Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Т-батаарын музейн ажиллах цагийн хуваарь
Нийгэм

Т-батаарын музейн ажиллах цагийн хуваарь

Урлаг Урлаг11/06/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
602300ab664a549cbig6513335882013-06-11-10-02[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Сүхбаатарын талбай дахь энэ музейд 70 сая жилийн тэртээх түүхийн үнэт өв Т-батаар болон энэхүү олдворыг эх нутагт нь авчрах хүртэл өрнөсөн үйл явцыг фото зураг болоод тайлбартайгаар тавьжээ.

Монгол Улсаас хууль бусаар гарч АНУ-ын Нью-Йорк хотноо дуудлага худалдаагаар худалдаалагдах гэж байсан Үндэсний соёлын үнэт өв Тираннозавр батаарын олдворыг эргүүлэн авч ирэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан хувь хүн болон хамт олонд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн гарын үсэг бүхий хүндэт өргөмжлөлийг гардуулсан билээ.

Энэ оны 9 дүгээр сарын 15 хүртэл ажиллах түр музейг эхний нэг сар үнэ төлбөргүй, дараагийн сараас насанд хүрэгчид 1000, хүүхэд 500 төгрөгөөр үзэж сонирхох боломжтой гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Тарбозавр Батаар үлэг гүрвэлийн түр музейн нээлт 6-р сарын 8-ны өдөр болсон билээ. Уг музейг эхний өдөр 10556 хүн, 6-р сарын 9-ний өдөр 18500 хүн буюу нийтдээ 29056 хүн үзэж сонирхжээ.

Батаарын музей ажлын өдөр 10:00-20:00 цаг, амралтын өдөр 11:00-19:00 цагийн хооронд ажиллаж байна.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026
Нийгэм Урлаг

Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Улаанбаатар хотноо болно

05/08/2026
Нийгэм Урлаг

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлуулав

03/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жон Малкович алдарт удирдаач Сержиу Челибидакегийн дүрд тоглолоо

11/08/2026

Мишель Йео Бусаны кино наадмаас оны шилдэг Азийн кино уран бүтээлчийн шагнал хүртэнэ

11/08/2026

Мэрил Стрип “The Devil Wears Prada 2” кинонд өмссөн хувцаснуудаа дуудлага худалдаанд оруулна

11/08/2026

Тупак Шакурын амийг хөнөөсөн хэргээс хойш 30 жилийн дараа сэжигтэн шүүхийн өмнө зогсох гэж байна

11/08/2026

Тор хэмээх дүрээрээ дэлхий дахинд танигдсан жүжигчин Крис Хемсворт өнөөдөр 43 нас хүрч байна

11/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.