичсэн.
1950 онд (39 нас) Галт тэрэг зохиол Цог сэтгүүлд, Уулын хөх чоно зохиол Пионерийн үнэнд нийтлэгдэв.
1952 онд (41 нас) Алим анхны туужаа хэвлүүлэв.
1953 онд (42 нас) 5 сарын эхээр Цэцэрлэг дээр хэмээх жүжгийг Төв теарт Надмид, Цэдэвсүрэн найруулан тавив. Гэмтэнгүүд жүжиг нь жүжгийн зохиолын уралдаанд тэргүүн байр эзэлжээ.
1954 онд (43 нас) Тэмцэл жүжгээ дуурь болгон өөрчилжээ. Гомпилийн бага хүү туужаа бичсэн. Цог сэтгүүлд Шинэ зам жүжиг нийтлэгдэв.
1955 онд (44 нас)
Тулга, толоо, шанага гурав гэх үлгэр өгүүлэл нь Пионер сэтгүүлд хэвлэгдэв.
1957 онд (46 нас)
Уурлахад учир бий зохиол нь Цог сэтгүүлд, Их хурим ном хэвлэгдэв.
1958 онд (47 нас) Цагаатгал
17 жилийн дараа 10 сарын 27-ний өдөр хэрэг цагаадав. Содномбалжирийн Буяннэмэхийг хөөцөлдөх хүнгүй учир цагаатгах өргөдөлийг өгөв.
1959 онд (48 нас) 1 сарын 7-ноос зохиолчдын хороонд утга зохиолын ажилтан, үргэлжилсэн үгийн секцийн эрхлэгчээр ажиллав. Чулуун хороо зохиол нь Цог сэтгүүлд хэвлэгдэв
1960 онд (49 нас) Цаг төрийн ҮЙмээн
Уран бүтээлийн ноён оргил Цаг төрийн ҮЙмээн цорын ганц романаа хэвлүүлэв. Цаг төрийн үймээн романдаа тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Лаварын Сумъяа бэйсийн дүрийг Уулгу ноёны жинхэнэ дүрээр бутэээв. Эл зохиолд 1919-1921 оны хэрэг явдал гарна.
1960-1962 онд (49 нас) 5 сарын 1-нээс секцийн эрхлэгч бөгөөд, зөвлөгчөөр ажиллав байв.
1961 онд (50 нас) 5 сард Шарай голын гурван хааныг хөгжөмт драм болгон 3 дахь удаагаа найруулан тавив. Хөгжмийг Б.Дамдинсурэн зохиожээ. Шинэ зам жүжгийг Л.Ванган найруулан тавив. Монголын шилдэг яруу найрагт Саруулхан шөнө, Тогос хээр, Баяртай учрал шүлгүүд хэвлэгдэв.
1962 онд (51 нас) Төрийн шагнал
12 сарын 29-нд Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Цаг төрийн үймээн романы тул Төрийн шагнал анх удаа олгов. Үрэгдэснийг хүлэээгч нэрт хэлмэгдэлийн тухай сонгодог өгүүлэл Цог сэтгүүлд гарав. Тэр өгүүлэл 1963 онд оросоор хэвлэгдэв. Нүгэл буян кино зохиол нь Цог сэтгүүлд хэвлэгдэв. Тогос хээр шүлгийн түүвэр нь гарав.
1962-1964 онд (51-53 нас)
М.Горкийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн дээд курсэд суралцан төгсчээ.
1963 онд (52 нас) Нүгэл буян кино
Д.Намдагийн зохиолоор Нэугэл буян уран сайхны киног Д.Чимэд-Осор найруулан Монгол кино үйлдвэрт бүтээв. Д.Намдаг Нүгэл буян зохиолоо бичихдээ Д.Нацагдорж Ламбугайн нулимс өгүүлэлийг задлан шинжилж бичжээ.
Дуурь бүжгин театр бий болов.
1963-1965 онд (52-54 нас) Хөгшин чоно улисан нь
Хөгшин чоно улисан нь дэлхийн төвшинд хурсэн алдарт, хориотой туужаа Москвад бичжээ.
1964 онд (53 настай)
Цаг төрийн үймээн роман нь орчуулагдан Москвад хэвлэгдэв. 7 сард Олон улсын киноны 14-р их наадамд Нүгэл Буян кино оржээ. М.Горкийн сургуулийг төгсөв.
