Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Бусад»Ш.Гүрбазар
Бусад

Ш.Гүрбазар

Урлаг Урлаг26/07/2012Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
.Гүрбазар2185577082012-04-27-17-10[www.golio.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ш.Гүрбазар намтар

1955 онд Дорноговь аймгийн Их хэт суманд төрсөн. 1977 онд УБИС төгссөн. 1970 оноос зохиол бүтээлээ эхэлсэн. 1993 онд "Сэрүүн зүүд" "Шөнийн сүүдэр" жүжгийн зохиолоороо МЗЭ – ийн шагнал, 2004 онд "Аотан өд" шагнал, 2005 онд СГЗ цол авсан

Ш.Гүрбазар номнууд

"Дугуй хээтэй наадам" 1973 он
"Домгийн өглөө" 2002 он 

Ш.Гүрбазар тайз дэлгэцийн бүтээл

"Цэргийн ар гэр" жүжиг 1978 он
"Хүний хань" жүжиг 1983 он
"Итгэл" теле жүжиг 1986 он
"Сэрүүн зүүд" жүжиг 1988 он
"Элдэв зураг" жүжиг 1989 он
"Хаврын сүүл сар" 1989 он
"Зургийн багш буюу нарны шувуу" жүжиг 1989 он
"Надаар тоглосон хайр" жүжиг 
"Жаргах гэж дурладдаггүй" жүжиг
"Чамайгаа алдмааргүй байна" жүжиг 2005 он 
 
Ш.Гүрбазар Говийн ганц айл
Дэлгэсэн тэрлэг шиг монгол нутгийн
Гундсан шаргал сэжүүрээн
Хошуулдсан хоргой шиг гучин гурван говийн
Худаг бараадсан өвгөдөөн 

Мартахын учиргүйд өрөвдөхдеө
Шүлэг бичиж суунаа
Миний өгүүлэх буруу юм бол
Шүүхэд очиход бэлээн
Ижийгээн дагаад аргалд явдаг байсан
Ижилгүй ганцхан тоонот минь говь
Ишиг хөөцөлдөж хөлд орохдоо
Инээж тулсан ширдэг минь тал
Халтар чийгэнд зоо тэнийх
Хагсаа нимгэн морьтой нутаг
Хагасхан өдөр бороо шиврэхэд
Хашгирч ургадаг таанатай нутаг аа!

Бүтэн орныхоо сэмрээгүй хаяаг
Амьтай байлгах гэсэндээ захалж нутагласан
Бүлээн зулайтай эх нутгаа
Айлтай байлгаач гэхдээ хаяалж холдсон

Өртөө өртөө гэрүүд нь гүүргийн дуугаараа мэдэлцсэн
Өдөр өдөртөө хааяа гучин усан дээрээ уулздаг
Овоотын заставаас наахна хонь нь бэлчиж идээшилсэн
Орон улсын минь тоонотой сахиул, говийн ганц айл аа!

Холдлоо холдлоо гэхэд
Хондноосоо холдож чадаагүй
Хот ганц орохдоо
Хоёр хоногоос хэтрээгүй

Адуу эзэн хоёулаа шандандаа эргэсэн говийнхныг
Ардын дууны бадаг шиг мартчихсан юм биш биз дээ!
Хураа тэнгэрт
Хувь заяагаа еөртөө даатгасан говьчууд минь
Хорин нэгэн оныхоос арай наахнуур амьдарч байна

Дэрс дэрсэнд унасан
Тэнгэрийн шаргал дүлий шиг
Дэл дэлээ бараадсан
Тэд минь одоо яаж л явна даа

Араг түшиж үр терүүлсэн
Амраг хүүхнүүд ховоо татсаар л
Атан тэмээндээ ачаа дүүрч
Адуу уургалж, эмнэг сургасаар л
Үр нь хөлсөхөд бэлчээр дээрээ
Үдэш орой зэлэн дээрээ
Ингэ хөөслөхөд үнсэн дээрээ
Илүү гэртээ идээн дзэрээ

Намрын дунд сарын арван долооны ганцхан өдрийн амралттай ч
Нар дальдчуулсан говьдоо
Наслахдаа тэд бухимдаагүй явна даа

Ангасан хүнд Лусын хааных-говийн ганц айл
Алсаас харахад үлгэрийн төгсгөл холын цэгээн сувд

Хур гуйсан залбиралд нь
Бороо асгуулж гийгуүлдэггүй юмаа гэхэд
Хувь тэнцүү төрийн хишгээсээ
Бүтэн атгаад өгчих юмсан даа

Ширэнгэ ойгоор тайтгаруулж
Ширгэ зүлэг хөглөрүүлдэггүй юмаа гэхэд
Ширхэг лаа бөхөхөд нь
Дэн тэмтрүүлж сөхчүүлэхгүй юмсан даа

Адуус нь хүртэл
Улаан номонд дархлагдсан говийн минь
Айл нь чухам яахаараа
Улаанбаатараасаа мартагддаг байна аа

Үлэг гүрвэлийн өндөг шиг
Эртний түүхэнд үнэтэй хэдий ч
Үдийн наранд цахилсан ганц гэр минь
Эзнийхээ сэтгэлд түүнээс ч үнэтэй

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Бусад Урлаг

Ю.Цэдэнбал ба “Тэнгэрийн таалал”

21/07/2016
Бусад Урлаг

Нэрт хөгжимийн зохиолч, удирдаач, МУАЖ,Төрийн шагналт Самбын Гончигсумлаа

07/05/2015
Бусад Урлаг

Төрийн соёрхолт яруу найрагч Цогдоржийн Бавуудорж

03/02/2015

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч, дуучин Цэндсүрэнгийн Энхманлай (1956-2025)

10/05/2025

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.