Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Кино од Мэрилин Монрогийн үхлийн шалтгааны дуулиант мэдээлэл
Нийгэм

Кино од Мэрилин Монрогийн үхлийн шалтгааны дуулиант мэдээлэл

Урлаг Урлаг13/06/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Marilyn-marilyn-monroe-979562_1024_768x177280532013-06-13-10-10[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Холливудын нэрт хувийн мөрдөгчдийн нэг Фред Оташийн төрсөн охин дуулиантай мэдэгдэл хийлээ. Тэрээр кино од Мэрилин Монрог АНУ-ын Ерөнхийлөгч асан Жон Кеннеди болон түүний дүү Роберт Кеннеди дэрээр дарж, боомилон хөнөөсөн хэмээн мэдэгдээд байна.

Мэрилин Монро ах дүү Кеннедийн хамт

1962 оны наймдугаар сарын 5-нд Монро гэртээ нас барсан нь олдсон юм. Түүнийг Ерөнхийлөгч Жон Кеннеди болон түүний дүү Роберт Кеннедитэй амрагийн харилцаатай байсан талаар мэдээлэл ихэд түгсэн байдаг билээ. Жон эхлээд Мэрилинтэй найзалж байгаад сүүлдээ дүү Робертдоо "дамжуулсан" гэж хүртэл мэдээлдэг.

Хувийн мөрдөгч Фред Оташ

Хувийн мөрдөгч Оташийн охины мэдэгдснээр бол Монро амьсгал хураасан тэр өдрөө ах дүү Кеннедитэй гэртээ маргасан гэнэ. Маргааны гол сэдэв нь "Гулууз мах шиг намайг нэг нэгэндээ дамжуулаад…" хэмээн бухимдснаас үүдсэн аж.

Монрогийн гэрт хувийн мөрдөгч Оташ чагнах төхөөрөмж байрлуулсан байсан тул тэнд болсон явдлыг бүгдийг сонсох боломж охинд нь хожим олджээ.

"Мэрилин Монрог хэрхэн үхэж буйг би сонссон… Тэр эхэндээ галзуурсан мэт хашгирч гарсан. Тэд түүнийг тайвшруулахыг хичээсэн ч нэмэр болоогүй. Мэрилин унтлагын өрөөнд Бобби /Роберт Кеннеди/-той хамт байсан. Хөршүүдэд нь хэрхэн хашгирч буйг сонстуулахгүйн тулд дэрээр түүнийг дарсан…  Дараа нь Монро таг дуугүй болчихсон, харин Кеннеди гэрээс гарч одсон…" гэж чагнах төхөөрөмжинд бичигдснийг сонссон гэх Оташийн охин ярьжээ.

Оташ тэрхүү бичлэгийг маш чандлан нууцалсаар байгаад 1992 онд өөд болсон байна.

Албан ёсны мэдээллээр бол Мэрилин Монро 36 насандаа нойрсуулах тун хэтрүүлэн хэрэглэснээр нас барсан гэгддэг. Гэвч түүнийг нас барсны дараахан Роберт Кеннеди гэрийнх нь ойролцоо сандарчихсан явсан гэх яриа ихэд тархсан байдаг билээ.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Scary Movie” киноны Ghostface дүр насанд хүрэгчдийн “OnlyFans” платформд хуудастай болжээ

23/07/2026

Жүжигчин Том Хиддлстоныг “Ичмээр жүжиглэлттэй” гэв

23/07/2026

Италийн алдарт жүжигчин Орнелла Мути ОХУ-ын иргэншил авахаар зэхэж байна

23/07/2026

“Blackpink”-ийн Лиса өөрийн амьдрал, карьерын түүхээ өгүүлэх “Always Lalisa” баримтат киногоо Торонтогийн олон улсын кино наадамд толилуулна

23/07/2026

“The Odyssey” кино үзэгчдэд эх зохиолыг дахин унших сэдэл өгч байна

23/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.