Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Америкт хэвлэгдсэн Монголын уран зохиол
Уртын дуу

Америкт хэвлэгдсэн Монголын уран зохиол

Урлаг Урлаг07/06/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
c7e6565b32caf301original317865182013-06-07-08-34[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Их Британийн иргэн, монгол судлаач, доктор Саймон Вэкхам-Смитийн судалгааны бүтээлийг Америкийн Нью Йорк хотноо Эдвин Меллен Пресс хэвлэлийн газраас эрхлэн хэвлүүлжээ. Уг ном бол судлаачийн олон жилийн туршид Монголын уран зохиолыг орчуулж, судалсан туршлагын үр дүн бөгөөд эрт үеэс эдүгээ цаг үе хүртэлх манай үндэсний утга зохиолын түүхэн замналыг монголчуудын нүүдлийн соёл иргэншлийн үнэт зүйлстэй холбон авч үзээд нэгтгэн дүгнэсэн байна.

“Г.Мэнд-Ооёогийн Алтан Овоо туурвил дахь хүмүүс ба нутаг усны хүйн холбоо” хэмээх гарчигийн доор бичсэн уг бүтээл нь оршил болон дөрвөн хэсэг, арван хоёр бөлөг, 455 хуудастай аж. Судлаач Вэкхам-Смит бээр Монголын нүүдлийн соёлын судалгааг “Алтан Овоо” бүтээлээр төлөөлүүлэн авч үзэхдээ, монголчуудын байгаль орчиндоо хандах уламжлалт болон түүхэн хандлага, түүний үнэт зүйлс хийгээд түүнд аюул авчирсан Сталины үзэл сурталын тулгалтын дараах Монголын уран зохиол, шинэ цаг үеийн гарамгай яруу найрагч Явуухулангийн шинэтгэлийг өмнөх үеийн өв, нийгэм улс төр, уран сайхны сэтгэлгээний хандлагын дунд авч үзсэн байна.

“Алтан Овоо” бүтээлд тэрбээр шашин ба оюун санаа, түүх ба хууч яриа,  яруу найраг, байгаллаг ертөнц, намтар зэрэг түлхүүр үгсээр системийн анализ хийжээ. Эхлээд оюун санаа, түүх, удам угсаа хэмээх санааг авч үзэн, улмаар өргөжүүлэн өвгөд хийгээд газар нутагтайгаа төрөлхийн холбоотой зохиогчийн намтарын үгүүлэмжээр бүхнийг хамаруулан судалсан ажээ. 

Судлаач уг бүтээлдээ Монголын нууц товчоо, Хөх судар тэргүүтэн эх сурвалжууд,  В.Инжиннаши, Д.Данзанравжаа, С.Буяннэмэх, Д.Нацагдорж тэргүүтэн зохиолчид болон Ц.Бавуудорж, Х.Сүглэгмаа, П.Батхуяг, Т.Содномнамжил, Г.Аюурзана, Б.Галсансүх, Г.Ням-Очир, Б.Одгэрэл, Л.Өлзийтөгс, Т.Эрдэнэцогт, Д.Энхболдбаатар, Ч.Өсөхболд зэрэг эдүгээ цагийн залуу уран бүтээлчдийн бүтээлийг дурдсан байна. Мөн монголын уран зохиолын тухай анхны дорвитой бүтээл туурвисан оросын нэрт монгол судлаач Л.Герасимовичын бүтээл болон шашин, гүн ухаан, антропологийн барууны эрдэмтэдийн бүтээлээс иш татаж, улмаар “Алтан Овоо” хэвлэгдсэнээс хойшхи Монголын уран зохиолын ерөнхий тоймыг англи хэлт уншигч, судлаачдын анхааралд цаг хугацаа хийгээд орон зайн тусгал болгон толилуулснаараа содон сэргэг ном болжээ.

Доктор Саймон Вэкхам-Смитийн эл бүтээл нь Монголын уран зохиолыг анх удаагаа академик түвшинд баруунд судалсан анхны дорвитой томоохон бүтээл болсноороо анхаарал татаж байна. Эдвин Меллен пресс нь АНУ-ын их дээд сургуулийн хүмүүнлэгийн болон нийгмийн шинжлэх ухааны академик номуудыг дагнан хэвлэдэг хэвлэлийн газар аж.
 


Эх сурвалж news.mn Ч.БОЛ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“RIIZE” хамтлагийн гишүүн асан XNGHAN Монголд авсан зургаараа цомог гаргалаа

04/08/2025

Алдарт “The Holiday” киноноос сэдэвлэсэн цуврал хийгдэнэ

04/08/2025

Д.Нацагдоржийн нэрэмжит шагналд нэр дэвших бүтээлүүдийн материалыг авч эхэллээ

04/08/2025

Жүжигчин Сон Ён Гю 55 насандаа таалал төгсжээ

04/08/2025

Д.Болд “Best of Bold” бие даасан аялан тоглолтоо хийх гэж байна

04/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.