Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Монгол-Австрийн соёлын өдрүүд зохион байгуулагдана
Нийгэм

Монгол-Австрийн соёлын өдрүүд зохион байгуулагдана

Урлаг Урлаг19/06/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
IMGM6297186852082013-06-18-13-35[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Монгол- Австри улсуудын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан соёлын үйл ажиллагааг 2013 оны 06-р сарын 15-27-ны өдрүүдэд УДБЭТ удирдан зохион байгуулж байна. Уг соёлын үйл ажиллагааг ССАЖЯ, Бээжин дэх Австрийн ЭСЯ, Австрийн Боловсрол, Соёл урлагийн яам, Австрийн урлагийн форум зэрэг газрууд дэмжин ажиллаж байгаа юм байна.

Монгол- Австри улсуудын харилцаа, хамтын ажиллагаанаас хамгийн өргөн хүрээтэй, нэр хүндтэй нь урлаг, хөгжмийн хүрээний хамтын ажиллагаа байдаг. Монголын хөгжмийн сапбарын уран бүтээлчдийн урын сангийн томоохон хэсгийг Австрийн алдарт хөгжмийн зохиолчдын бүтээл эзэлдэг билээ. Тиймээс дипломат харилцааны хүрээнд хийж буй соёлын үйл ажиллагааны хөтөлбөрт Монгол, Австрийн уран бүтээлчид хамтарсан мастер класс, залуу уран бүтээлчдэд зориулсан сургалт, нэгдсэн Гала концерт багтсан юм.

Энэхүү ажлын хүрээнд Австри улсаас удирдаач Жожи Хаттори, хормейстр, удирдаач Жералд Вөрт, дуурийн найруулагч, Венийн Хөгжмийн их сургуулийн багш Беверли Бланкеншип, босоо ятгачин, багш Тина Зердин, виоленчель хөгжимчин Ута Корфф нар хүрэлцэн ирж байна.

Удирдаач, хийлч Жожи Хаттори Гала концертыг Монголын удирдаачидтай хамтран удирдах бол Венийн эрэгтэй найрал дууны ерөнхий удирдаач Жералд Вөрт УДБЭТ, ЦДБЭЧ, ХЦДБЧ зэрэг байгууллагуудын найрал дуучидтай хамтран ажиллаж мөн Гала концертонд найрап дууны томхон бүтээлүүдийг удирдана.

Гала концерт дээр Ута Корфф, Тина Зердин, Жожи Хаттори нар хамтарсан сонирхолтой бүтээлийг Монголын үзэгчдэд толилуулах бол дуурийн найруулагч Беверли Бланкеншип УДБЭТ-ын уран бүтээлчидтэй “Дон Жуан” дуурь дээр хамтран ажиллана. Венийн консерваторийн багш, босоо ятгачин Тина Зердин УДБЭТ дээр босоо ятга сурах хүсэлтэй залуучуудад сургалт явуулах төдийгүй УДБЭТ-ын симфони оркестртой хамтран ажиллаж, 6-р сарын 22, 23-нд тоглох “Тоска” дуурь, “Хунт нуур” балетын босоо ятгын гоцлолыг тоглох болно.

6-р сарын 21-ний Гала концертонд УДБЭТ, Улсын Филармони, ҮДБЭЧуулгын гурван том оркестр хамтран Австрийн хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлүүдээс тоглож үзэгч олондоо хүргэх болно. Гала концертонд Австри улсаас Бээжинд сууж буй, Монгол улсыг хамаарагч элчин сайд, эрхэмсэг хатагтай Ирен Гинер Рейчл хүрэлцэн ирж оролцох юм.

 photo IMGM6305_zps50afafd9.jpg  photo IMGM6297_zps00f2b5e9.jpg  photo IMGM6293_zps2583e08d.jpg


Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Хурд” хамтлагийн 35 жилийн ойг угтан Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн бүрэн хэмжээний мюзикл бүтээнэ

19/03/2026

Ардын багш, Төрийн шагналт Ш.Чоймаагийн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг эмхэтгэн гаргав

19/03/2026

Жамцын Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг нээлээ

19/03/2026

Шүрэн хөөрөг баяр баясгаланг бэлгэддэг

19/03/2026

ФОТО: “Shinhwa” хамтлагийн гишүүн И Мин Ү хуримынхаа зургуудаас хуваалцлаа

18/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.