Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэл танд хаягласан нэгэн уншигчийн сэтгэгдэл
Уртын дуу

ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэл танд хаягласан нэгэн уншигчийн сэтгэгдэл

Урлаг Урлаг24/05/2013Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
16357658713572013-05-23-12-08[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Урлаг соёлын мэдээ мэдээллийн нэгдсэн www.URLAG.mn сайтын нэгэн эрхэм уншигч маань ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэл танд хаяглан сэтгэгдэл үлдээснийг уламжлаж байна. Тэрээр “Америкийн бүжгийн одод” манай оронд тоглолтоо хийх гэж буйг олон нийтэд мэдээлсэн мэдээллийг уншаад ийнхүү танд хаяглан сэтгэгдэл үлдээсэн байна. Ингээд эрхэм уншигчынхаа сэтгэгдлийг бүрэн эхээр нь хүргье.

ССАЖЯны сайд Ц.Оюунгэрэл танаа

 Саин байна уу? Тантай өөрөөр холбогдох аргагүй учраас ийм аргаар танд сэтгэгдлээ бичиж байгааг минь уучилна уу. Өнөөдөр миний нэг найз, монгол улсын шилдэг хөгжимчний нэг надтай холбогдож “Дараа жил их гоё концерт хиймээр байна. Оркестр болоод заал түрээслэх мөнгө олоод хоёулаа концерт хиие.” гэж санал болголоо. Үүнийг сонсоод эртнээс бодож байсан зүйлээ танд хэлэх хэрэгтэй гэж бодсон учир үүнийг бичиж байна. Юу гэвэл монгол улсад хөгжимчин, уран бүтээлчид, сүүлийн үед өөрийн авъяас билэг, хөлс хүчээ шавхан байж, зовж шаналж бүтээсэн уран бүтээлээ хүмүүст хүргэхийн тулд бусдад мөнгө төлж, өөрөө эдийн засгийн болоод оюун санааны хохирол амсан байж хийдэг бичигдээгүй хууль ноёрхох болжээ.

Монголоос өөр улсад ийм гаж үзэгдэл би хувьдаа олж харсангүй. Улсынхаа соёл урлагийг дээдэлдэг ямар ч улсад ядаж хамгийн сайн гэж улс орондоо тооцогддог болон гадаадад уралдаан тэмцээнд амжилт гарган ард түмэндээ хүлээн зөвшөөрөгдсөн хөгжимчиддөө улсаас нь болоод урлагийн байгууллагуудаас мөнгө төлж тэд нарыгаа урьж тоглуулдаг биш гэж үү?

Дээр дурдсан миний найз улсын болоод олон улсын олон арван уралдаанд удаа дараалан амжилт гарган түрүүлсэн хүн. Мөн Олон улсын уралдаануудын шагналт виолончелист Бэхбат, төгөлдөр хуурч Оюунгэрэл, хийлч Галбадрах нар саяхан дуурийн театрт өөрсдөө өндөр төлбөр төлж бас дээрээс нь гуйж байж тоглосон байх юм. Мөн амьд байхад нь авъяас билгийг нь хангалттай үнэлээгүй аавдаа буюу нэрт хөгжмийн зохиолч Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Ч.Сангидоржийн охид болох төгөлдөр хуурч С.Саянцэцэг хөгжмийн зохиолч С.Сансаргэрэлтэх нар аавынхаа дурсгалд зориулсан концертондоо бас л өөрсдөө их хэмжээний мөнгө төлж тоглуулсан сурагтай. Тэр концертийг нь дараа нь харин Эквадор улсаас тэд нарт мөнгө төлж урьж тоглуулсан байх юм. Ийм жишээ олныг дурдаж чадна.Үнэхээр ийм авъяас билэгтэй хөгжимчид монгол улсад хэрэггүй юм бол анхнаас нь асар их хөрөнгө заран байж хөгжмийн сургууль байгуулж яах гэж бэлтгэв дээ гэж харуусан бодсоний учир үүнийг бичихгүй байж чадсангүй.

Нэг мэргэжлийн хөгжимчин бэлтгэхэд дор хаяж 12 жил шаардагдах бөгөөд бүх мэргэжлийн хичээл нь ганцаарчилсан хэлбэрээр ордог учир зөвхөн ганц хөгжимчин бэлтгэхийн төлөө 10-аад багш бие сэтгэлээ зориулан ажилсан байдаг. Ийм хүмүүс одоо бараг ихэнх нь гадаадад гарчихлаа.

Монгол улсаас алдагдсан энэ олон хөгжимчид, циркчид, дуучид, бүжигчдийг яс болохоор нь буцааж авчиран музей байгуулах вий дээ гэж айх сэтгэл төрснөө нуух юу нь. Энэ буруу тогтолцоог халж өгөхийг, амьдрахын эрхэнд өөр улсад ажиллаж, амьдарч уран бүтээлээ туурвиж буй нэгэн би хичээнгүйлэн гуйж бичлээ.

Монголын соёл урлагийн хөгжил дэвшилийн төлөө цохиолох зүрхтэй уншигч бүртээ баярлалаа.
www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

К-поп хөгжмийн ертөнцөд тэсрэлт хийгээд буй “Allday project” хамтлаг

15/07/2025

“Хөх саран” уран сайхны кино үзэгчдийн хүртээл болж байна

15/07/2025

Алдарт инфлюнсер Эштон Халл Монголд ирнэ

15/07/2025

Дэлхийн Монголчуудын анхдугаар наадмыг Брюссель хотноо амжилттай зохион байгууллаа

15/07/2025

“Тайга” фестиваль эхэллээ

15/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.