Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Богд хааны ордон музей захаасаа нурж эхэллээ
Нийгэм

Богд хааны ордон музей захаасаа нурж эхэллээ

Урлаг Урлаг03/06/2013Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
bogdoo8661642732013-06-03-10-17[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийслэл хотын түүхэн гэж онцлох цөөн барилгын нэг нь Богд хааны ордон музей юм. Оросын III Николай хаанаас VIII Богдод бэлэглэсэн барилгын зураг төслөөр 1905 онд бариулсан уг ордон олон жилийн түүхтэй түүхийн өв билээ.

Уг ордондоо Богд хаан хатан Дондогдуламтайгаа 20 гаруй жил амьдарсан нь түүхэнд тэмлэгдэн үлдсэн байдаг. Гэтэл Богд хааны ордон музейн Махранзын сүмийн дээвэр нураад байна. Дээвэр нурсан шалтгаан нь өнгөрсөн өдрүүдэд орсон бороо гэж ордон музейн ажилчид хэлж байгаа. Түүнчлэн музейн арчлалт, засварын ажилд мөнгө бага төсөвлөдөг нь түүхийн үнэтэй дурсгалд аюул учруулаад байгааг онцолж байна. 1961 оноос хойш энэ музейн барилгад их засвар хийгээгүй байна. Олигтойхон арчилж тордолгүй 52 жил болсон болохоор энд тэндээ будаг, шавар нь ховхорч, халцраад цаанаа л гундуухан харагдах болсон.

Ордныг сэргээн засах багц ажлын зураг өнгөрсөн жил гарсан ч өнөөдрийг хүртэл ямар нэг ажил эхлээгүй байгаа юм. Өнгөрсөн жил мэргэжлийн хяналтынхан өвлийн ордныг яаралтай сэргээн засварлах шаардлагатай гэсэн дүгнэлт гаргажээ. Гэтэл дорвитой ажил хийлгүй явсаар өнөөдрийн байдалд хүрчээ.

“Ямар ч барилга байгууламжид ус чийг нэвтрэх ёсгүй шүү дээ. Тэр тусмаа музейд. Гэтэл Богд хааны ордон музейн дээвэр саяхан цуурчихлаа. Энэ ордны дээвэр ваар учраас доргиож болдоггүй. Даруйхан арга хэмжээ авахгүй бол цас, борооны ус нэвтрээд музей дотор дусаал гоожих вий гэж санаа зовж сууна” хэмээн тус музейн захирал О.Мэндсайхан онцолсон. Хэрэв дорвитой ажил хийлгүй явсаар нэг л өдөр цас, бороо орж дусаал гоожвол хариуцлагыг нь хэн хүлээх вэ?

Монгол Улс нэгэн цагт богд хаантай байсан. Үүнийг гэрчлэх цөөхөн баримт өдгөө бидэнд үлдсэний нэг нь Богдын ногоон ордон буюу Богд хааны ордон музей юм. Төр, шашныг хослон баригч богд хааны ордон  ногоон, цагаан, шар, зуны гэсэн дөрвөн ордонтой байсан ч өдгөө түүнээс хоёр нь л  үлджээ. Удалгүй үлдсэн хоёр ордон ч үгүй болохгыг үгүйсгэх аргагүй.

Бид ирээдүй хойчдоо түүхийн үнэт өв болсон газруудыг өвлүүлэн үлдээж, эх түүхээ танин мэдэж, цаашид хайрлан хамгаалах сэтгэлийг өвлүүлэх  үүрэгтэй билээ. Ийнхүү биднийг гараа хумин суух зуур Монголын хаан, VIII богдын амьдарч байсан ордон нурж, эх түүхийн гэрч болсон нэгэн үнэт өв үгүй болохвий дээ.

Энэхүү ногоон ордныг 1926 оноос музей болгосон байдаг. Анхны байгууламжуудаас зарим нь үлдээгүй байна. Тиймээс өнөөг хүртэл оршиж ирсэн цөөн хэдэн байгууламжийг нь арчилж хамгаалан, ирээдүй хойчдоо өвлүүлэн үлдээх нь бидний үүрэг биш гэж үү?

Биднийг манжийн дарлалаас гарахад чухал үүрэг гүйцэтгэж, үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд уриалагсдын нэг VIII Богд хааныхаа үүх түүх, түүнээс үлдсэн соёлын өьд  нь ингэж хамаагүй хандаж,  болохгүй биш үү? Музей бол өнгөрснийг өгүүлэх, ирээдүйд өвлүүлэх тийм л үнэн басхүү үнэт зүйл билээ.

Эх сурвалж: dorgio.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Шүрэн хөөрөг баяр баясгаланг бэлгэддэг

19/03/2026

ФОТО: “Shinhwa” хамтлагийн гишүүн И Мин Ү хуримынхаа зургуудаас хуваалцлаа

18/03/2026

Талийгаач Ким Сэ Роны гэр бүлийн гишүүн амиа егүүтгэхийг завджээ

18/03/2026

“Spice girls”-ийн 30 жилийн ойн аялан тоглолт цуцлагдав

18/03/2026

BTS хамтлагийн тоглолттой холбогдуулан БНСУ терроризмын эсрэг бэлэн байдлаа чангатгана

18/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.