Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Дүрсгүй галуу, өхөөрдөм баавгайнууд
Нийгэм

Дүрсгүй галуу, өхөөрдөм баавгайнууд

Урлаг Урлаг28/05/2013Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
caff6709a5f251c2original6467425422013-05-28-08-34[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Дүрсгүй галуу, даалгавраа биелүүлчихээд хоол “нэхдэг” өхөөрдөм баавгайнууд

“Шинэ цирк” төвөөс зохион байгуулж буй Монгол, БНХАУ, ОХУ-ын циркийн жүжигчдийн хамтарсан “Хөрш гурав” тоглолтын нээлт өнгөрсөн баасан гаригт Үндэсний циркт боллоо. Танхимын суудлыг ихэвчлэн цэцэрлэгийн багачууд дүүргэсэн байв. Тэд өхөөрдөм галуу, ухаантай гурван баавгайг харах гэж ирсэн нь илт. Зарим нь тоглолт эхлэхийг хүлээж тэсэхгүй “Аниа баавгайнууд нь яасан юм бол. Унтаад сэрэхгүй байгаа юм болов уу. Эсвэл нүүрээ будаж байгаа юм болов уу” гэж өөрийн бяцхан ухаандаа төсөөлөн бодож буй зүйлээ ах, эгч нартайгаа хуваалцан ярилцах нь тун ч өхөөрдөм. Удалгүй хонх гурван удаа цохиж тоглолт нээснийг илтгэв. “Хөрш” гурав” тоглолтыг “Хадгаа” циркийн найруулагч, жүжигчин Ч.Хатанбаатар хөтөлсөн юм.

УЛААН ХАМАРТАЙ ДҮРСГҮЙ ПООНЧИГ

Үзэгчид түүнд ийм нэр өгчээ. Оросын улаан хамартай алиалагч дүрсгүй Поончиг бяцхан үзэгчдэд тун ч таалагдсан. Тэрбээр дугуй унан манежэн дээр гарч ирэхдээ зүрх, цэцгэн хэлбэртэй шаараар урд талын жижиг хайрцгаа дүүргэжээ. Тэгээд бяцхан үзэгчдийг манежэн дээрээ урьж эвлэгхэн бүжиглэх даалгавар өгнө. Хэрвээ даалгавраа амжилттай биелүүлбэл шаараа бэлэг болгон өгч байсан. Гэхдээ дүрсгүй Поончиг бэлгээ өгөхдөө зүгээр ч нэг өгөөгүй.  Тэрбээр заавал өөрийг нь үнсэхийг “шаардана”.  “Шаардлага” биелүүлсэн үзэгчдэдээ Поончиг бэлгээ тун ч дуртай өгсөн.

“ВААРААР НААДАГЧИД”

Энэ удаагийн тоглолтод  БНХАУ-аас хоёр циркийн жүжигчин ирсэн юм. Тэд  “Ваараар наадагчид” болох Жюн Ян, Ян Тан нар юм. Тэдний “Ваараар наадагчид” үзүүлбэр үзэгчдийг гайхшруулж байв. Ойролцоогоор таваас зургаан кг жинтэй болов уу гэмээр ваараар наадах нь цаанаа л сонирхолтой. Бие бие рүүгээ шидэж, нуруун дээрээ тавин унагахгүйгээр эргэлдүүлсэн нь тэдний олон жилийн хүч хөдөлмөрийг харуулах мэт сонин содон байлаа. Үзэгчид нь тэдний авьяасыг биширч алга ташилтыг харамгүй хайрлаж байв.

ОХИД “АГААРЫН ГИМНАСТИК”-ААР НААДАЖ, “ДЭЭС”-ЭЭР ТОГЛОВ

“Хөрш гурав” тоглолтын нэг чимэг нь Үндэсний циркийн жүжигчид байсан юм. Жүжигчин охид уран нугаралтаа  гарамгай хийж, агаарын гимнастикаар наадаж байлаа. Үзэгчид үзүүлбэр бүрийг алмайрч үзсэн. Үндэсний циркийн жүжигчид олон улсын “A” зэрэглэлтэй наадмаас олон шагнал авч байснаа батлан харуулсан гэхэд болно. “Хөрш гурав” тоглолт Монгол жүжигчдээрээ бахархах, авьяас чадалтайг нь мэдрэх бололцоо олгосон гэхэд болно. Тэд “Савлууртай шидэлт”-ээ тун ч гарамгай хийж, үзэгчдийг дуу алдуулж байв.

