Соёл ба хөгжил” соёлын чуулганы хүрээнд нийслэл, аймаг орон нутгийн театр чуулгын нээлттэй өдөрлөг энэ сарын 3,4-нд буюу өчигдөр өнөөдөр хоёр СУИС-ийн төв байранд болж байна. Уг нээлттэй өдөрлөгт аймаг, орон нутгийн бүхий л театр, чуулгууд оролцож байгаагийн зэрэгцээ Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй театр, чуулгууд оролцож байгаа юм.
Тус нээлттэй өдөрлөгийг СУИС-ийн ХУС-ийн захирал, Уран бүтээл, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал дэд профессор Г.Ганцэцэг албан ёсоор нээж үг хэлсэн бөгөөд өнөөдөр өндөрлөх юм.
Өдөрлөгийн үеэр театр, чуулгуудын дарга удирдлагууд өөрийн байгууллагын үйл ажиллагаа, онцлог төрлүүдийн талаархи илтгэлүүдийг тавьж, байгууллагаа сурталчлах үзэсгэлэн танилцуулгийг хүргэж байгаа аж. Мөн байгууллагуудын хамтарсан урлагийн тоглолт болохын зэрэгцээ төгсөгчдөд зориулсан нээлттэй ажлын байр зарлаж байгаа юм байна. Түүнчлэн нээлттэй өдөрлөгийн хүрээнд соёл урлагийн мэргэжлийн тулгамдаж буй асуудлаар нээлттэй хэлэлцүүлгийг өрнүүлэх аж. Нээлттэй хэлэлцүүлэгт Соёл урлагийн их сургуулийн профессор багш нар, Соёл урлаг судлалын хүрээлэнгийн эрдэмтэд болон мэргэжлийн уран бүтээлчид, мэргэжлийн урлагийн байгууллагуудын удирдлагууд оролцох гэнэ.
Хуралд оролцогчдын зурагнаас
Хурлын үеэр зохион байгуулагдсан үзэсгэлэнгийн зурагнууд
Театр, чуулгынхны нээлттэй өдөрлөгийн хөтөлбөр
ХУГАЦАА |
ҮЙЛАЖИЛЛАГАА |
ХААНА |
2013 оны 6 дугаар сарын 3 |
||
Нээлттэй өдөрлөгийн үйл ажиллагааг УБГ-ын дарга С.Энх-Амгалан удирдана. |
||
10.30-11.00 |
Зочдыг бүртгэх |
СУИС-ийн төв байр |
11.00-11.10 |
Нээлтгэй өдөрлөгийг нээж СУИС-ийн УБХАЭ дэд захирал Г.Ганцэцэг үг хэлнэ. |
СУИС-ийн оюутан театр |
11.10-12.10 |
Театр чуулгуудын танилцуулга, илтгэл |
|
12.10-12.30 |
Цайны завсарлага |
|
12.30-13.00 |
Нэрийн хуудас солилцох, танилцах |
СУИС-ийн төв байр |
13.00-14.00 |
Үдийн хоол |
Оролцогчид өөрөө хариуцана. |
14.00-15.30 |
Театр, чуулгуудын урлагийн тоглолт |
СУИС-ийн оюутан театр |
15.30-16.30 |
Театр чуулгуудын танилцуулга, илтгэл |
|
1630-17.30 |
Нээлпэй ажлын байр зарлах |
СУИС-ийн оюутан театр |
2013 оны 6 дггаар сарын 4 |
||
Нээлттэй хэлэлцүүлгийг СБЗГ-ын дарга ДОдсүрэн удирдана. |
||
12.40-13.00 |
Зочдыг бүртгэх |
СУИС-ийн төв байр |
13.00-13.15 |
Хэлэлцүүлгийг нээж СУИС-ийн захирал Э.Сонинтогос (РЬ.Б) үг хэлнэ. |
СУИС-ийн оюутан театр |
Илтгэлүүд |
||
13.15-13.25 |
СУИС-ийн СЭШЭ дэд захирал Ч.Алтанцэцэг |
СУИС-ийн оюутан театр |
13.25-13.40 |
СУИС-ийн ХУС-ийн Ардын хөгжмийн тэнхмийн эрхлэгч Ц.Цэвэгсүрэн |
|
13.40-13.55 |
СУИС-ийн ТДУС-ийн Бүжгийн нэгдсэн тэнхмийн эрхлэгч Эрдэнэхорлоо |
|
13.55-14.10 |
СУИС-ийн ХУС-ийн Дуулах урлагийн тэнхмийн эрхлэгч Ц.Чулуунцэцэг |
|
14.10-15.00 |
СУИС-ийн оюутнуудын тоглолт |
|
15.00-15.20 |
Цайны завсарлага |
|
15.20-15.35 |
СУИС-ийн ТДУС-ийн Тайзнаас ярих урлагийн тэнхмийн эрхлэгч Р.Нацагдоо, Найруулах, жүжиглэх урлагийн профессорын багийн сургалт эрхэлсэн дэд профессор М.Ариунжолоо |
СУИС-ийн оюутан театр |
15.35-15.50 |
Театр чуулгуудын танилцуулга, илтгэл |
|
15.50-16.50 |
Театр, чуулгын хүний нөөцийг бэхжүүлэх, чадавхижуулах сэдвээр нээлтгэй хэлэлцүүлэг |
|
16.50-17.00 |
Нээлттэй өдөрлөгийг хааж СУИС-ийн СЭШЭ дэд захирал Ч.Алтанцэцэг үг хэлнэ |
|
17.00-17.15 |
СУИС-ийн ХУС-ийн профессор, МУГЖ О.Ичинхорлоогийн нэрэмжит Ари романс дуулаачдын олон улсын 2-р уралдааны нээлт |
|
17.15 |
Оройн зоог |
СУИС |
www.URLAG.mn