Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Дуучин К.Номинжин 7 настайгаасаа эхэлж бясалгасан
Нийгэм

Дуучин К.Номинжин 7 настайгаасаа эхэлж бясалгасан

Урлаг Урлаг28/05/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
885145_4731012033828_675545732_o_copy7033796202013-05-28-15-08[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Бид энэ удаад “Yellow hot” буландаа дуучин К.Номинжинг онцолж байна. Тэрбээр 10 гаруй хэлээр чөлөөтэй ярьж, дуулдаг хөдөлмөрч бүсгүй билээ.

Түүнийг Монголын роп попын залгамж халаа гэж үзэх хүмүүс ч цөөнгүй. Дуучин К.Номинжинг цагаан хоолтон гэдэг нь тодотгодог билээ. Тэрбээр 7 настайдаа дээрхийн гэгээн Далай ламаас бодийн сахил хүртсэн тэр үеэсээ бясалгаж эхэлсэн байна. Бага наснаасаа бясалгаж эхэлсэн учир өөрийн сахилд нийцүүлж амьтны амь хөнөөлгүйгээр бэлтгэсэн хоол хүнс хэрэглэдэг аж.

 Түүний номын багш нь төгс гэгээрсэн их багш Чин Хай бөгөөд багшийнхаа сургаалийг алхам тутамдаа дагаж, бясалгаж явдаг гэдгээ дуучин бүсгүй маань онцолжээ. Өдөрт  2-3 цаг унтаад шөнөжин бясалгахад бүтэн өдөржин эрч хүчтэй байж, бүхий л ажил төрлөө амжуулж чаддаг. Бясалгал хүнд тийм их эрч хүч өгдөг хэмээн ярьсан байна.

Дуучин маань дууны бичлэг, зураг авалтад орохдоо заавал бясалгадаг бөгөөд ингэснээр өөртөө эрч хүч авдаг гэнэ. Сонирхуулахад, түүнд К.Номин гэдэг нэрийг өгсөн ч бага байхаасаа л өөрийгөө Номинжин хэмээн хүмүүст танилцуулдаг байж. Түүнээс хойш гэрийнхэн ч Номинжин гэх болжээ. Энэ талаар нэгэн ярилцлагадаа дурьдахдаа би нэрээ өөрөө өөртөө өгсөн хэмээн хэлсэн байна.

Ингээд хөдөлмөрч, эрч хүчтэй түүнд уран бүтээлийн амжилт хүсье.

Б.Хорлоо
 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

T.O.P бүрэн хэмжээний соло цомгоороо эргэн ирнэ

23/03/2026

“Dune” киноны гуравдугаар анги арванхоёрдугаар сарын 18-нд нээлтээ хийнэ

23/03/2026

Дитер Болены концертуудыг цуцалжээ

23/03/2026

Монголын говиос нэн ховор бичил хөхтөн амьтны яс олджээ

23/03/2026

“Хурд” хамтлаг Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн мюзиклийг толилуулна

23/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.