Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Хүүхдэд зориулсан кино зохиолын уралдаан зарлагдлаа
Нийгэм

Хүүхдэд зориулсан кино зохиолын уралдаан зарлагдлаа

Урлаг Урлаг10/06/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1_13444110453184903422013-06-07-11-38[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Хүүхдэд зориулсан уран бүтээл туурвихад төрөөс дэмжлэг үзүүлэх журам”-ыг үндэслэн Хүүхдэд зориулсан уран сайхны болон хүүхэлдэйн киноны зохиол шалгаруулах уралдааныг Соёл спорт аялал жуулчлалын яамнаас зарлаж байна.

Уг уралдааны зорилго нь хүүхэд, багачуудын оюуны эрэлт хэрэгцээг хангах шилдэг уран бүтээлийн урын санг баяжуулах, хүүхдэд зориулсан дэлгэцийн уран бүтээл туурвих идэвх санаачилгыг хөхиүлэн дэмжих, тэдний хүсэл сонирхолд нийцсэн дэлгэцийн шинэ баатар, дүр бий болгоход оршино. Уралдаанд оролцогчид нь зохиолыг А-4 хэмжээтэй бичгийн цаасан дээр компьютерт шивж , 5 хувь ирүүлэх ёстой ба бичвэрийн мөр хоорондын хэмжээ 1,5, үсгийн фонд Arial, үсгийн хэмжээ 12 байна.

Төрөл:
1. Хүүхдийн уран сайхны киноны зохиол
-Чөлөөт сэдэвтэй сургуулийн бага, дунд насныханд зориулсан бүтээл байна.
-Үргэлжлэх хугацаа 1 цагаас 1цаг 20 минут
2. Олон ангитхүүхэлдэйн киноны зохиол
-Чөлөөт сэдэвтэй сургуулийн өмнөх болон сургуулийн бага насныханд зориулсан бүтээл байна.
-Нэг ангийн үргэлжлэх хугацаа 10 минут үргэлжлэх ёстой.

Харин уралдаанд ирүүлсэн бүтээлийг Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын томилсон орон тооны бус мэргэжлийн зөвлөл шалгаруулах бөгөөд дээр дурдсан төрөл бүр дээр тэргүүн ба дэд байр тус бүр нэгийг тодруулах бөгөөд тэргүүн байр эзэлсэн бүтээлд 5 сая, дэд байрт шалгарсан бүтээлд 3 сая төгрөг олгож, зохиогчийн эрхийг уралдаан зохион байгуулагч тал эзэмших ажээ.
Шалгарсан зохиолоор дэлгэцийн бүтээл туурвих асуудлаар тусад нь сонгон шалгаруулалт зарлаж шиидвэрлэх ажээ.

Шалгаруулалтад оролцогчдийн зохиолыг ирэх 9 дүгээр сарын 3 -ны өдрийн 17.00 цаг хүртэл Соёл, урлаг хөгжүүлэх сангийн 405 тоотод хүлээн авч, уралдааны дүнг ирэх 11 дугаар сарын 15-ны дотор дүгнэж, олон нийтэд танилцуулах юм байна.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Scary Movie” киноны Ghostface дүр насанд хүрэгчдийн “OnlyFans” платформд хуудастай болжээ

23/07/2026

Жүжигчин Том Хиддлстоныг “Ичмээр жүжиглэлттэй” гэв

23/07/2026

Италийн алдарт жүжигчин Орнелла Мути ОХУ-ын иргэншил авахаар зэхэж байна

23/07/2026

“Blackpink”-ийн Лиса өөрийн амьдрал, карьерын түүхээ өгүүлэх “Always Lalisa” баримтат киногоо Торонтогийн олон улсын кино наадамд толилуулна

23/07/2026

“The Odyssey” кино үзэгчдэд эх зохиолыг дахин унших сэдэл өгч байна

23/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.