Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Үхэр Монголын уур хилэн (шүлэг)
Утга зохиол

Үхэр Монголын уур хилэн (шүлэг)

Урлаг Урлаг10/06/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
11_(1)7576234982013-06-10-16-39[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Тоо нь цөөхөн гэж басаж болохгүй
Тоомжиргүй хандаж бүүр ч зохихгүй
Тоосруулаад нэг хөдөлвөл
Толгой цустаж мэдэх үхэр МОНГОЛ
Ялагдхаараа чангардаг
Магтахаар сулардаг
Яс махнаасаа хэцүү МОНГОЛ
Өрсөн тэмцэхийн цөвүүн цагт бол
Өлгийнөөс эмээл дээр дарцагладаг МОНГОЛ

Тэмүүжинг багад нь шоголож байгаад
Тэнгэр газраа нураалгачихаан алдсан
Найман шарга морыг нь булааж байгаад
Навтгар тэр жаалд алуулчихаан алдсан

Тэвэрч энхрийлж өсгөсөн бол
Тэмүүжин ЧИНГИСболохгүй байсан
Тэрсэлж дайрч доромжлосны хүчинд
Тэр тив дэлхийн хаан болсийм

Цагаантан гамингууд
Цадиггүйтэж байгаад
Сүхбаатар жанжны цэрэгт хядуулсан
Далайн чандаас квантуны япончууд өнгөлзөөд
Дандар баатрын хорооныхонд талхлуулагдаад буцсан
Сахалт Сталинаас дэлхий даяараа
Сандарч аймсан хэлмэгдэж байхад
Ганцхан МОНГОЛЫН хазгар ГЭНДЭН
Гаансыг нь Кремлд хуга цохисон юм

Орос Америк хятад хүчтэй л гэнэ
Орчлонг хөмөрч явсан удаагүй
Немц Франц Япон зэвсэгтэй ч гэсэн
Нэхний дээлтэнгүүд шиг эрэлхэг хөдлөөгүй

Аргатай цэрэгтэй их гүрнүүдээ
Атигар МОНГОЛЫГ басаж болохгүй шүү
Дэндүү зоримог занг нь хөдөлгөчих л юм бол
Дэлхий ертөнцед л муу юм болно шүү

Дэлтэй сум шиг намхан морьд нь
Дэлхийг тойрсон ч цуцна гэж үгүй
Дээлээ хөөргөсөн номхон МОНГОЛ
Дэврээд нэг босох юм бол буцна гэж үгүй
Зориг нь хөвчрөөд нэг хөдйөх юм бол
Жолоо татахыг огтхон ч мэдэдгүй
Тэнгэрийн хаяанд тулж байж эргэдэг
Тэрсүүт МОНГОЛООС аюутугай эмээтүгэй

Газар дэлхийд дуун дуу гар ч л байна тэр унтарнөө
Тив дэлхийд галт бөмбөг тэсэлж л байг тэд шантарнөө
Үхэхийг унтахын чинээ ч боддоггүй
Үзэлцээд нэг эхэлвэл үхэхээс нааш салдаггүй
Үхэр МОНГОЛЫН уур хилэнг дахиж битгий хүргээрэй

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

“Туг Чингисийн сүмийн түүхийг тодруулсан нь” номын нээлт Чойбалсан хотод болно

13/10/2025
Утга зохиол Урлаг

Унгарын зохиолч Л.Краснахоркаи Нобелийн шагнал хүртлээ

10/10/2025
Утга зохиол Урлаг

Эрдэмтэн, зохиолч Л.Түдэвийн мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэж байна

09/10/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Тамгагүй төр” жүжгийнхэн Токио хотод

14/10/2025

“Kpop Demon Hunters” анимэйшн “Netflix”-ийн хамгийн их үзэлттэй бүтээлээр тодров

14/10/2025

“Лаошуган” хүүхэлдэй Хятад улсад тренд болж байна

14/10/2025

Өнөөдөр “Gangbay” хамтлагийн гишүүн, жүжигчин, реппер Baynaa буюу С.Баянмөнхийн төрсөн өдөр

14/10/2025

“Хувь заяа” кино олон улсын наадамд өрсөлдөнө

14/10/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.