Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Ертөнц” цомог амьд хөгжмийн тоглолт болон эгшиглэнэ
Нийгэм

“Ертөнц” цомог амьд хөгжмийн тоглолт болон эгшиглэнэ

Урлаг Урлаг31/05/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
a089f0389723f4dcoriginal1118926072013-05-28-15-20[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Ертөнц” цомог “Hi-Fi Records”-ийн шилдэг борлуулалттай цомгийн жагсаалтыг 11 долоо хоногийн турш тэргүүлж, шилдэг цомгоор шалгарч, хөгжим сонирхогчдын дунд дөрвөн сарын турш “хит” байсаар байгаа. “Брос Рекордс”-ын тэнгэрийн өнгөтэй “Ертөнц” цомог тун удахгүй тайзан дээрээс эгшиглэх нь ээ.

Ирэх долдугаар сарын 5-аас наймдугаар сарын 19-нийг хүртэл Монголын Хүүхдийн ордны бэсрэг танхимд тоглогдох “Universe Live” тоглолтын бэлтгэл ажил хэдийнээ эхэлчихээд байгаа аж. Хэдийгээр тэд шилдэг хөгжимчдийн багийг бүрдүүлсэн ч бэлтгэл сургуулилалтдаа ач холбогдол өгөн зохион байгуулалт сайтай, чанартай тоглолт тавихаар ажиллаж байгаа гэсэн шүү.  

Эх орныхоо аялал, жуулчлалын салбарт орчин үеийн урлагийн үндэсний брэнд бүтээж, хөгжүүлэх эрхэм зорилго өвөртөлж буй “Universe Live” тоглолтонд “Ертөнц” цомгоос гадна “Introduction to Nomads” цомгын“Бороо” бүтээл тоглогдох юм байна.

Уг тоглолтонд “Ертөнц” цомгийн хөгжмийн зохиолч Г.Онон даралтат хөгжим, товшуур, хэц, хэл хуурыг эгшиглүүлэх бол продюсер М.Болд ерөөл, товшуур тоглох бол “A Sound” хамтлагийн хөгжимчин Ц.Алтангэрэл буюу Атка гитар, хобис, Ю.Батпүрэв бөмбөр, Д.Мөнхболд басс гитар тоглох юм. Мөн “Бөртэ” хамтлагийн хөгжимчин Ч.Мөнх-Эрдэнэ ятга, хөгжимчин Ш.Баяржаргал даралтат хөгжим, Л.Саруулбат лимбэ, флейт тоглон “Ертөнц” цомгийг эгшиглүүлэх аж. Мэргэжлийн хөгжимчдийн ур чадвар, гэрэлтүүлгийн шийдэл, орчин үеийн хөгжмийн урлагийн түвшинг илэрхийлэхүйц жинхэнэ амьд хөгжмийн тоглолт  бүтэн цаг үргэлжлэхээр төлөвлөгдсөн байгаа аж.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026
Нийгэм Урлаг

Нийтийн номын санд ном хандивлажээ

24/08/2026
Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Бейонсе Колумбын газар хөдлөлтийн гамшигт өртөгсдөд нэг сая ам.доллар хандивлана

29/08/2026

Стинг хөгжмийн зохиолч Нино Ротагийн тухай баримтат кинонд өгүүлэгчээр оролцоно

29/08/2026

Дуучин Г.Эрдэнэчимэг төрсөн өдрөөрөө 100 хүүхдэд хичээлийн хэрэгсэл, хувцас бэлэглэжээ

29/08/2026

Гон Хё Жиний тоглосон “A Bona Fide Killer” цуврал үзэгчдийг байлдан дагуулж байна

29/08/2026

Жүжигчин Эллиотт Гулд 88 нас хүрлээ

29/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.