Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Саймон Коуэлл руу нэгэн бүсгүй өндөг шидэж, танхайрчээ
Нийгэм

Саймон Коуэлл руу нэгэн бүсгүй өндөг шидэж, танхайрчээ

Урлаг Урлаг12/06/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
simon-cowell-britains-got-talent-itv3794360422013-06-12-11-21[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Britain’s Got Talent шоу нэвтрүүлгийн үеэр Ричард, Адам нарын дуэтийг дуулах мөчид нэрт продюсер, шүүгч Саймон Коуэлл руу нэгэн бүсгүй өндөг шидэж, танхайрчээ. Шоу нэвтрүүлгийн зохион байгуулагч, хамгаалагчид бүсгүйг найрал дуучдын хамт тайзан дээр гарч ирмэгцээ өндөг шидэж эхлэхэд яаж ч чадалгүй харж зогсчээ. Хэд хэдэн өндөг Саймон Коуэллийн үнэтэй хүрмийг онож, бүсгүй ч удалгүй хамгаалалтынханд баригдан, тайзан дээрээс буусан байна.

American Idol, Pop Idol, The X-Factor зэрэг шоу нэвтрүүлгээрээ зартай Саймон Коуэлл өөр рүү нь дайрсан эмэгтэйг элдвээр хэлэлгүй, шүүх цагдаагаар айлгалгүй өнгөрчээ. Харин болсон явдлын орой твиттертээ "Өчигдөр би өндгөнд дургүй гэдгээ хэлсэн шүү дээ. Харин өнөөдөр үнэхээр их дургүй гэдгээ мэдэрлээ. Би түүнийг над руу сэндвич шидлээ л гэж бодсон" хэмээн наргиа хийжээ. Тэрнээс Саймон Коуэлл бүсгүйг танхай үйлдэл гаргасан хэмээн огт гомдол мэдүүлээгүй өнгөрчээ.

Хэдэн цагийн дараагаар тайзан дээрээс өндгөн довтолгоо хийсэн бүсгүйг Натали Холт гэгч болохыг тогтоосон байна. Тэр найрал дуучидтай хамт гарч ирэхдээ өндөг шидэхээр эртнээс бэлдсэн байжээ. "Тэр өдөр бүр дэлгэцээр гарч байдаг нь дургүй хүргэсэн"хэмээн Натали Холт хэлсэн ч удалгүй хийсэн үйлдлээ "Тэнэглэл" хэмээн нэрлээд уучлалт гуйсан байна.

Натали Холт ноднин Britain’s Got Talent нэвтрүүлэгт оролцож, Саймон Коуэллээс шүүмжлэл хүртэж байсан гэнэ. Гэхдээ тус нэвтрүүлэгт орсныхоо ачаар найрал дуучдынхаа Букингемийн ордонд ханхүү Харригийн өмнө тоглолт хийсэн удаатай гэнэ. Тиймээс Саймон Коуэлл руу дайрах бус түүнд талархах ёстой гэж Их Британийн хэвлэлүүд голцуу бичиж байгаа гэнэ.

Эх сурвалж: new.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Нийтийн номын санд ном хандивлажээ

24/08/2026
Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026
Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “ВАВА” брэндийн загварын шоунаас

24/08/2026

Одри Хепберний хүү ээжийгээ “Онцгой гэдгээ мэдээгүй” гэв

24/08/2026

Жонгүгийн “Hybe”-ийн хувьцааг онилсон хакер 20 жилийн хорих ял сонслоо

24/08/2026

Женни энэ долоо хоногт шинэ цомгоо гаргана

24/08/2026

Энтони Хопкинс хөгжмийн анхны цомгоо гаргалаа

24/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.