Драмын театрын хамт олон ариун хайр, атаа хорслын тухай өгүүлэх "Хар санаа, хайр сэтгэл" жүжгийг оюутан залуусын мөнгөн хонхны баярт зориулж энэ сарын 17-нд тоглохоор болжээ. Гол дүрд жүжигчин М.Тогтохжаргал тоглох юм. Жүжгийн зохиолыг Германы гүн ухаантан, яруу найрагч, жүжгийн зохиолч Фридрих Шиллер бичсэн билээ. Энэхүү жүжгийг анх 1963 онд зохиолч Э.Оюуны орчуулгаар ардын жүжигчин С.Гэндэн найруулан тавьсан юм
www.URLAG.mn