Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Холли Берри 47 насандаа дахин үрийн зулай үнэрлэж хүүтэй болжээ
Нийгэм

Холли Берри 47 насандаа дахин үрийн зулай үнэрлэж хүүтэй болжээ

Урлаг Урлаг14/06/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Halle-Berry-36-4ABLUFCID2-1920x12001506270022013-06-14-10-13[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
 Холливудын хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог жүжигчин Холли Берри 47 насандаа дахин үрийн зулай үнэрлэж хүүтэй болжээ.
Түүний нөхөр Францын жүжигчин 47 настай Оливье Мартинес  хүүтэй болсондоо маш их баярлаж байна гэжээ.Оливье Мартинес, Холли Берри нар 2010 оноос хойш хамт амьдарч байгаа бөгөөд тэд “Dark Tide” кинонд хамтран тоглох үедээ дотносож өнгөрсөн оны эхээр сүй тавьсан юм.  
Холлигийн хувьд өмнө нь  хоёр удаа гэрлэж байсан юм. Анхны нөхөр нь бейсболчин Дэвид Жастис байсан бол удаахь нөхөр нь дуучин Эрик Бенет. Гэхдээ түүний анхны хүүхэд нь Канадын загвар өмсөгч Габриэль Обригийнх. Тэрбээр Версачьед зориулсан сурталчилгааны зураг авахуулах үедээ өөрөөсөө есөн насаар дүү загвар өмсөгч залуутай танилцаж учир ургуулж байжээ.
Хожим тэд салах үедээ охиноо булаацалдан шүүхийн хаалга татсан ч асуудал Холлигийн талд шийдвэрлэгдсэнээр охинтойгоо үлдсэн юм. Түүний охин Нала Оливьетэй хэдийнэ дотноссон бөгөөд төрсөн эцэг, охин шиг л харилцаатай байдгийг хэвлэлүүд онцолдог.
www.URLAG.mn

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Нийтийн номын санд ном хандивлажээ

24/08/2026
Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026
Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Одиссей” пластик хүүхэлдэйн жүжгийг Чунчоны олон улсын хүүхэлдэйн фестивальд толилуулна

26/08/2026

Огторгуйн амны хүн чулуун хөшөө Алтай суманд бий

26/08/2026

Саймон Коуэлл нурууны хагалгааны улмаас “America’s Got Talent” шоунаас завсарлага авлаа

25/08/2026

Реппер, продюсер Dr.Dre уран бүтээлдээ хиймэл оюун ашигладгаа ярив

25/08/2026

Жисү ирэх сарын 4-нд шинэ уран бүтээлээ толилуулна

25/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.