Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Соёлын өв хүүхдийн нүдээр” уралдааны ялагчид тодорчээ
Нийгэм

“Соёлын өв хүүхдийн нүдээр” уралдааны ялагчид тодорчээ

Урлаг Урлаг03/06/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2013-06-02_1754146120069302013-06-03-08-54[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Уран зураг сонирхогч хүүхэд, багачуудын дунд зарласан “Соёлын өв хүүхдийн нүдээр” уралдааны ялагчид тодорчээ. ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс байгууллагдсаны 50 жилийн ой болон ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцийн 10 жилийн ойн хүрээнд уралдаан зарласан бөгөөд хот, хөдөөгөөс нийт 85 бүтээл өрсөлджээ. Уралдааны тэргүүн байрыг 40-р сургуулийн хоёрдугаар ангийн сурагч, долоон настай Н.Бадармаа, дэд  байрыг 33-р сургуулийн хоёрдугаар ангийн сурагч, найман настай Г.Номинжин, гутгаар байрыг 84-р сургуулийн нэгдүгээр ангийн сурагч, зургаан настай Б.Мөнхнаран тус тус эзэлжээ. Харин тусгай байрт “Амгалан” цогцолборын дөрөвдүгээр ангийн сурагч, есөн Ц.Мөнхжин, нэгдүгээр сургуулийн гуравдугаар ангийн сурагч, найман настай С.Сандалай нар шалгарчээ.

Уралдаанд 6-10 хүртэлх насны багачууд морин хуур хөгжмийн уламжлалт урлаг, монгол ардын уртын дуу, наадам,  хөөмэйн урлаг, бүргэдийн баяр буюу шувуучлахуй, Монгол ардын бүжиг-бий биелгээ, Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг, лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга барил-битүү амьсгаа (Лимбэчин) зэрэг сэдвийн хүрээнд бүтээлээ өрсөлдүүлсэн байна. Уралдааны шүүгчээр Монголын урчуудын эвлэлийн хорооны зураач Б.Баярт-Од, Монголын Хүүхдийн ордны уран зургийн багш Г.Батбаяр болон ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан ажиллажээ. Энэхүү  “Соёлын өв хүүхдийн нүдээр” уран зургийн уралдаан нь уран зураг сонирхогч хүүхэд багачуудын авьяасыг нээн илрүүлж дэмжих, Монгол Улсаас ЮНЕСКО-д бүртгүүлсэн соёлын биет бус өвүүдийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, цаашлаад соёлын боловсрол олгоход ач холбогдолтой тухай албаныхан онцолсон юм.

Эх сурвалж: News.mn У.БОЛОР

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Шүрэн хөөрөг баяр баясгаланг бэлгэддэг

19/03/2026

ФОТО: “Shinhwa” хамтлагийн гишүүн И Мин Ү хуримынхаа зургуудаас хуваалцлаа

18/03/2026

Талийгаач Ким Сэ Роны гэр бүлийн гишүүн амиа егүүтгэхийг завджээ

18/03/2026

“Spice girls”-ийн 30 жилийн ойн аялан тоглолт цуцлагдав

18/03/2026

BTS хамтлагийн тоглолттой холбогдуулан БНСУ терроризмын эсрэг бэлэн байдлаа чангатгана

18/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.