Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Жүжиг»Хөндүүр инээмсэглэл /Өгүүллэг/
Жүжиг

Хөндүүр инээмсэглэл /Өгүүллэг/

Урлаг Урлаг08/06/2013Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
woman-rose_3071069042013-06-08-17-22[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Сүүлийн үед хааяахан ажиглагдах болсон хөндүүр инээд биш, чин сэтгэлийн инээмсэглэл байлаа.

Саруул бол зүс царай, бие хаа хэнийг ч дагуулахгүй, нүдэнд дулаахан 30 шүргэж яваа бүсгүй.
Нөхөр Нямаа нь ч сайхан залуу. Бусдын нүдээр тэд гайхалтай тохирсон хосууд, аз жаргалтай гэр бүл. Саруул ч үүнд эргэлздэггүй. Сайн ханьтай учруулж, сайхан үр заяасан гэж хэнд ч юм баярлаж явдаг. Байр сууц, боломжийн ажил гээд дутагдах зүйл ч үгүй. Тэдний амьдралд өө сэв байхгүйтэй адил “өөр” ямар нэг зүйл байхгүй. Гэрт хүйтэн ноёлохгүй ч халуун дулаан биш. Хэрүүл маргаан үгүй ч халамж энхрийлэл ч адилхан хоосон. Нэг хэвийн, уйтгартай гэмээр амьдралдаа тэд бараг дасчээ.

Саруул үе үе найз бүсгүйчүүдтэйгээ сууж, ярих дуртай. Найз хүүхнүүд нь нөхөртэйгөө хичнээн сайхан байснаа, өөрийг нь яаж баярлуулсныг ярин инээнэ. Заримдаа түүний нөхрийн сайныг магтаж, өөрийн нөхрийг унхиагүй арчаагүйг гайхан уйлна, уцаарлана. Харин Саруулд тэдний сайдаж муудан, хэрэлдэж эвлэрэх нь амьд мэдрэмж төрүүлж, битүүхэн дотроо атаархан суудгийг нь хэн ч үл мэднэ. Энэ үед тэр нөхөртэйгөө ам мурийж, хэрэлдье ч гэж бодно. Хэн хэндээ сэтгэлээ нээж, хамгаа уудалдаг байсан нь хаашаа ч юм алга болж, амьдралын аар саар асуудал, өдөр тутмын зүйл л тэдний ярианы сэдэв болжээ.

Эмэгтэй хүний сэтгэл эмзэг, тэгээд мэдрэмтгий байдаг хойно Саруул энэ бүхэнд ганцаараа шаналах ч эр нөхрөө буруутгах сэтгэл үл төрнө. Чухам юу тэдний дунд үл харагдах, бас нуран үл унах багана босгосныг ойлгож ядна. Учир нь олдохгүй, үзүүр нь харагдахгүй урсгал амьдрал нь намилзсан долгиотой тогтуун ч, хааяа хөвөлзсөн давалгаатай догшин байгаасай гэж хүсэх болсоор удчихаж.

Өдөр хоног өнгөрсөөр л… Жирийн нэг өдөр эхэлж, хүүгээ дундаа хөтлөн гэрээсээ гарлаа. Хүү нь ангийнхаа урлагийн өдөрлөгт оролцох болсон, хүндэлдэг жүжигчнийх нь тоглосон киноны нээлт болох гэж байгаа, санхүүгийн ажилтны баярын өдөр ойртож байгаа, ажлынхан нь хэдийнэ төлөвлөгөө зохиогоод эхэлчихсэн тухай гээд өөртөө байгаа сонин хачин бүхнээ нөхөртэйгөө хуваалцсан ч нөхөрт нь түүнд дуулгах зүйл юу ч үгүй мэт дуугүй л сонсон ажил руугаа явцгаалаа.

Үд дунд Саруул руу нөхөр нь залгав.
-Байна уу?
-Байна.
-Ямар нэгэн юм болоо юу?
-Юу ч болоогүй ээ. Найз нь нөгөө киноны чинь хоёр тасалбар авчихлаа.
-Юу? … Тийм үү, ямар сайхан юм бэ?
-Баярын чинь өдөр киноны нээлт байгаа юм байна. Миний найз, найзтайгаа хамт үзээрэй.