“ДҮРСГҮЙ” ГАЛУУ ГУЛСУУР ДЭЭР ГУЛГАХГҮЙ “ЗУГТААВ”

Үзэгчдийн хүсэн хүлээсэн үзүүлбэр бол галуунуудын үзүүлбэр байлаа. Тэд эзнээ дуудахаар манежэн дээр гарч ирэн цуваагаар алхан, саадтай төмрөн дээгүүр сурмаг харайж  үзэгчдэд авьяасаа гайхуулав. Бас тэдний нэг тун ч “дүрсгүй” галуу. Оросын жүжигчин урт төмөр саваа барин нэг нэгээр нь галуунуудаа гулсуур дээр гулгахыг “тушаав”. Тэгтэл нөгөө “дүрсгүй” галуу маань гулсуур дээр гулгах дургүй байгаа бололтой. Эзнийхээ үгэнд оролгүй гулсуурнаас гулсч биш нисээд буучихав. Харин бусад галуу нь нэг нэгээрээ цуван гулсуур дээрээс сурамгай гэгч нь гулсан буув.

ТОГЛОЛТЫН ЧИМЭГ БҮЖИГЧИН БААВГАЙНУУД

Бяцхан үзэгчдийн аав ээж, ах эгчээсээ нэхэж байсан баавгайнууд юу чаддагаа харуулахаар хамгийн сүүлд үзүүлбэрээ үзүүлж, тоглолтын хөшгийг хаав. ОХУ-ын гавьяат жүжигчин Надежда олон жил амьтан сургагч хийсэн туршлагатай жүжигчин ажээ. Түүний хайртай Сибирийн хүрэн баавгай нь 620 гаруй кг жинтэй, дэлхийн циркийн манежэн дээр тоглодог цорын ганц авьяаслаг амьтан гэнэ. Сибирийн баавгайнаас гадна өхөөрдөм хоёр баавгай Монголын үзэгчидтэй уулзахаар иржээ. Тэд үзэгчидтэй мэндлэхээр гарч ирэхдээ  хоёр хөл дээрээ алхаж байв. Бас дугуйг сурамгай гэгч нь унаж, эзэндээ цэцэг бэлэглэн, алга ташин баясна. Бүр хоёр хөлөө ээлжлэн хөдөлгөж бүжиглэх нь тун ч хөөрхөн. Баавгайнууд тун ухаантай амьтан юм билээ. Эзнийхээ үгнээс гарна гэж огт байхгүй. Энд хэвтэж бай гэсэн “тушаал” авбал огт хөдлөхгүй. Харин урд нь тавьсан жаахан хоолоо гараараа самардан наашлуулж идэхийг хичээх нь инээдтэй. Хамгийн өхөөрдөм нь нэг үзүүлбэр үзүүлчихээд л эзнээсээ хоол нэхэхийг нь яана. Эзнийхээ гарыг нь дагуулан харж хоолоо “нэхнэ”. Үүнийг нь мэдсэн юм шиг амьтан сургагч Надежда халааснаасаа тэдний хоолыг харамгүй өгч байсан юм.

Б.МАРАЛ-ЭРДЭНЭ
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026
Нийгэм Урлаг

Нийтийн номын санд ном хандивлажээ

24/08/2026
Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Стинг хөгжмийн зохиолч Нино Ротагийн тухай баримтат кинонд өгүүлэгчээр оролцоно

29/08/2026

Дуучин Г.Эрдэнэчимэг төрсөн өдрөөрөө 100 хүүхдэд хичээлийн хэрэгсэл, хувцас бэлэглэжээ

29/08/2026

Гон Хё Жиний тоглосон “A Bona Fide Killer” цуврал үзэгчдийг байлдан дагуулж байна

29/08/2026

Жүжигчин Эллиотт Гулд 88 нас хүрлээ

29/08/2026

Улсын хүүхэд залуучуудын театр намар цагийн нээлтээ “18 дахь хаврын хайр” драмын жүжгээр хийнэ

29/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.