1965 онд (54 нас)
7 сарын 15-д ажлаас уран бүтээлийн чөлөө авчээ. 6 сард Улсын дуурь бүжгийн театрт Б.Дамдинсүрэн, Д.Намдаг нарын зохиол Тэмцэл дуурийг анх тоглов.
1966 онд (55 нас)
1-р сард Шинэ байшинд жүжиг Улсын драмын театрт Э.Оюуны найруулгаар анх тоглов.
Амарсанаа дуурийн цомнол бүтээлээ туурвижээ.
1967 онд (56 нас)
Хярааны хонхорт жүжгийг С.Гэндэн найруулан анх удаа Улаанбаатарт тавив.
1968 онд (57 нас)
Ээдрээ жүжгийг Э.Оюун, Л.Ванган нар найруулан анх удаа тоглов. Хувьсгал ялсны дараах үйл явдал гарна.
1969 онд (58 нас)
Шинэ байшинд жүжгийг Баян-Өлгий аймгийн театрийнхан тогложээ.
1970 онд (59 нас)
Шарай голын хаан жүжгийн ном хэвлэгдэв.
1971 онд (60 нас)
Тэтгэвэртээ гарахыг хүсэв. Монгол улсын урлагийн гавят зүтгэлтэн цолоор шагнав.
1972 онд (61 нас)
Наян чулууны ой жүжиг Ардын хувьсгалын 50 жилийн ойн уралдаанд тэргүүлжээ.
1973 онд (62 нас)
Оролмаа жүжгийг С.Галсанжав найруулав Улсын драмын театрт тогложээ.
1974 онд (63 нас)
Шинэ байшинд жүжгийг Дорнод аймгийн театр найруулан тогложээ.
1975 онд (64 нас)
Эрдэмтний яриа жүжгийг анх удаа Ховдод найруулагч Д.Гомбосурэн найруулан тоглов. Гурвуулаа эмч, Дүгнэлт, Төмөрхүү өгүүлэлээ бичив. Казак хэлээр Цаг төрийн үймээн хэвлэгдэв.
1978 онд (67 нас) Үр тариа туужаа бичжээ.
1979 онд (68 нас)
Цэнгүнжав драм дуурийн цомнол бүтээлээ туурвижээ. Зөгнөл жүжгийг С.Сугар найруулан Улсын хүүхэд залуучуудын театрт тоглов.
1980 онд (69 нас)
Хөгшин чоно улисан нь хориотой бүтээлээс шалтгаалж 70 насны ойд зориулсан Үр тариа туужийн номыг хэвлүүлсэнгуй. Сүрэг чоно жүжгийн түүвэр зохиол хэвлүүлэв.
1981 онд (70 нас)
Хөгмийн зохиолч Г.Бирваа Их хурим жүжигт хөгжим бичиж Баянхонгор аймгийн хөгжимт драмын театрт Н.Огоон найруулан тоглов.
1982 онд (71 нас)
Цаг төрийн үймээн роман Софи хотноо А.Фэдотовийн орчуулгаар хэвлэгдэв.Гомпилийн бага хүү номоо хэвлүүлэв.
1983 онд (72 нас) Төрийн шагнал
Төрийн шагнал хоёр дахь удаагаа хүртэв. Сүүлчийн уран бутээл болох Нэг амьтаны хоёр үхэл өгүүлэлээ бичжээ.
1984 онд (73 нас) 3 сарын 11-нд хүндээр өвчилж байгаад насан өөд болов.
1987 онд 3 жилийн дараа Д.Намдаг, Түүвэр зохиол гурван боти хэвлэгдэв.
1988 онд Шинэ Монголын шинэ театр
1995 онд Ухаан бодлын охи, уран зохиолын туршлага зэрэг бүтүүлээд хэвлэгджээ
Д.Намдаг дурсахдаа.
Д.Нацагдорж юмны гоо сайхныг мэддэг хүн Тэр театрын гуанзанд оромтгой. Тэнд гэдгэнэсэн, годгоносон хүүхэн их байсан. Тэндээс Хи, хи хи шүлгээ сэтгэлийн эмзэглэл хөдлөөд биччихэж. Гоо сайханд дуртай эмзэг учраас Хөдөө талын үзэсгэлэнгээ бичиж. Эмзэглэлд боловсрол хэрэгтэй. гэжээ.