“Найзтайгаа хамт үзээрэй” гэсэн үг саяхан оргилсон баяр хөөрийг унтрааж, цээж рүү нь ямар нэгэн бүлээн юм огших мөчид Саруул юу ч дуугарч чадсангүй. Нөхрийнх нь “Хоёр тасалбар авчихлаа” гэсэн үг “Хоёулаа хамт үзье” гэж ойлгогдсон ч бүх зүйл эсрэгээрээ эргэж орхилоо.

Товлосон өдөр Саруул ажлынхантайгаа нэгэн ресторанд баяраа тэмдэглэчихээд дараа нь найз бүсгүйн хамт киноны нээлтийг зорьлоо. Зам зуур найз нь нөхрийг нь ямар халамжтай сайн залуу вэ гэж зогсолтгүй ярих нь Саруулын чихэнд “Найзтайгаа хамт үзээрэй” гэсэн харанга болж дэлдэнэ. Кинон дээр гол дүрийн залуу эхнэрээ хуурч, нууц амрагтай болох ч гэргийнхээ сайхан сэтгэл, үнэнч байдлаас болж юу ч хэлж чадахгүй, харин эхнэр нь эмэгтэй хүний зөнгөөр бүхнийг мэдэх ч тэвчээр гарган бүхнийг хүлцсэнээр эр нөхөр нь хоёрдмол амьдралдаа цэг тавьж, буцаж ирж байгааг харуулжээ.

Саруулд гайхалтай тэвчээртэй тэр эхнэрийн дүр гүн сэтгэгдэл төрүүлж, өөрийн эрхгүй гүн бодолд дарагдана. Кино танхимаас гарахаар бостол танил дуу сонсогдож, эргэн харвал үймсэн олны дунд эр нөхөр нь нэгэн бүсгүйн гараас атган зогсож байлаа. Энэ л байх вий гэж бодож байсан зүйл нүдний нь өмнө илчлэгдэн, эхнээсээ эцэс хүртэл орооцолдсон утасны зангилаа тайлагдлаа. Хүндэлж явдаг жүжигчин эрийн дэлгэцэнд үзүүлсэн зүйлийг хайрлаж явдаг хань нөхөр нь амьдрал дээр харуулж, угаас харанхуйлж байсан сэтгэлд нь манан татуулж орхилоо.

Энэ өдөр, энэ газар гэргийдээ кино үзэх тасалбар бэлэглэсэн нь санаатай санаандгүй хэрэг биш, зүгээр л мартчихсан хэрэг гэдгийг Саруул мэдэж байлаа. Хамтдаа өнгөрүүлсэн 9 жил Саруулд Нямааг бүхлээр нь ойлгуулсан ч угтаа бол киноны нээлтийн өдөр, тасалбар төдийг биш, Саруул гэдэг хүнийг бүхэлд нь мартсан хатуу үнэнтэй эвлэрэх л хамгийн хэцүү байв.

Саруул уйлж, харин танхимын нөгөө захад нөхөр нь инээж байлаа. Түүний инээмсэглэл… сүүлийн үед хааяахан ажиглагдах болсон хөндүүр инээд биш, анх учрахдаа өөр рүү нь хараад инээж байсан шиг нь чин сэтгэлийн инээмсэглэл байлаа.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Яруу найрагч Б.Батзаяа “Санахгүй байна гэхдээ сайхан байна” өгүүллэгийн номоо уншигчдад хүргэнэ

03/05/2025
Утга зохиол Урлаг

Ч.Ганжавхлан “Хол биш-2″ номоо гаргалаа

01/05/2025
Утга зохиол Урлаг

Яруу найрагч Ц.Дэлгэрмаа “Шагундалагийн ертөнц” туужийн ном гаргажээ

28/04/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Хатан хуучрын увдис” тоглолтоос

14/05/2025

Дуучин IU шинэ цомгоо олны xүртээл болгоно

14/05/2025

Бүгд Найрамдах Польш Улсад хадгалагдаж буй Монгол Улсын анхны хүн амын түүхэн баримтуудыг эмхэтгэн хэвлүүллээ

14/05/2025

“Гэгээн Муза” олон улсын театрын наадмын нээлтийн үзвэрээр “Орфей” театрын уран бүтээл “1984” постдрамын жүжиг сонгогджээ

14/05/2025

“Халуун бороо” киног бүтээгчдэд талархал илэрхийллээ

14/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.