Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Манай улс Хятадтай хамтран соёлын өвөө Юнескод бүртгүүлнэ
Нийгэм

Манай улс Хятадтай хамтран соёлын өвөө Юнескод бүртгүүлнэ

Урлаг Урлаг15/06/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
unesco7883490082013-06-15-11-33[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Соёлын биет бус өв, түүнийг бүртгүүлэх, хамгаалах асуудлаар мэдээлэл хийлээ. Элчин сайдын Соёлын зөвлөх Вэй Хуншэн хийсэн мэдэгдлийнхээ эхэнд “Манай хоёр орон хил залгаа олон жил амьдарсан найрсаг харьцаатай учраас адил гаралтай хамт хуваалцах ёстой соёлын биет бус өвийн арвин баялагтай улсууд. Монгол, Хятад хоёр орон ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах конвенцийн гэрээ байгуулагч улс мөн. Тийм ч учраас 2005 онд хамт мэдүүлсэн Монгол үндэстний ардын, уртын дуу ЮНЕСКО-гийн соёл иргэншлийн соёлын биет бус өвийг төлөөлөх зохиолын жагсаалтад амжилттай орсон” хэмээн хэлсэн юм.

Мөн Монгол, Хятад хоёр улс соёлын биет бус өвийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх зорилгоор 2010 оны гуравдугаар сард Монгол Улсын БСШУЯ, БНХАУ-ын Соёлын яам хамтран “хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурж, ажлын хэсэг байгуулан ажиллаж иржээ. Энэ хугацаанд ажлын хэсэг гурван удаа хуралдсан бөгөөд соёлын биет бус өвийг хамгаалах талаар хийсэн ажлуудаа танилцуулж, цаашид ЮНЕСКО-д хамтран мэдүүлэх соёлын биет бусын өвийг ярилцсан байна.Нэгэнт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан тул Юнескод биет бус өвөө бүртгүүлэхдээ журмын дагуу аль нэг улс нь дангаар болон хамтран бүртгүүлдэг хэмээсэн юм.

Мөн тэрээр Хятад улс Монголын соёлын өвийг дангаар мэдүүлсэн, эмээл, морин хуурыг өөрийн улсын нэр дээр дангаар өргөн мэдүүлж, бүртгүүлсэн гэсэн яриа ор үндэсгүй зүйл хэмээн хэлсэн юм. Гэвч одоогоор яг ямар өв бүртгүүлэхээр болсон нь тодорхойгүй байна.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026
Нийгэм Урлаг

Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Улаанбаатар хотноо болно

05/08/2026
Нийгэм Урлаг

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлуулав

03/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

17/08/2026

2018 онд хулгайлагдсан Пикассогийн хэвлэмэл бүтээлийг олжээ

16/08/2026

“Eurovision” дууны уралдааны 2027 онд Болгарын Бургас хотод болно

16/08/2026

Өнөөдөр Холливуудын жүжигчин Анжела Бассеттын төрсөн өдөр

16/08/2026

Поп хөгжмийн хатан хаан Мадонна 68 нас хүрлээ

16/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.