Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Монголын яруу найрагчийн нийтлэл Япон улсын хамгийн том сонинд хэвлэгдлээ
Нийгэм

Монголын яруу найрагчийн нийтлэл Япон улсын хамгийн том сонинд хэвлэгдлээ

Урлаг Урлаг12/06/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
e935c55bc217584coriginal5409009072013-06-12-09-04[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Япон улсын өдөр тутмын хамгийн том сонины нэг болох “Сейко Шимбун” сонин саяхны дугаартаа Монголын яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн бичсэн “Мянган тогоруу нэгийг илгээе” хэмээх нийтлэлийг хэвлэсэн байна.

Зохиолч нийтлэлдээ дэлхий дахиныг цочроож буй цөмийн бөмбөгийн туршилт, атомын цахилгаан станцын осол, урааны олборолт, түүний хор уршиг, Хирошимагийн эмгэнэлт үйл явдал зэрэг сургамжууд хийгээд сүүлийн үед Японы эрдэмтэд нийгэм соёлын зүтгэлтнүүдийн хэрэгжүүлж буй эко төсөл хөтөлбөрүүдийг харьцуулан бичжээ. Мөн байгальтайгаа зохицон аж төрөх нүүдэлчдийн соёл иргэншилийн уламжлалаа хадгалан буй говь тал нутгийн доогуурх урааны нөөцийг өнөө маргаашийн ашгийн төлөө олзворлож, хүн төрөлхтний өмнө хожмын гамшгийн үрийг тарих атомын үйлдвэрлэлээс татгалзахыг уриалсан байна.

“Хүний бүтээл хичнээн агуу хүчирхэг, бат бөхийг хийж чадах ч гэлээ, байгалийн хүчин зүйлийн өмнө өчүүхэн шүү гэдийг Фукушимагийн атомын цахилгаан станцын осол харуулсан юм” гэж дурдаад “Одоо хүн төрөлхтөн, технологийн хөгжлийн хэт хурдандаа хэсэг зуур тоормос хийж, он цагийн тоосон дунд гээсэн үнэт зүйл, түүхийн сургамжуудаа дурсан санагалцах цаг болсон бишүү?” хэмээх асуудал хөнджээ.

Зохиолчийн нийтлэл нь Хирошимад хэрэгжиж буй “ирээдүйд илгээх мянган тогоруу төсөл”-д хувь нэмэрээ оруулж буй зохиолчийн энх тайвны тогоруу ажээ.
Сейко Шимбун сонин 5,0 сая хувиар хэвлэгддэг юм байна.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Playtime festival 2026” тасалбарыг хөнгөлөлттэй авах боломж

09/05/2026

“Хаврын Гоёл 2026” наадам шилдгүүдээ шалгаруулна

09/05/2026

Илон Маск дэлхийн түүхэнд хамгийн их татвар төлжээ

08/05/2026

“Single’s Inferno 4” шоуны оролцогч Гүг Дун У сургуулийн дээрэлхэлтийн ноцтой хэрэгт нэр холбогдов

08/05/2026

“Lexus” брэндийн анхны гурван эгнээ суудалтай цахилгаан автомашиныг “Toyota” танилцуулжээ

08/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.